Хүүхдийн тань сэтгэхүйг тэлж, оюун ухааныг хөгжүүлэх сонирхолтой 8 тоглоом

3

Хүүхэдтэйгээ тоглоом тоглох нь тэдний өсөлт хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж байдгийг бид мэднэ. Тухайлбал, хэрэв хүүхэд тань эмч болж тоглох дуртай бол тэр ирээдүйд бусдын төлөө санаа зовниж, сэтгэлээ зориулж чаддаг нэгэн болно. Хэрэв хүүхэд тань нүүр будалт хийж байна гэж тоглох дуртай бол тэр ирээдүйд өөртөө илүү итгэлтэй нэгэн болно гэх мэт хүүхэд ахуй цагийн тоглоом нь хүүхдийн хувь хүний хөгжилд шууд нөлөөлж байдаг байна. Манай сайт энэ удаад уншигч танд хүүхдийн тань сэтгэхүйг тэлэх 8 тоглоомыг танилцуулж байна.

1. Хүүхэдтэйгээ эмч болж тоглох нь таны хүүхдийг илүү өгөөмөр нэгэн болгоно

Аливаа зүйлийг төсөөлөн бодож тоглох нь хүүхдийн тархины хөгжилд сайн нөлөө үзүүлж, танин мэдэхүйг хөгжүүлж байдаг. Мөн түүнчлэн төсөөлөн бодох чадвар, хэл ярианы соёл, бусадтай харилцах хандлагыг төлөвшүүлэх үр нөлөөтэй байдаг ажээ. Харин хүүхэд тань тоглоомуудаа эмчлэн эмч болж тоглох нь дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Төсөөлөн бодох, сэтгэх чадвар сайжрах
  • Өөртөө итгэх итгэл нэмэгдэх
  • Өгөөмөр нинжин сэтгэлтэй болох
  • Харилцааны чадвар сайжрах
  • Сэтгэхүйн эрүүл мэнд сайжрах
  • Хэл ярианы соёлд суралцах зэрэг олон давуу талууд багтана.

 

2. Хүүхдийг логик сэтгэлгээ, дүрслэн ярих чадварыг “Guess Who” тоглоом хөгжүүлнэ

Энэ тоглоом нь хүүхдэд дүрэм журмыг дагах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон зүйлсийг сургах давуу талтай. Тухайлбал энэ тоглоомыг тоглосноор таны хүүхдийн дараах чадварууд хөгжих болно. Үүнд:

  • Өнгө ялгаж сурна
  • Аливаа зүйлсийг эсрэг утгыг ялгаж сурна
  • Аливааг тайлбарлаж ярих чадвар хөгжинө
  • Логик сэтгэлгээ хөгжинө.

 

3. Нүүр будалт хийж тоглох нь таны хүүхдийг өөртөө итгэлтэй нэгэн болгоно

Хүүхэдтэйгээ нүүр будалт хийж тоглох нь ирээдүйд түүнийг өөртөө итгэх итгэл дүүрэн нэгэн болж төлөвшихөд чухал нөлөөтэй байдаг ажээ. Ийн тоглох нь хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлөх боломж олгохын зэрэгцээ хүүхдийнхээ ирээдүйд оруулах том хөрөнгө оруулалт гэдэгт итгэж болно.

 

4. Jenga тоглоом таны хүүхдийг илүү хүлээцтэй, алсын хараатай нэгэн болгоно

Энэ тоглоом нь маш их анхаарал, шийдвэр гаргах чадвар шаарддаг тул хүүхдийг тань ирээдүйд хүлээцтэй нэгэн болгох ач тустай ажээ. Мөн түүнчлэн судалгаагаар Jenga тоглоом нь танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж, тархины үйл ажиллагааг дэмждэг болохыг тогтоожээ.

 

5. Эвлүүлдэг тоглоом тоглох нь хүүхдийн тань танин мэдэхүйг хөгжүүлнэ

© depositphotos.com

Эвлүүлдэг тоглоом тоглох нь хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, мөн хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэх сайхан боломж юм. Мөн тус тоглоом нь юм мартах, ой санамжаа алдах зэргээс хамгаалж, сэтгэхүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

 

6. Шатар таны хүүхдэд аливаа асуудлыг шийдэх арга барилыг эзэмшүүлнэ

Шатар бол хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч аливаа асуудлыг шийдэх, шүүмжлэлт сэтгэлгээг суулгах, мэдээллийг хурдтай боловсруулах чадварыг суулгадаг тоглоом гэдгийг судалгаагаар баталсан байдаг.

 

7. Battleship тоглоом хүүхдийн шүүмжлэлт болон логик сэтгэлгээг хөгжүүлнэ

© depositphotos.com © depositphotos.com

Энэхүү тоглоом нь хаашаа дайрч, аль хөлөг онгоц руу буудах вэ гэх зэрэг маш олон сонголтот тоглоом тул хүүхдэд шийдвэр гаргах, логик болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

 

8. Үг бүтээх тоглоом хүүхдийн үгсийн санг нэмэгдүүлж, санах ойг сайжруулна

Судалгаагаар үг бүтээх тоглоом тоглох нь хүүхдийн үгсийн санг нэмэгдүүлж, санах ойг сайжруулах ач тустайг тогтоожээ. Түүнчлэн энэхүү тоглоом нь тархины бүхий л хэсгийг жигд хөгжүүлдэг аж.

Та хүүхэдтэйгээ ямар тоглоом тоглох дуртай вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

23
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *