Гэрээ цэцэг навчаар алаглуулан чимэх нь тааламжтай байх нь гарцаагүй. Таны өрөө том эсвэл жижиг байхаас үл хамааран сэтгэлд нийцтэй тухтай орчин бүрдүүлэх боломж бид бүгдэд бий. Жишээлбэл, тийм ч их зай эзлэхгүй, арчилгаа шаардах нь багатай зэрэг чанараараа шүүслэг ургамал гэрээ тохижуулахад тань хамгаас их тус болж мэдэх юм. Манай сайт уншигч танд зориулан гэрээ бяцхан цэцэрлэгт хүрээлэн болгон чимэглэхэд тус болохуйц 15 санааг хүргэж байна.
1. Тавиур ашиглах
2. Жижиг шилэн сав эсвэл аквариумд цэцэг тарих
3. Шаталсан хэлбэр бүхий эд зүйлсийг шүүслэг ургамлын суурь болгон ашиглах
4. Хэрэв танд цэцэг тарих тийм ч их зай байхгүй бол хана болон бусад зүйлээс өлгөж болно
5. Ханын тавиурт ч тарих боломжтой
6. Сараалж торыг ч цэцэг өлгөхдөө ашиглаж болох юм
7. Хэрэв зай хэмнэхийн сацуу шалнаaс зайтай байрлуулах хэрэгтэй бол дараах санаа танд туслаж мэдэх юм
8. Хэрэв та бага зайд олон цэцэг тарихыг хүсвэл булангийн тавиур ашиглаарай
9. Цонхтой ойр байрлалд ургамлаа тавих гэж буй бол дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй сав сонгохыг зөвлөж байна
10. Хэрэв та бага зайнд олон төрлийн цэцгийг хослуулан тарихыг хүсвэл хагарсан савыг ч дараах байдлаар хэрэглэх боломжтой
11. Шувууны торыг ч шүүслэг ургамал тарих тавиур болгон ашиглах боломжтой
12. Ширээг бяцхан цэцэрлэгийнхээ нэг хэсэг болгож яагаад болохгүй гэж?
13. Тэгш өнцөгт эсвэл дугуй хэлбэрийн савыг төрөл бүрийн шүүслэг ургамал тарихаар сонгон авч болох юм
14. Цэцгэн титэм хэлбэрээр тарих
15. Лонх ашиглан цэцэг тарих ч боломжтой
Бонус: Шүүслэг ургамал тарихдаа анхаарах зөвлөгөөнүүд
Шүүслэг ургамал таниас тийм ч их арчилгаа шаарддаггүй. Гэсэн хэдий ч дараах зөвлөгөөнүүдийг санаж байх нь зүйтэй болов уу.
- Ургамал тань хангалттай байгалийн гэрэл авч чадаж буй эсэхийг нягтлаарай. Таны ургамлууд өдөрт дунджаар 6 цаг байгалийн гэрлийг хүртэх хэрэгтэй байдаг. Гэхдээ таны тарьж буй ургамлын төрлөөс хамааран сүүдэрт сайн ургадаг ургамал байх нь ч бий. Тиймээс ямар ургамал тарьж буй талаар мэдлэгээ нэмэгдүүлээрэй.
- Хэт их усалгаа хийхээс сэргийл. Ямар ч ургамалд 10-15 цагт нэг удаагийн усалгаа хийх нь тохиромжтой.
- Илүүдэл ус зайлуулах нүхтэй цэцэгний сав сонгох нь зүйтэй. Цэцэг шаардлагатай усаа шингээж авсны дараа илүүдэл усыг зайлуулах нь үндэс ялзрахаас хамгаалдаг.
Та ямар цэцгэнд дуртай вэ? Гэртээ хэдий хэмжээний ургамал тарих нь танд тохиромжтой санагддаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.