
Хятадын бизнес эрхлэгч Фузянь мужийн эрэг дээр 56 м.квадрат талбайтай хөвдөг байшин барихад нэг жилийн хугацаанд, 400,000 юань (61,000 ам.доллар) зарцуулжээ. 2018 онд түүнд энэ санаа орж иржээ. Тэр өдөр архитектор найзтайгаа ууж суухдаа хөвдөг байшинтай болж тэндээ загасаа бариад, өдөржингөө хүйтэн шар айраг залгилж суувал ёстой догь оо гэж ярьсан удаатай. Шөнө болж apхи дуусахын алдад тэд мөрөөдлөө бодит болгохоор шийдэцгээжээ.
Энэ түүхийн гол баатар – залуу бизнес эрхлэгч, Coastline (“Эргийн зурвас”) гэдэг хочоороо алдаршсан нэгэн. Тэрээр далайн эрэг дээр бага насаа өнгөрөөжээ, загасанд байнга явдаг байв. Өмнөд-Хятадын тэнгисийн томоохон эрэгт орших Дуншань бүсийн далайн хязгаарт нар жаргах байгалийн үзэсгэлэнг өдөр болгон харж өссөн залуу аж. Далайд татагдаж төсөл хэрэгжүүлэхээр шийдсэнд нь ч гайхах зүйл алга. Түүний төсөл – далайн усан дээр хөвөх байшин барих.
Coastline болон түүний архитектор найз эхлээд том хэмжээтэй хөвдөг платформ барьжээ – энэ нь 56 м.кв талбайтай байшингийн суурь болсон юм. Байшин барихад хангалттай суурь тавигдсан бөгөөд цаашид хуурай газар барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн байна. Харамсалтай нь Дуншаньд том порт байдаггүй, тиймээс тэд эрэг орчмын бага усанд байшингаа үргэлжлүүлэхээр шийдсэн хэдий ч түрлэг саад болоод байжээ. Ингээд залуучууд байшингийн барилгын ажлыг шууд задгай далайн усанд үргэлжлүүлэхээр болов.
Цахилгааны асуудлыг шийдэхийн тулд Coastline болон барилгын багийнхан бүтэн жилийг зарцуулжээ. Тэд ойр байгаа цахилгаан станцад холбогдсон ч ойр орчмоор явах загасчны завьнууд цахилгааны утсыг нь тасдаж хаяад байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд Coastline орон нутгийн загасчидтай уулзаж цахилгааны утсыг анхаарч байхыг хүссэн байна. Тэр цагаас хойш бүтэн жилийн турш түүний цахилгаан тасраагүй ажээ.
Coastline-ы хөвдөг байшин тус бүр нь ойролцоогоор 1 тонн жинтэй 16 ширхэг төмөр зангуун дээр тогтоно. Эзэд нь хаа нэгтээ явахыг хүсвэл тэдний хийх зүйл гэвэл – зангуунуудыг өргөж хөвдөг байшингаа завинд чирээд л шинэ газраа очно.
Далайн усанд хөвдөг зуслангийн байшингийн барилга 2019 онд дуусжээ. Байшин Haixi гэдэг нэртэй болж. Эргээс 500 метрийн зайд тайван усанд хөвөх энэ байшинд Coastline болон түүний найз Донг Синьмэн нар 400,000 юань (61 мянган доллар) зарцуулжээ. Найзууд өөрсдийгөө ашигтай ажилласан гэж үзэж байгаа юм. Тэдний тооцоогоор 1 метр квадратад 7000 юань зарцуулжээ, харин Сяминь зэрэг хөл хөдөлгөөн ихтэй, шуугиантай хотод байрны нэг метр квадрат ойролцоогоор 80,000 орчим юань байдаг ажээ. Тэгэхээр тэд өөрсдийн хөрөнгө оруулалтдаа сэтгэл хангалуун байх нь аргагүй.
Байшин гадна, доторгүй талбай ихтэй, гаднаа “веранда”-тай. Coastline хөвдөг байшингаа амралтын газар болгон ашигладаг, ганцаараа өдрийг өнгөрөөж өдөржингөө загас барина. Заримдаа ирээдүйн амьдралаа эргэцүүлэн бодож дэмий хэвтэх ч дуртай.
Энэ газар стрессээс ангижирч, өдөр тутмын завгүй амьдралаас амсхийх газар мөнөөс мөн гэж Coastline үздэг. Энд амарч байхдаа тэр гар утсаа 3 удаа л шалгана, ирсэн дуудлагад хариулахгүй, өөрт таалагдсан ажлаа л хийж цагийг өнгөрөөхийг хичээнэ – загас барьж түүгээрээ хоол хийх.
Цар тахал эхлэх үед энэ байшиндаа эхнэр, хоёр настай хүүтэйгээ цуг иржээ. Гурван долоо хоногийн хөл хориог агаарт өнгөрүүлэхээр шийдсэн нь тэр. Хүүтэйгээ өдөржингөө загас барьж завиар зугаална, харин оройдоо гэр бүлээрээ кино үзэж цагийг өнгөрөөдөг байж.
Coastline болон түүний найз Донг Синьмэнийн төлөвлөснөөр уг байшин зөвхөн өөрсдөд нь зориулагдсан байх ёстой байв. Залуу хүмүүс сошиал сувагт өөрсдийн зургаа тавих нь мэдээж. Гоё байшинтай болсныг нь харсан найз нар нь зочилж очьё гэж гуйж эхэлжээ. Мэдээж татгалзах муухай. Харин дараа нь найз нар нь найз нараа дагуулж ирдэг болов. Энэ сайхан газрын тухай мэдээлэл ам дамжин яригдсаар улам л олон хүн мэдэх болжээ.
9 дүгээр сард хөвдөг байшингаа зочид буудал болгосноо Coastline албан ёсоор зарласан байна. Энэ бол Хятадын анхны хөвдөг зочид буудал. Зочид буудлын эзэд аялал жуулчлалын ямар нэгэн агентлагтай хамтран ажилладаггүй, тэд зочид буудлаа зөвхөн “өөрсдийнхөндөө” л нээлттэй байлгадаг – танил, танилын танил. Зочид буудлын захиалга хэдэн сараараа дүүрчээ – Coastline өөрөө хөвдөг байшиндаа амрах цөөн өдрийг арайхийн гаргаж авдаг байна.
Сүүлийн жилүүдэд хөвдөг байшин ихэд алдаршиж байгаа юм, яагаад гэвэл хуурай газар барих байшингийн зардлаас хамаагүй бага гардаг, тэгээд ч илүү тухтай болдог ажээ. Coastline болон түүний архитектор найз барьсан байшингаа хүчтэй салхинд тэсвэртэй байхаар хийсэн гэдгийг хэлж байгаа ч гэлээ тайфун зэрэгт нурах эрсдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ эрсдэлийг тэд эртнээс тооцоолсон, гэхдээ л 400,000 юаниар мөрөөдлөө биелүүлэхэд яагаад болохгүй гэж залуучууд шийдсэн нь тодорхой.
Та байсан бол эрсдэлийг үл харгалзан ийм шийдвэр гаргах байсан уу?








Tuguldur Tuuguu
2021/01/01 at 20:44
Za jiwuuley
Espa
2021/01/01 at 22:58
gunig yum be
Khaliunaa Byambadorj
2021/01/02 at 00:15
Nyamdorj Myagmardorj Tsogbadrakh Damdin tanuusiin muruudliin ger yum bishuu kkk
Crstl Dmnd
2021/01/02 at 00:25
Gazar oldohguin zovlon uu
中村志度
2021/01/02 at 03:06
Raft geshhh hha
Oksana Oks
2021/01/02 at 03:33
Үер болвол аймаар биздээ
Anhaa Ankhaa
2021/01/02 at 04:50
Манай хөдөөнийхөн энэнээс тансаг юм байна хонио алж идээд л айрагаа исгэж уугаад л хаяагаа шуусан гэртээ унтаад л
Sanjaa Shurentsetseg
2021/01/02 at 07:27
ДАЛАЙН ШУУРГА Л АВААД ЯВЧИХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР ЮМ БНА.
Энхчулуун Палай
2021/01/02 at 07:31
Гоё юмаа
Т.Н. Даавкаа
2021/01/02 at 09:31
нэг л өдөр живэж үхэх бхдаа хоргодох юмгүй байшинтайгаа
Sugar Bayaraa
2021/01/02 at 09:31
европд хэдэн мянгаараа бдаг байшин. хөвөгч суурь гэхээс биш дээд байшин газрын байшинтай адил. Үйлчлүүлэгчийн хүссэн загвар дизаенаар барьдаг. Сүүлд канадын компани байраад эзэнд нь өгч бгаа сухвалжлага харсан.
Базар Ганпүрэв
2021/01/02 at 09:39
Hhmmmm.
Enkhtsogt Orsoo
2021/01/02 at 10:19
Anhaa Ankhaa Бас хүссэн газарлуугаа нүүдэллээд л гээч
Дамиа Даваасамбуу
2021/01/02 at 11:45
Нэг далайн шуурганд дуусаа
Erdene Purevsuren
2021/01/02 at 11:57
Тайван амьдрах уу?!!!
Tsetsegmaa Tseveg
2021/01/02 at 12:06
Газаргүй улсууд яаж амьдрах аргаа олох л юм гэхдээ далайн шуурга гэж айхтар юм л байна.
Цэцэгмаа Цоодолын
2021/01/02 at 12:36
Anhaa Ankhaa далайд нөгөө шужрга нь дэгдээд будаа
Temule Js
2021/01/02 at 12:38
Dalain shuurga, har salhi bolvol ☠️🤦♂️
Б. Сүхбаатар
2021/01/02 at 12:42
Далайн шуурга🤨
Sugar Suugii
2021/01/02 at 12:42
Хятадууд нээрээ сүрхии хүүрнүүд шүү ккк
Tsogtbaatar Gantuya
2021/01/02 at 13:44
Tegeed dalain shuurga baigaliin gamshigiig hench zogsooh bish shaal ireedvigvi um hairan ih mungu uur amand zoriulahgvi yaduustch umu nowsh gej
Be Be
2021/01/02 at 14:47
Жорлонгоо яанав
Liune Hafu
2021/01/02 at 15:05
Hytadiig gazargui gdiig haraad bi bur shook 😂😂😂😂
Sanchir EB
2021/01/02 at 15:24
Bid nar muulaald tednar hodolmorlool
Eegii Enkhbayar
2021/01/02 at 15:46
Liune Hafu mair tom gazartai
Liune Hafu
2021/01/02 at 15:49
Eegii Enkhbayar harin humuus chin gazar nutaggui gd bnshd 😂😂😂
Oyunhishig Oyu
2021/01/02 at 16:07
Dalain shuuraga bolwol uaah be
Ganbaatar
2021/01/02 at 16:10
Zorgooroo nowsh we tegd nuguu uls ornii xil zurchix asuudal yax ym bolj bna xuwuud l zurchuud l bx ymuu
Nymaa Nymaa Nymaa
2021/01/02 at 16:35
Anhaa Ankhaa teneg2 ym yarihiima ene boomeruud 😂😂😂😂😂😂😂😂😂
А. Цэрэнпүрэв
2021/01/02 at 17:23
Үхлээ эрсэн санаа бнаа kkk
Р.Б.Г Октябрь
2021/01/02 at 17:35
dalain shuurga boloosoi
Н. Тунгаа
2021/01/02 at 18:47
Цунами болвол хэцүүеэ.
Bayarmaa Bayanbileg
2021/01/02 at 19:57
Holland д ийм амьдралтай хүмүүс олон байдаг.
Erka Erka
2021/01/02 at 20:38
Uidaj uxmeer yum bn daa
Batbold Tseden
2021/01/02 at 20:47
Т.Н. Даавкаа Манай шуналтай сониуч баячууд худалдаж авахгүй юм болуу.
Т.Н. Даавкаа
2021/01/02 at 20:55
Batbold Tseden He he
Delger Delger
2021/01/02 at 21:27
Хэн өдөр үхэх бхаа
Almata Mulyan
2021/01/02 at 22:08
Хужаанаар уснд шэхндээ
Eejiin Erdene
2021/01/02 at 22:32
Shumuuland barigdaad borootoi ued bol heysvv biz
Tamjid Chimdee
2021/01/03 at 00:49
tsunami boluul dusahiin bainadaa
Frãnćô Invalıđ
2021/01/03 at 01:13
buh ymaa scochdog bhda odoo
Заян Наваа
2021/01/03 at 01:14
Аргаа барсан сдакууд
Nojinhorol Davaajav
2021/01/03 at 01:15
Энэ ч аюултай оромж байхоо усан дотор живж үхэх байлгүй
Io Whisp
2021/01/03 at 01:16
Bohiroo yaj shiidsiin
Marcia Erickson
2021/01/03 at 01:24
Miu usiig zavi irj sorno
Monkhbayar Uilsee
2021/01/03 at 01:48
iim sonin bur setgehui gj zuerl
Erka Zinemeder
2021/01/03 at 02:14
Энэ муулсан хүмүүс ямар арчаагүй харагдаж байнаа. Далайд хөвөнгөө сайхан амраад л супер биш гэж үү та нар хүсэхгүй байна уу. Хамгийн тасархай нь үер болвол яахав гэшш ваахаха.
Erka San
2021/01/03 at 02:20
Нэгэн бодлоор аймаар юм.
Отгонжаргал Доржпүрэв
2021/01/03 at 03:02
Юмыг нэг эерэг талаас нь харж гэж мөн байхаа больжээ манайхан
Отгонжаргал Доржпүрэв
2021/01/03 at 03:02
Io Whisp шууд доошоо
Ууганбаяр Н.
2021/01/03 at 04:16
Anhaa Ankhaa zvgeer gants medee aytaihan unshchij boldgvmv axaxaxa
Temuujin Ganhuyag
2021/01/03 at 04:55
Dalian shuurga ntr nj bolbol yaah ym bol
Gombosuren Baatar
2021/01/03 at 06:55
Далайн шуурганд л дуусах эд бн
Suree Suree
2021/01/03 at 08:55
Arhi uuj muudaltswal hetsvvhen ym bna shuud usruu shidegdeh xaxa
Eiiti Sato
2021/01/03 at 09:37
Францад жижигхэн усан онгоцонд амьдардаг хүмүүс байдаг
Anna Dagva
2021/01/03 at 11:08
Цунами-тайфун нь үүнийг шууд далдруулах юм бнлдаа…..
А' Монгол Хүү
2021/01/03 at 12:28
Dalain shuurga deereesen zagas amtlaad duusandaa huurhii
Н. Алта
2021/01/03 at 13:05
Anhaa Ankhaa tiim tiim ugluuduu ywj tarwagchilaad
Dulam Jaw
2021/01/03 at 13:44
Дамиа Даваасамбуу untaj bhd awarga mahchin zagas zalgiaa.ongoroo kk
Boloroo Cherry
2021/01/03 at 14:16
dalain shuurga n bolnuu yaanuu hend hamaa bnaa! muruudulduu hvrch mederch chadah gedeg l hamgiin Sak medremj! Mundag bn!
Төмөрбаатар Намчин
2021/01/03 at 16:02
Гоё санаа байнаа
Э. Лхагвадэмбэрэл
2021/01/03 at 16:18
Зоригтын Төгс
Зоригтын Төгс
2021/01/03 at 16:42
Э. Лхагвадэмбэрэл нээх гоё бол бишийн бна
Puntsag Davaa
2021/01/03 at 18:05
Erka Zinemeder
Boldbaatar Tserenpurev
2021/01/03 at 19:21
өгөр хятуудад газар нутагтаа багтаж шингэхгүй болчоод хүний нутагруу өнгөлзөж байхаар тал нь далай дээрээ хөвдөг байшин бариад амьдарч болно штэ.
Yù Jìn
2021/01/03 at 22:41
Ц. Учрал
Tuul Tuul
2021/01/03 at 23:15
Dandaal uheh jiweh bhdal gehin. usan der haus barina gedeg tiim amarguie mundag zohion baiguulttai owormots barijee.Sain talas ny sanaa awalda saar yarij muulj bhar
Uka Urantsetseg
2021/01/04 at 00:18
далайн шуурга болвол яах вэ???
хариулахгүй бсн ч блно
Chimeg KHand
2021/01/04 at 00:55
Хөдөлмөрч юмаа ,хамгийн эрсдэлтэй нь Торнадо болвол 😜😃
Bayartsoodol Bor
2021/01/04 at 09:25
Далайн шуурга болчихвол мөн хэцүүеэ. Яах гэж ийм юм хийвээл болох байхдаа.
Dorj Deegi
2021/01/04 at 10:38
umxii xuurnuud yuuch xiij mdne.deer ued gnlee xeer xujaa maixan bariad amdraad baixaarn 1 sain er ochood ta nar yu xiij ywa ym gj tgsen nugu xuja aai emiin ugamalu tujee bnaa shuul gj mani er tgd aan tmuu geel ywj tgd nileen xeseg tedniig tandaj gene tgsen muu xuurnuud chini nugu tom asar shig maixniixaa gold uxaaaad altni ninja xiij baisniig sain er barisan gedeg domog sonsoj bsiin naad xuurnuud chini yuuch xiij amdarch medex xognuud!