Сурагч хүү гэрийн даалгавраа хийгээгүй шалтгаанаа багшдаа тун шударгаар тайлбарлан бичсэн нь түүнийг цахим ертөнцийн од болгожээ. Багш нь хүртэл түүнтэй санал нийлсэн гэж байгаа…

3

Бидний дунд бага байхдаа хичээл хийх дуртай хүн байсан нь юу л бол. Энэ цагийг илүү сонирхолтой зүйлд зарцуулж болно гэж бодохоор л хичээлээс зугтаадаг байсан биз.

Jack Frog / Shutterstock.com

Гэхдээ хэн л үүнийгээ шударгаар нь багшдаа шууд хэлэх вэ дээ. Ямартай ч нэгэн зоригтой сурагч гарч ирсэн байна шүү.

Калифорни мужид амьдардаг 14 настай Эдвард Кортес гэрийнхээ даалгаврыг хийсэнгүй, багш нь энэ талаараа тайлбар бичээд ир гэжээ. Хүүгийн тайлбар үнэхээр илэн далангүй болсон тул түүнийг сошиал сүлжээний од болоход хүргэсэн байна.

Tagwaran / Shutterstock.com

Тайлбар захидлыг Эдвардын нагац эгч Лидия өөрийн Twitter хуудас дээрээ байрлуулжээ.

“Гэрийн даалгаварт амралтынхаа өдрүүдийг зарцуулахыг хүсээгүй тул хийгээгүй юм. Энэ бол миний хувийн цаг, энэ цагийг би найз нөхөдтэйгөө зугаалж, зурагт үзэж бас компьютер тоглож өнгөрөөмөөр байна. Гэрийн даалгавар намайг аз жаргалгүй болгодог болохоор нь бас хийгээгүй юм байна шүү. Би хийж байгаа зүйлээсээ аз жаргал мэдрэхийг хүсдэг” гэж сурагч хүү тайлбарлан бичжээ.

Томчууд ч гэсэн гэрийн даалгавар хийдэггүй, ялангуяа багш эсвэл том дарга л биш бол даалгавар хийдэггүйг Кортес онцлон хэлжээ.

GIPHY

Хүүгийн тайлбар ч үнэхээр үндэслэлтэй, мөн Эдвардыг том болоод мундаг өмгөөлөгч болох нь гэсэн сэтгэгдлүүд ар араасаа цуварсан байна. Сурагч хүүтэй зарим нэг багш нар ч хүртэл санал нийлсэн харагдана.

siamionau pavel / Shutterstock.com

 

“Тэр том болоод өмгөөлөгч болох нь ээ”

 

“Энэ залууг том ирээдүй хүлээж байна”

 

“Би өөрөө багш хүн, хүүтэй 100 хувь санал нийлж байна. Амралтын өдөр даалгавар өгдгийг болих хэрэгтэй, бас долоо хоногийн турш өгч байгаа даалгаврын тоог ч багасгахад буруудахгүй. Ийм их ачаалал авсан хүүхэд сургуулийг үзэн ядaх нь мэдээж”

sakkmesterke / Shutterstock.com

Та Эдвард болон сошиал сүлжээ хэрэглэгчидтэй санал нийлж байна уу? Одоогийн сургуулиудын даалгавар дэндүү их, хүүхдүүдэд найз нөхөдтэйгөө цагийг хамтдаа өнгөрөөх боломж олдохгүй байгаа талаар та юу гэж бодож байна? Та хүүхдийнхээ гэрийн даалгаварт тусалдаг уу? Таны сэтгэгдлийг хүлээж байна.

86
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *