73 настай эмэгтэй хүн хэрэв өөрчлөгдөхийг хүсвэл хэзээ ч оройтдоггүй гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж чаджээ

0

2017 онд 70 настай Joan MacDonald цусны өндөр даралт болон ходоодны шархтай нэгэн байв. Тэр тухайн үед хаван, үе мөчний өвчин, ядралтаас болж зовж шаналж байсан бөгөөд шатаар буух нь түүний хувьд амьдын там байжээ. Харин түүний охин Michelle ээжийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, түүнийг эрүүл саруул болгохын тулд фитнесээр хичээллэхийг санал болгосон байна.

trainwithjoan/Instagram

3 жилийн дараа MacDonald тэс ондоо хүн болжээ. Гэхдээ түүний хувьд өөрийнхөө төгс бие галбирыг эргүүлэн авахаас илүүтэй тухайн амьдарч буй цаг мөчөө хайрлахын ач тусыг мэдрэх нь түүний гол зорилго байсан юм.

Өнгөрсөн 4-р сард тэд өөрийнхөө өөрчлөлтийг харьцуулан харуулсан зургийг постолжээ. Зүүн талынх нь дасгал хийх гэж зовж зүдэрч буй нэгэн. Харин баруун талын зураг дээр 73 настай эмэгтэй хоёр толгойт булчингаа бахархалтайгаар бусдад харуулж байна.

trainwithjoan/Instagram

Тэр хэлэхдээ:

“Би анх өөрийнхөө өөрчлөгдөх аяллаа эхлэх үедээ хувцас өмсөхийг үзэн яддаг байлаа. Би өмнөх шигээ өөртөө хайртай байхаа больсон учраас өөрөөрөө байхыг илүүд үздэг байв. Би нэгдүгээрт, надад гоё сайхан хувцас өмсөх бие хаа байхгүй, хоёрдугаарт, ямар ч сайхан хувцас надад таарч тохирохгүй, нэн ялангуяа миний насны хүнд – ийм л бодолтой байв.”

Тэр нэгэн хэвийн уйтгартай өнгөтэй хэлхгэр хувцас өмсдөг байсан ч, энэ нь түүнд таалагддаггүй байжээ. Тэгтэл охин нь ээжийгээ дагуулаад “Forever 21” дэлгүүрт очих нь тэр. 73 настай ээжийнх нь бие тэгтлээ өөрчлөгдөөгүй байсан ч, хичээл зүтгэлийнх нь үр шим гэлтэй түүний бодол санаа арай өөр болсон байв. Түүнд гоёмсог, дэгжин хувцас өмсөх эргээд таалагдаж эхэлжээ. Энэ бол түүний хичээл зүтгэлийн үр шим байсан юм.

trainwithjoan/Instagram

 

trainwithjoan/Instagram

“Би өөрийгөө үл ялиг бариу загвартай, өнгөлөг хувцас өмссөн байгаагаар харахад миний дотоод мэдрэмж эргээд сэргэх шиг л болсон. Өөрийгөө төгс нэгэн болох хүртлээ хүлээх шаардлагагүй юм билээ. Өөрийнхөө төгс төгөлдрийг одоо байгаагаар нь хүлээж авч, өнөөдрөө баяр хөөрөөр бялхуул. Өөрөө өөрийгөө хангалттай хайрлаж чадсан хүнд өөрчлөлт ирдэг гэдгийг би ойлгосон.”

trainwithjoan/Instagram

 

trainwithjoan/Instagram

Харин одоо MacDonald Инстаграм хаягаараа дамжуулан гэртээ хэрхэн дасгал хийж байгаагаа олон нийттэй хуваалцах болжээ – фитнест явалгүй гэрийн нөхцөлд эрүүл чийрэг болох боломжтойг бусдад харуулах нь түүний эрхэм зорилгуудын нэг.

Тэр “Insider” эх сурвалжид өгсөн ярилцлагынхаа үеэр хүн бүр, өндөр настан ч гэсэн үүнд багтана, хөл хорионы үеэр зүгээр суулгүй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй талаар хэлсэн байна.

“Хөдөлгөөн болон эрүүл хооллолтод насны хязгаар гэж үгүй. Хөдөлгөөний хомсдол, буруу хооллолтоос айх хэрэгтэй. Нэг л мэдэхэд хяналтаас гарчихдаг зүйлс. Гэхдээ өдөр тутам зөв дадал зуршлыг бий болгож, өөртөө анхаарал хандуулж чадвал, хяналтыг гартаа авч чадна.”

trainwithjoan/Instagram

 

trainwithjoan/Instagram

 

trainwithjoan/Instagram

“Миний бодлоор аз жаргалтай байх, амьдралдаа сэтгэл хангалуун байх нэг үндэс бол сэтгэл зүрхээрээ залуу хэвээрээ байх юм. Мөрөөд, төсөөл, бас нээлттэй бай. Цаг хугацаа нэг мэдэхэд л харвасан сум шиг нисэж одно. Хэзээ аз жаргал ирэх бол гэж бүү хүлээ.”

Тэрээр “Insider” эх сурвалжид эрүүл амьдралын хэв маяг өөрт нь цагийг хэмнэхэд маш их тус хүргэсэн талаар дурджээ.

“Фитнесээр хичээллээд үр дүнд нь би цагийг үр бүтээлтэй төлөвлөж сурсан. Надад одоо ч гэсэн хийх зүйлс олон байна. Энэ бүхэнд фитнесийн үр шим намайг төвлөрөхөд тусалсан юм.”

trainwithjoan/Instagram

Танд энэ 73 настай эмэгтэйн гайхалтай өөрчлөлт ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Та өөрчлөлтийг өөрийн амьдрал, бие организмдоо авчрахыг хүсэж байна уу?

25
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Byambaa

    Bayarmaa Byambaa

    2020/08/13 at 22:20

    Хамгийн хөгширдөггүй эрхтэн булчин.

  2. Siilegmaa Badamjav

    Siilegmaa Badamjav

    2020/08/14 at 15:28

    Энэ ч үнэн үлгэр дууриалал шүү

  3. У. А.р.к

    У. А.р.к

    2020/08/15 at 12:53

    wooow

  4. Lenna Baska

    Lenna Baska

    2020/08/15 at 17:41

    iim nasand ehleed bulchingiin mass avah heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *