Хулууны үрээр холестерины хэмжээг бууруулж элэг, зүрх зэрэг эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

0

Хулуу нь эрүүл хүнсэнд тооцогддог, тэр ч бүү хэл хүүхдийн хоол болон тусгай хоолны дэглэм барьж байгаа хүмүүс ч өргөнөөр хэрэглэдэг хүнс. Уг ногооны зөөлөн эдээс гадна үрийг нь эмчилгээний зориулалтаар ашигладаг байна. Бүрэн болсон, зохих технологийн дагуу хатаасан үр байх ёстой шүү.

arina_milenskay / Instagram

Хулууны үр тосны хүчил, органик хүчил, В болон С амин дэм, амин хүчлүүд, каротин агуулдаг. Ойролцоогоор хальсгүй 150 ширхэг үр хэрэглэхэд хүн өөрийн бие махбодод шаардлагатай уураг, К амин дэм, магни, фосфор, төмөр, зэс, цинк зэргээ бүрэн авч чадна. Хулууны үр нь тэр чигтээ амин дэм, ашигтай микро элементийн сан л гэсэн үг.

maslozdrav / Instagram

Хулууны үрийг зүрхний үйл ажиллагааг дэмжих, түрүү булчирхайн өвчнийг анагаах зорилгоор өргөн хэрэглэдэг байна. Мөн муу холестериноос салгана, цусан дахь сахарын түвшинг бууруулах үйлчилгээтэй.

vitamin_has / Instagram

Тус ногооны үрийг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, үрэвслийн үйл явцыг дарангуйлах, ходоодны, хөхний, уушгины, түрүү булчирхайн болон бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг багасгах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг.

 

 

Lightspring / Shutterstock.com

Хулууны үрийг түүхийгээр нь мөн шарж хэрэглэж болно. Салатанд, тарганд, нарийн боовонд хийх эсвэл тусдаа зууш хэлбэрээр ч хэрэглэх боломжтой. Жишээ нь, хулууны үртэй дараах хоолнуудын хувилбарууд байна:

  • Ногооны салатыг шаржигнуур болгохын тулд салатандаа цацаж хэрэглэнэ.
  • Өглөөний хоолны мюслид самар, хатаасан жимстэй хольж таргаар зуурч иднэ.
  • Оливын тос цацаад гоньдоор амтлан шарах шүүгээнд шараарай.
  • Нухаш хийж болно: үрийг блендерт хийж бутална, хэтэрхий хуурай байвал багахан ус нэмээрэй.
tykvennoe_maslo_kh / Instagram

Өөрийн хоолны цэсэндээ хулууны үр нэмснээр эрүүл мэнддээ анхаарал тавьж байна гэсэн үг юм.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *