Цэвэрхэн угаалгын өрөөнөөс илүү дээр зүйл юу гэдгийг та мэдэх үү? Бага зардлаар, бага хүч гаргаж цэвэрлэсэн ариун цэврийн өрөө. Ингэхийн тулд танд гэрийнхээ ойр дэлгүүрээс юм уу эмийн сангаас худалдаж авч болох аммиакийн ус болон устөрөгчийн хэт исэл байхад л хангалттай. Ингээд танд амьдралыг тань хөнгөвчлөх цэвэрлэгээний аргыг зааж өгье.
Устөрөгчийн хэт исэл нь нянгийн эсрэг шидэт хэрэгсэл юм
Устөрөгчийн хэт исэл нь ил шархны эмчилгээнд өргөн хэрэглэгддэг бөгөөд мөн байшингийн эргэн тойрныг цэвэрлэхэд ихээхэн хэрэгцээтэй зүйл юм. Мөөгөнцрийн болон нянгийн эсрэг үйлчилгээтэй тул нян, хөгц, муухай үнэрийг устгадаг. Тиймээс үүнийг аяга таваг, хивс, хавтанцар цэвэрлэхэд ашиглаж болно. Түүнчлэн гэрийн нэхмэл эдлэл, орны даавууг цайруулах; угаалтуур, угаалгын өрөө, суултуурын шар толбыг арилгахад ч хэрэглэж болно.
Аммиак нь өөх тосны толбыг арилгана
Гэрт хэрэглэдэг аммиак нь уургийн эсийг задалснаар өөх тос болон бусад төрлийн тосыг арилгагч хүчтэй цэвэрлэгч болдог. Ингэснээр энэ бодисын тусламжтайгаар шал, цонх болон байшингийн эргэн тойронд буй хоолойнуудыг төвөггүй цэвэрлэж болно. Хэдийгээр энэ бодис нь маш сайн цэвэрлэгч боловч нүд, арьсанд хүрсэн тохиолдолд маш аюултай байдаг. Тийм учраас аммиакийг бусад химийн бодисуудтай хольж болохгүй, учир нь урвалд орсон бодис маш хортой болох боломжтой.
Гэрт хэрэглэх зориулалттай химийн бодисууд нь маш боломжийн үнэтэй байдгаараа онцлог байдаг. Тиймээс элдэв төрлийн химийн бодис агуулсан цэвэрлэгээний бодис ашиглаж гэр бүлийнхнийгээ хордуулснаас цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ өөрөө хийх хэрэгтэй. Хэрэв та орц, найрлагыг нь зөв тааруулж, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж чадвал зардал багатай, аюулгүй бүтээгдэхүүн хийж болно.
Орц:
Хийх арга:
- Шүршигч сав юм уу шилэн сав аваад усаар зайлж, цаасан салфетка эсвэл алчуураар арчиж бэлдэнэ.
- Саванд аммиак хольж бэлтгэхээсээ өмнө резинэн бээлий, маск, аюулгүй шил зүүж бэлтгээрэй.
- Устөрөгчийн хэт ислийг аммиак дээрээс маш багаар зөөлхөн хийнэ.
- Ингээд зөөлөн сэгсэрч сайтар холих хэрэгтэй.
- Бэлэн болсон хольцоо зэвэрсэн хэсгүүдэд цацаж (эсвэл хуурай даавуунд шингээж дээр нь тавина) 10-15 минутын турш байлгана.
- Дараагаар нь усаар зайлж зөөлхөн угаана.
Бодисын нөлөөнөөс хамгаалж амны хаалт зүүгээрэй
Аммиак нь хортой байж болзошгүй тул гэртээ хэрэглэх үедээ цонхоо онгойлгож, маск, резинэн бээлий өмсөж өөрийгөө хамгаалах төдийгүй угаалтуур болон суултуурт түрхсэн тохиолдолд өрөөг орхиж гарах хэрэгтэй. Хольцыг сайтар угааж цэвэрлэсний дараа гэрийг сайтар агааржуулаарай.