“Намайг үзэсгэлэнтэй болгооч” буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж

0

Испани болон англи хэл дээр блог хөтөлдөг, олон нийтийн сүлжээний хорхойтон, сэтгүүлч Esther Honig “Make me look beautiful.” хэмээх сонирхолтой хүсэлтийг дэлхийн 25 орны фото зураг засварлагчдад тавьжээ. Honig шейрийн үйлчилгээ үзүүлдэг Fiverr сайтыг ашиглан өөр өөр улсууд руу өөрийн зургийг илгээсэн байна. Чингэхдээ тэрээр гоо сайхны стандартад соёлын үнэ цэнэ хэрхэн нөлөөлдөг болохыг харуулах зорилгоор зургийг нь фотошопдохыг хүсчээ. Үр дүнд нь [tweetable]’төгс эмэгтэй’-г дэлхийн 25 орны иргэд хэрхэн төсөөлдөг болохыг харуулсан дараах зургууд[/tweetable] бий болсон байна.

Улс орон бүр гоо сайхны өөр өөрийн гэсэн үнэлэмжтэй гэдгийг Honig олж мэдсэн байна. Мөн гоо сайхны үнэлэмжинд тухайн улс орны соёлын үнэ цэнэ нөлөөлдөг болохыг ч тогтоожээ. Ялангуяа [tweetable]Мороккогоос ирсэн зургийг хараад тэр эхэндээ шоконд орсон гэнэ[/tweetable]. Huffington Post-т илгээсэн мэйлдээ тэрээр “Энэ нь соёлын талаарх миний хомс ойлголт мэдлэгийг онцолж өгсөн. Мэдээж хэрэг исламын шашинт улс орны ямар ч хүн миний зурганд өөрийн соёл уламжлалыг дагаж гивлүүр нэмэх нь гарцаагүй юм. Миний хувьд энэ нь миний төсөлд үнэхээр гүн гүнзгий агуулгыг нэмж өгсөн. [tweetable]Гоо сайхны үнэлэмжинд шашин шүтлэг, ёс уламжлал чухал[/tweetable] гэдгийг харуулсан явдал болсон.” хэмээжээ.

Өөрийнх нь зурагт олон хэмжээсүүд нэмэгдсэнийг харсан нь Honig-ын өөрийгөө үнэлэх үнэлэмжинд том цохилт болсон гэнэ. “Би энэ боломжийг сайн дураараа эрэлхийлсэн бөгөөд үр дүн нь ямар байхыг харахдаа баяртай байсан. Гэвч бараг бүх хүн миний арьсны өнгөн дээр хүртэл засвар хийсэн байсан нь намайг илүү олон зүйлийг ойлгоход хүргэсэн.” гэсэн байна. “Миний зургийг янзлахдаа миний нүүрийг бараг бүрэн шинэчилсэн байсан. Зарим зургийг харахдаа би бүр хашхирсан шүү.” гэсэн үгийг ч мөн хэлжээ.

Төслийн хувьд “Before and After” хэмээн нэрлэгдсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа аж. Honig-ын хэлсэн өөр нэг үг нь “Photoshop бидэнд бүтэшгүй гоо сайхны стандартыг олж авах боломжийг олгодог. Гэвч эдгээр стандартуудыг бид дэлхий нийтийн хэмжээнд харьцуулж үзвэл бүгд хийсвэр зүйл гэдгийг ойлгох болно.” гэсэн үг юм.

Esther Honig-ын өөрийнх нь зураг
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 8
Морокко
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 9
Энэтхэг
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 10
Украйн
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 11
Венесуэл
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 12
Аргентин
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 13
Вьетнам
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 14
Филиппин
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 15
Румынь
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 16
Шриланк
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 17
АНУ
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 18
Нэгдсэн Вант улс
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 19
Израйль
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 20
Итали
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 21
Австрали
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 22
Бангладеш
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 23
Чили
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 24
Герман
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 25
Грек
"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 26
Индонез

"Намайг үзэсгэлэнтэй болгооч" буюу дэлхийн улсуудын гоо сайхны үнэлэмж 27

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *