Ах, эгчтэй байна гэдэг юунаас ч илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг нотлох 16 баримт

0

Төрсөн ах, эгч эсвэл дүү хүнд эцэг эхээс дутуугүй чухал болохыг шинжлэх ухаан нэгэнт баталсан. Энэ нь ч ойлгомжтой: бага байхаасаа л хамтдаа суралцаж өснө, цугтаа зугаацаж тоглоно, хайрлаж дурлана, муудалцана, бие биенээ уучилж сурна. Тэдний хооронд үл харагдах холбоос бий бөгөөд насан туршдаа хэзээ ч тасрахгүй бат бөх холбоос юм.

Ах, эгч, дүү нарын дунд хэзээ ч тасрахгүй холбоо байгааг баталсан гэрэл зургуудыг бид интернетээс олсон юм – энэ бол хэзээ ч дуусахгүй ид шид. Эдгээр гэрэл зургуудыг үзсэнийхээ дараа та ах, эгч эсвэл дүү рүүгээ эможитой мессеж бичих эсвэл багадаа цуг дуулдаг байсан дуугаа дуулж илгээх хүсэл төрөх нь дамжиггүй. Өөрийгөө барих хэрэггүй, тэд таныг сайн ойлгоно.

Арнтгольц жүжигчид төрсөн өдрөөрөө авсан хамгийн үнэтэй бэлгийнхээ зургийг үзүүлжээ – төрөхөд нь зүүж өгсөн бугуйвч

© tarntgoltsofficial / Instagram

Эгч-дүү ихрүүд 20-хон хоногийн зайтай хүүтэй болцгоожээ. Ольга, Татанья нар өөрсдөө 39 жилийн өмнө 20-хон минутын зайтай төрцгөөсөн юм.

 

Би дүү нартаа халуун шоколад бэлдлээ. Эрэгтэй дүү маань аягануудын хуваарилалт хийсэн: геймерийн аяга – өөрт нь, зураачийнх – надад, харин ид шидтэний аягыг – эгчдээ

© ABritoArt / Twitter

 

Ээж мань ах бид хоёрын гэрэл зургийг дарсан юм. Яг л “Өмнө нь ба дараа нь” гээд хоёр зургийг нийлүүлчихсэн юм шиг харагдаж байна

© axo056 / Reddit

 

Дүү маань намайг эмнэлэгт хэвтэж байхад надад ийм зурвас үлдээжээ. “Хурдан эдгээрэй” гэнэ, ямар өхөөрдмөөр юм бэ?

© Alex Walsh / Facebook

 

Миний бие сүүлийн үед жоохон тавгүй байгаа юм. Намайг анзаарсан дүү маань надад жижигхэн цэцэрлэг байгуулж, намайг бага ч болов өөр ажилд сатаараг гэж бодсон бололтой. Би одоо санаа тавих ажилтай болсон, яаж өөрчлөгдөхийг нь тэсэн ядан хүлээж байна.

© LegendOfCrying / Reddit

 

Дүү охин маань гэртээ маникюр хийх дуртай нэгэн. Би одоо баатарлаг ах болоод л сууж байна

© Tremortremble / Reddit

 

Дүүгийнхээ хийсэн цүнхийг үүрээд бардам гэгч нь дэлгүүр ороод ирлээ

© Jurgen Appelo / Facebook

 

Дүү (13 настай) бид хоёр нэг их яриад байдаггүй

© Cmpetty / Reddit

“Өчигдөр орой над руу эргээс олсон арваалжныхаа зургийг явуулж байна. Энэ зургийг би 3 жилийн өмнө дахиад явуулаач гэж гуйж байсан юм. Дүү маань хуучин захидлуудаа эргүүлж байгаад энэ зургийг олоод л авч дээ. Нулимс минь өөрийн эрхгүй гарлаа”

 

Дүү маань надад өглөөний хоол бэлджээ. Би хэтэрхий уян зөөлөн хүн болоод байгаа юм шиг ээ

© ishnaloberanes / Twitter

 

Ихэр Моррис нар, хоёулаа NBA-д “Финикс” багт тоглодог. Адилхан харагдана гэж жигтэйхэн, бас адилхан шивээстэй! Өөр өөр дугаартай нь яамай даа

© AP / East News

 

Дүү маань миний төрсөн өдөрт зориулж Lego-гоор ийм гитар эвлүүлжээ

© ArtchiKing / Reddit

 

Миний эрүүл хоолны эмч (миний дүү) ийм хоол идэхийг зөвшөөрч бэлдэж өгчээ

© Felicia Peets / Facebook

“Цүнхэндээ амттан хийгээд л эргээд харахын хооронд байхгүй болчихсон, оронд нь ямар нэгэн ногоо, жимс бий болчихно. Зөв хооллоход минь надад тусалж байгаад баярлалаа”

 

Эмэгтэй дүү маань үнэгэнд хайртай (бидний тоглох дуртай компьютер тоглоомын дүр). Зул сарын баяраар дүүдээ зориулж модоор ийм үнэг урласан юм

© Darthm42 / Reddit, © Darthm42 / Reddit

 

Дүүгээс үлдээсэн өглөөний гэнэтийн бэлэг. Минийхийг санаандгүй хагалчихсан болохоор төлбөрийг нь ингэж төлжээ. Би гэж хүн уяраад тэсэлгүй уйлчихсан

© ValeriaMalova / Twitter

 

Дүү маань ийм юм бэлдээд намайг үзэх киногоо ол гэж үүрэгдлээ. Мэдлээ, ноёнтоон!

© yurithecyborg / Twitter

Танд ах, эгч эсвэл дүү байдаг уу? Бие биенээ яаж баярлуулдгаа бидэнтэй хуваалцаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *