Хамгийн өчүүхэн жижигхэн өрөөг хүртэл диваажин болгон хувиргах 8 арга. Таны гэр давчуу санагдаад байвал эдгээр лайфхакыг хэрэгжүүлээрэй

0

Хэрвээ таны өрөөний талбай 15 м.квадрат, тэгээд өндөр таазтай, цонхтой бол танд баяр хүргэе: огт голоод байхаар өрөө биш, ямар нэгэн хүндрэлгүйгээр тав тухтай орчинг бүрдүүлж болно. Гэхдээ байр болгон ийм биш нь харамсалтай. Тиймээс жижигхэн өрөөтэй байрны эзэд орон зайг дээд зэргээр ашиглахын тулд багагүй ухаан гаргах шаардлагатай болдог.

Бид байр, орон сууцаа сайжруулахын тулд өдөр болгон л ямар нэгэн лайфхак эрэлхийлнэ. Өнөөдөр та бүхэндээ бага талбайтай өрөөг “аврах”-д туслах аргуудын танилцуулахаар бэлдлээ. Давчуу санагдаад байсан өрөө чинь гармааргүй өрөө болж хувирах юм шүү.

Шал

© Depositphotos.com, © Depositphotos.com

Урт тэгээд нарийхан өрөөнд шалыг ханын уртын дагуу суулгах хэрэггүй, өөрөөр хэлбэл өрөөний геометрийг давтахаар шалаа битгий хийгээрэй. Ламинатан шал бол бүр ч дэмий. Үүний оронд ламинат шалыг хөндлөнгөөр нь тавина. Хийхэд жоохон төвөгтэй, цаг илүү их зарцуулна, гэхдээ шалаа хийж дууссаны дараа харахад үр дүн нь нүд баясгана: өрөө тань илүү өргөн, цэлгэр харагдана.

 

Тавилгын байршил

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тасалгааны голд илүү их хоосон орон зай үлдээхийн тулд ихэнх хүмүүс хана дагуулж тавилгаа байрлуулдаг. Хананаас зайтай тавьж туршилт хийж болох юм (хэдхэн сантиметр байсан ч үр дүнгээ өгнө). Жишээ нь суух хэсгийг тасалгааны голд хийж болно. Тасалгаа нарийхан, гэхдээ урт бол орон зайг дундуур нь хуваах ч боломж бий. Энэ арга ашигтай төдийгүй нэмэлт орон зай гарч ирсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг.

 

Гэрэлтүүлэг

© Depositphotos.com

Гэрэлтүүлэг нь орон зайг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бага талбайтай тасалгаанд ганц гэрэлтүүлэг байхад л хангалттай, дахиад гэрэл нэмбэл хэтрүүлэг болно гэж бид боддог нь буруу. Үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ буюу нэмэлт гэрэлтүүлэгтэй өрөө илүү цэлгэр харагддаг юм. Гэхдээ өрөөний уртаар тэр чигт нь гэрэлтүүлэг хийх шаардлагагүй. Тодорхой бүсүүдэд л гэрэл тавина. Жишээ нь, үндсэн гэрэлтүүлэг таазан дээр, буйдангийн дээр хананд эсвэл орны дээр ганц хоёр бра байхад л хангалттай. Бра нь шал эсвэл босоо өөр бусад гадаргуу дээр тавьдаг гэрэлтүүлгийг бодвол зай эзэлдэггүйгээрээ давуу талтай.

 

Хөлтэй тавилга

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тасалгааг “агаар шиг хөнгөн” болгохын тулд шууд шалан дээр тавигдах тавилгаас татгалзаж үзэх хэрэгтэй: хөлгүй тавилга нь угаасаа бага талбайтай тасалгааг уламж жижигхэн болгож харагдуулдаг. Хөлтэй өндөр тавилга сонгохыг хичээгээрэй (гэхдээ тавилгын хөл зөв хэлбэртэй байх ёстой: тавилгын өнцгөөс илүү гараагүй. Хөл нь илүү гарсан тавилгад хүмүүс байнга хөлөө цохиод байдгийг бүү мартаарай).

 

Толь

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэ аргыг олон хүн мэддэг л дээ, гэхдээ дурдахгүй бол буруу юм шиг санагдаад. Өчүүхэн жижигхэн талбайг ч том болж харагдуулах аргуудаас хамгийн үр дүнтэй нь. Толь нь тасалгааг зөвхөн том болгож харагдуулаад зогсохгүй мөн байрны эздийг хэв маягийг ч илэрхийлдэг.

 

Тавилгын өнгө

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрвээ таны өрөөний хана бүгд нэг өнгөтэй бол (бага талбайтай өрөөг том харагдуулахад ашигладаг бас нэгэн арга) адил өнгийн тавилга сонгохыг зөвлөж байна. Илүү цайвар өнгөн дээр сонголтоо хийх нь зөв – жишээ нь, цагаан эсвэл цайвар шаргал. Хананы өнгөтэй адил тавилга нь тасалгааг өргөн болгож харагдуулна, мөн орон зай илүү уужим болсон мэт, нүдэнд торох зүйл багасна.

 

Ханын өнгө

© Nesolenaya Alexandra / Shutterstock, © Enrika Samulionyte / Shutterstock

Өнгөний сонголттой холбоотой бас нэгэн арга – контраст хана. Бид монохром өнгийн хана тасалгааг илүү цэлгэр болгож харагдуулдаг гэж боддог. Энэ нь ч үнэний ортой. Гэхдээ үүгээр хувилбар хязгаарлагдахгүй. Жишээ нь, нэг ханыг илүү гүн бараан өнгөөр будаж болох юм, харин бусад хана болон тавилга цайвар байвал илүү тохиромжтой.

 

Өрөөний зориулалт

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тодорхой нэг тавилга дээр илүү анхаарал хандуулж чухалчлах арга бий. Унтлагын өрөөнд энэ нь ор болно, харин зочны өрөөнд – ширээ байх жишээтэй. Таны сонгосон объект дээр бусдын анхаарал шууд тусахаар бусад тавилгуудыг байрлуул: ингэж чадсан тохиолдол таны өрөө илүү цэлгэр харагдаж чадна. Гэхдээ төв тавилга овор ихтэй байж болохгүйг анхаараарай. Бидний зорилго – бүх зүйл хоорондоо зохицсон байх ёстой.

Та эдгээр аргуудыг юу гэж бодож байна? Танд өөрийн гэсэн дизайны лайфхак байгаа юм биш биз?

15
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *