Насны зөрүү нь таныг гайхшралд оруулах кинон дээр гардаг 10 хосууд

0

Кино найруулагчид аль болох дүрийнхээ настай ойролцоо жүжигчин сонгож авахыг хичээдэг. Үнэндээ энэ бол нэн тэргүүнд тавих үзүүлэлт биш, жүжигчний авьяас, тэдний байр байдал, сэтгэл санаа зэрэг нь нэн тэргүүнд тавигддаг ажээ. Тиймээс, маш сонирхолтой тохиолдлууд гарна, жишээ нь эцэг нь хүүгээсээ дүү байх (яг л Ли Пейс болон Орланда Блум шиг), нөхөрт гарсан 23 настай бүсгүй өсвөр насныхантай цуг дунд сургуулийн хайр дурлалыг өгүүлнэ (Татьяна Аксюта, Никита Михайловский хоёр). Гэхдээ үзэгчид хайртай киноныхоо энэ мэт үзэгдлийг төдийлөн анзаардаггүй, яагаад гэвэл кино нь үнэхээр сонирхолтой, шилдэг бүтээл болж чаджээ.

Насны зөрүү нь логик хязгаараас ямар нэгэн хэмжээгээр хальсан 10 киног та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Анжелина Жоли болон Колин Фаррелл (Alexander, 2014)

© Alexander / Warner Bros

Оливерийн найруулсан “Alexander” түүхэн киноны залуу Александр Македоны дүрийг Колин Фаррел бүтээсэн. Харин үзэсгэлэнт Анжелина Жоли – Олимпию буюу Александрын ээжийн дүрд тогложээ. Кино дэлгэцнээ гардаг жил Жоли 29 настай, харин Фаррелл түүнээс нэг насаар дүү байжээ.

 

Ли Пейс болон Орланда Блум (The Hobbit, 2012-2014)

© The Hobbit / Metro-Goldwyn-Mayer

Питер Жексоны найруулсан хоббитудын тухай гуравласан киноны ойн эльф Трандуилын дүрд 1979 онд төрсөн жүжигчин Ли Пейс тоглосон юм. Киноны зохиолоор бол Трандуилад нэгэн хүү бий – Леголас. Хүүгийн дүрийг Орланда Блум бүтээжээ, жүжигчин 1977 оных. Тэгэхээр эльфийн эцэг хүүгээсээ 2 насаар дүү болж таарч байна. Аргагүй дээ, ид шидийн ертөнц шүү дээ, тайлбарлашгүй зүйл болох нь ойлгомжтой.

 

Колин Ферт болон Эмма Стоун (Magic in the Moonlight, 2014)

© Magic in the Moonlight / Gravier Productions

Вуди Аллены бүтээлд Эмма Стоун болон Колин Ферт нар хосуудын дүрийг бүтээсэн. Тэдний хооронд гал шиг хайр дурлал асна. Сонирхолтой нь, Ферт уг нь Стоуны эцэг байхаар хүн: кино гардаг жил Колин 54 настай байсан бол Эмма 26 настай байжээ. Колин Ферт шиг жинхэнэ жентельмен эрийн тухай яригдаж байхад ер нь нас ямар хамаатай юм бэ?

 

Дрю Бэрримор болон Адам Гарсия (Riding in Cars with Boys, 2001)

© Riding in Cars with Boys / Columbia Pictures

“Riding in Cars with Boys” кинонд Дрю 15 насандаа жирэмсэлж байсан бүсгүйн дүрийг бүтээдэг. Тиймээс түүний хүү өсөж том болоход гайхаад байх зүйл үнэндээ байхгүй, хүү залуу ээжтэй байх нь аргагүй. Гэхдээ л арай ийм хэмжээнд байтлаа гэж үү? Бэрримор болон түүний хүүгийн дүрийг бүтээсэн Адам Гарсия хоёр ердөө 2-хон насны зөрүүтэй.

 

Селена Гомез болон Дрю Сили (Another Cinderella Story, 2008)

© Another Cinderella Story / Warner Premiere

Селена Гомез болон Дрю Сили нар сургуулийн насныхны тухай кинонд тоглосон. Хүүхэд царайтай Селена одоо ч охины дүрд тоглож чадахаар л байна. Кино дэлгэцнээ гардаг жил Селена 16 настай байсан. Харин түүний хайртай хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Селенагаас ах. Хүүгийн дүрд найз охиноосоо 10 насаар ах жүжигчин тоглож байжээ.

 

 

Хит Лежер болон Кейт Мара (Brokeback Mountain, 2005)

© Brokeback Mountain / Focus Features

Жүжигчин Кейт Мара “Brokeback Mountain” кинонд Эннисийн (Хит Лежер) охины дүрд тоглосон. Кино бүтээж байхад бүсгүй 22 настай байж, харин Лежер дөнгөж 26 нас хүрээд байсан юм.

 

Марина Александрова болон Александр Збруев (Северное сияние, 2001)

© Северное сияние / Globus Film

“Северное сияние” киноны үйл явдлаар бол Аня Сергейтэй танилцдаг, бүсгүй түүнийг өөрийнхөө сураггүй алга болсон эцгээ гэж бодно. Бүсгүй өөрийн бодолдоо итгэлтэй байсан хэдий ч бараг танихгүй хүнийг нууцхан хайрлах сэтгэлээ яаж ч чаддаггүй. Сергей харваас Аннагийн эцэг байхаар хүн, амьдрал дээр ч мөн адил. Александр Збруев угтаа Марина Александровагаас 2 насаар ах. Жүжигчин бүсгүй дүрийг бүтээж байхдаа 19 настай, харин Збруев тэр үед 63 настай байсан гэдэг.

 

Рейчел Макадамс болон Эми Полер (Mean Girls, 2004)

© Mean Girls / Paramount Pictures

“Mean Girls” кинонд Рейчел, Макадамс нар ээж, охины дүрд тоглосон. Жүжигчдийн насны зөрүү ердөө л 7 жил, хатагтай Жоржийн дүрийг бүтээхэд 33 настай байжээ.

 

Татьяна Аксюта болон Никита Михайловский (“Вам и не снилось…”/Зүүдэнд ч оромгүй явдал, 1980)

© Вам и не снилось… / Киностудия имени М. Горького

Сургуулийн ахлах ангийн сурагчид болох Катя, Рома хоёр бие биедээ дурлана. Даанч хүүгийн эмээ, ээж хоёр нь охины гэр бүлийг хүлээж авахаас эрс татгалздаг. Анхны хайр үнэхээр хүчтэй, зөвлөлтийн Ромео, Жульетта хоёр хайр дурлалынхаа төлөө бүх саад бэрхшээлийг даван туулах ажээ.

Никита Михайловский тэр үед дөнгөж 16 настай хүү байж, харин түүний дурлалт охин нь аль хэдийн нөхөрт гараад амжчихсан байсан юм. Сургуулийн сурагч охины дүрийг үнэмшилтэйгээр бүтээсэн жүжигчин 23 настай бүсгүй гэхээр та итгэх үү?

 

Том Хэнкс болон Салли Филд (Forrest Gump, 1994)

© Forrest Gump / Paramount Pictures

Жүжигчин бүсгүй Салли Филд Том Хэнксээс ердөө 10 насаар эгч, гэхдээ Форрест Гампын ээж болж тоглоход юу ч нөлөөлсөнгүй.

Та кинонд тоглож байгаа жүжигчдийн насыг анхаардаг уу? Ямар кинон дээрх насны зөрүү таны нүдэнд хамгаас илүү туссан бэ?

19
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Л. Энхцэцэг

    Л. Энхцэцэг

    2020/07/24 at 14:57

    Hairtai 2 jujigchin mini shu

  2. Mnyam Khuu

    Mnyam Khuu

    2020/07/24 at 23:47

    Хөөрхийн бэ, тийм зөрүүтэй харагддаггүй байсан.

  3. Naina Jadamba

    Naina Jadamba

    2020/07/25 at 00:15

    Estoi hoorhon kino

  4. Khaliun Chka

    Khaliun Chka

    2020/07/25 at 00:47

    Саруул Б.

  5. Рейчел Макадамс

    2020/07/25 at 01:41

    … Рейчел, Макадамс нар ээж, охины дүрд тоглосон… Ха ха ха…

  6. Lucky Gantumur

    Lucky Gantumur

    2020/07/25 at 15:37

    Buh jijigchid n durdee sain orj bjee. 💛

  7. Mendbayar Badral

    Mendbayar Badral

    2020/07/25 at 16:13

    хөөрөн кино шүү

  8. Д. Мөнхө

    Д. Мөнхө

    2020/07/25 at 16:21

    Uuruusuu egch hvniig yaj nairah we 😂🤣🤣😅

  9. Amaraa Mongol

    Amaraa Mongol

    2020/07/25 at 20:09

    Ёстой хөөрхөн кино шүү

  10. Hoorhon er zoruutei haragdaagui shuu goe kino

  11. Bayarmaa Dashnyam

    Bayarmaa Dashnyam

    2020/07/26 at 05:47

    huurhun 2 ,nas bol too gdg ni unen bulguu

  12. Mandakh Buyantogtokh

    Mandakh Buyantogtokh

    2020/07/26 at 18:03

    Er ni oros bolon evropuudiin etchuud hugshin tsaraitai baidag um

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *