Яагаад ихэнхи хүүхэлдэйн киноны дүрүүд шар өнгөтэй байдаг вэ? Шалтгааныг нь хамтдаа олж мэдэцгээе!

0

Шар өнгөний тухай бодох үед магадгүй таны толгойд нар, намрын навчис зэрэг сэтгэлд хөнгөхөн санагдах, эерэг зүйлс хамгийн түрүүнд орж ирэх биз ээ. Мэдээж араас нь Пикачу, Спонж Боб, Симпсонс зэрэг олон хүүхэлдэйн киноны дүрүүд хөвөрнө. Тэгвэл манай сайт уншигч танд хүүхэлдэйн киноны дүрүүд шар өнгөтэй байдаг нь ямар шалтгаантай байдаг тухай хүргэж байна.

1. Өнгөний ялгарал

© Despicable Me / Universal Pictures, © pixabay.com

Үндсэн өнгөнүүдээс хамгийн тод бөгөөд хүний сэтгэлд хамгийн эхэнд үлддэг өнгө бол мэдээж шар өнгө. Хөх, улаан болон шар өнгө бол үндсэн өнгө боловч орчин цагийн цахилгаан хэрэгслүүдийн дэлгэцний үндсэн өнгөөр улаан, хөх, ногоон өнгийг ашиглаж байгаа нь сонирхолтой.

Өнгөний схемд шар болон хөх өнгөнүүд эсрэг туйл болдог бөгөөд бусад дүрүүдээс гол дүрийг ялгаруулах үүднээс шар өнгийг кино уран бүтээлчид ихээр ашигладаг ажээ.

 

2. Сэтгэлзүй

© Inside Out / DISNEY / PIXAR, © Inside Out / DISNEY / PIXAR

Шар өнгө нь хүний сэтгэл санаанд хөнгөхөн аз жаргалыг илэрхийлдэг аж. Судалгаагаар ч хүмүүсийн 72 хувь нь шар өнгийг харах үедээ аз жаргал мэдэрч байдаг нь тогтоогдсон байдаг. Иймээс шар өнгийг эерэг дүрүүдэд ашиглах нь элбэг байна.

 

3. Өнгө ялгадаггүй хүн ч шар өнгийг тод хардаг

© Depositphotos.com

Шар өнгө бол өнгөний туйл гэдгийг дээр дурьдсанчлан бүдэг гэрэлтэй үед болон өнгө ялгадаггүй хүмүүст ч шар өнгө тодоор ялгарч харагддаг ажээ. Түүнчлэн өдрийн гэрэлд хамгийн тод ялгарч харагддаг хоёр дахь өнгө нь шар өнгө юм.

 

4. Хүүхдүүд шар өнгөнд дуртай байдаг

© bennymarty / Depositphotos.com

Lego, Hot Wheels, Crayola зэрэг хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг брендүүд шар өнгө зонхилсон сурталчилгаа явуулах хандлагатай байдаг нь бага насны хүүхэд болон тоглоомын төрлийн барааны сурталчилгаанд шар өнгө хэрэглэх нь зүйтэй гэсэн маркетингийн суурь зарчимтай холбоотой.

© Despicable Me / Universal Pictures, © Pokémon / The Pokémon Company, © SpongeBob SquarePants / ViacomCBS Networks, © The Simpsons™ / Fox Media LLC, © Winnie the Pooh & Pals / Disney, © The Lion King / Disney, © Mickey Mouse / Disney, © Looney Tunes / Warner Bros. Entertainment Inc., © X-Men / Disney, © The Angry Birds Movie / Rovio Animation Oy

Бага насны хүүхдүүдийн дунд аз жаргалтай болон гунигтай түүх ярьж өгөөд шар болон бор өнгийн будгийн харандааг аль түүхээр жишиж буйг харах судалгаагаар шар өнгө ямагт аз жаргалтай түүхийг төлөөлж байгаа хандлага ажиглагдсан байдаг. Иймээс бага насныханд зориулсан хүүхэлдэйн киноны дүрүүд ихэвчлэн шар өнгөтэй байх хандлагатай байдаг ажээ.

 

5. Хүний анхаарал маш сайн татдаг өнгө

© pixabay.com, © shutterstock.com

Гэвч шар өнгийг хүүхэлдэйн кинонд ашиглах явдал нь зөвхөн аз жаргалын өнгө гэдэгтэй нь холбоогүй байдаг ажээ. Шар өнгийг хэрэглэх бас нэгэн шалтгаан нь хүний нүдэнд маш амархан өртдөг явдал юм. Иймээс ч зарим оронд замын тэмдэглэгээ шар өнгөтэй байдаг.

© Depositphotos.com, © pixabay.com

Түүнчлэн зөгий, хорт могойн зарим төрлүүд шар өнгөтэй байдаг нь биднийг шар өнгөтэй зүйлсийг хараад анхаарал илүү их хандуулах төрөлхийн зөн совинд хөтөлж байдаг аж. Иймээс хүүхэлдэйн киноны дүрүүдийг илүү анхаарал татам болгох үүднээс шар өнгөтэй хийдэг байна.

Pokémon / The Pokémon Company, SpongeBob SquarePants / ViacomCBS Networks, Despicable Me / Universal Pictures

Таны хувьд хамгийн дуртай шар өнгөтэй дүр юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

19
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *