Гоо сайхнаа аль болох удаан хадгалж үлдэхийг хүссэн хүн бүрд зориулсан алдартай 7 бьюти-тренд

0

Байгалиас заяасан гоо сайхныг хадгалж үлдэх маш олон аргууд бий. Бүгдийг нь туршиж үзнэ гэвэл хүч тамир, цаг хугацаа, мөнгө ч барагдаж дуусах биз ээ. Тэр олон аргуудаас мэргэжлийн гоо сайханч болон жирийн эмэгтэйчүүд төдийгүй “ааштай” алдартнуудаас өндөр үнэлгээ авч чадсан арга техникүүд ч бас байх юм. Эдгээр аргууд нь онцгой хүч шаардахгүй хэрнээ өндөр үр дүнд хүргэж байна. Гоо сайхныг хадгалах, мөн сэргээхэд туслах хамгийн алдартай аргуудаас танд танилцуулахаар бэлдлээ. Туршиж үзсэн бүсгүйчүүд бүгд ам сайтай байгаа ба ях аргагүй өндөр үр дүнтэй аргууд болно.

1. Хуурай брашинг

© Essential Living / Amazon © Essential Living / Amazon

Хуурай брашинг (dry brushing) – цэвэр байгалийн гаралтай ширүүн үстэй сойзоор хийх пиллинг буюу гуужуулалт юм. Арьсны үхмэл хэсгийг зөөлөн гуужуулахын зэрэгцээ цусан хангамжийг сайжруулна, хамгийн гол нь – тунгалгийг идэвхжүүлнэ: энэ төрлийн иллэг нь хаван үүсгэж байгаа эд эсэд хуримтлагдсан шингэнийг хөдөлгөөнд оруулдаг.

Иллэгийг өдөр болгон хийх хэрэгтэй – хөлийн улнаас эхлүүлээд дээш явсаар толгой, гарын хурууны үзүүр, мөр хүртэл тойрог чиглэлд иллэгийг хийнэ. Бие энэ иллэгт шууд дасахгүй, эхний удаад эвгүй байх тул дасахаас өөр арга байхгүй. Иллэгийг 3 минутаас эхлүүлнэ, хугацаа болон иллэгийн даралтыг аажмаар нэмэх юм. Арьс ч тэр, сойз ч тэр хоёулаа хуурай байх ёстой. Иллэг хийж дууссаны дараа аяга ус ууж контраст шүршүүрт орно.

Хуурай брашингийн үнэнч шүтэн бишрэгчдийн нэг бол супер модель Эль Макферсон. Энэ төрлийн иллэг хийх өөрийн нэрийн сойзыг ч худалдаанд гаргаад амжжээ.

 

2. Гуаша

Эртний хятадаас гарал үүсэлтэй гоо сайхны арчилгааны нэгэн арга хэмээгддэг. Чулуу эсвэл эврийн ясаар урласан хэрэгслээр өөртөө иллэг хийх арга техник. Биеийн аль ч хэсгээр иллэг хийх боломжтой. Кварц, хар мана эсвэл хашаар бэлдсэн хавтгай хэрэгсэл бөгөөд биед хүргэхэд сэрүүн таатай мэдрэмж төрүүлнэ. Ялангуяа иллэг хийхээс өмнө хөргөгчинд байлгасан бол бүр ч сайхан мэдрэмж төрүүлдэг байна. Нүүр, бие болон хүзүүний булчингууд дээр бага зэрэг дарж чулуугаар иллэг хийнэ. Иллэг хийхээс өмнө уг хэрэгслийг заавал ариутгасан байх ёстойг анхаараарай.

Өдөр болгон гуашийн иллэг хийхэд цусан хангамж сайжирч байгааг судалгаагаар баталжээ. Мөн арьсны үрчлээ багасаж илүү толигор болох, коллагены ялгаруулалт нэмэгдэж байсан байна. Уг арчилгааны үнэнч хэрэглэгч бол загвар өмсөгч Миранда Керр: уг иллэг стресс тайлахад үнэхээр үр дүнтэй гэж тэрээр үздэг. Уг иллэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ линк-ээр зочилно уу. Мэс засал хийлгээд удаагүй, мөн цус бүлэгнэх өвчтэй хүмүүс уг иллэг хийхийг хориглоно.

 

3. Фастин

© Clker-Free-Vector-Images / Pixabay

2016 онд японы эрдэмтэн Ёсинори Осуми аутофаги механизм буюу эд эс өөрийгөө идэх үйл явцыг нээснээрээ Нобелийн шагнал хүртэж байжээ. Хүн өлсөх үеэр бие махбод өөрт хэрэггүй болгоныг устгаж “их цэвэрлэгээ” хийж эхэлнэ. Хуучин эд эс, нян, вирус зэргийг устгана.

Аутоагийн зарчим дээр фастин буюу үечлэлтэй өлсгөлөнгийн аргыг боловсруулжээ. Энэ бол тодорхой цаг хугацаанд хоолноос татгалзаж өлсөх хоолны нэг төрлийн дэглэм юм. 16/8 систем гэдгээрээ мөн алдаршсан. 16 цагийн турш хоол идэж болохгүй, харин 8 цагт багтаан идэж болно. Фастингийн нэг давуу тал бол та дуртай хоолоо идэж болно, жишээ нь, десерт эсвэл нарийн боов. Өөрийгөө цэвэрлэх үйл явц нь зөвхөн өөх тосоо гээгээд зогсохгүй мөн залуужих боломжтой. Хоолны энэ төрлийн дэглэм баримтлахад сэтгэл зүйн хувьд ч амар байх болно. Хором тутамд хөргөгч онгойлгож юм идэх хүсэл төрөхгүй.

Үечлэлтэй өлсгөлөнгийн хоолны дэглэмд орохоос өмнө аль үед өлсөх нь танд амар болохыг тодорхойлоорой: Өглөө юу эсвэл орой юу? Та 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж болно, харин дараа өглөө 10:00 цагт өглөөний цайгаа уугаарай. Эсвэл орой 22:00 цагт оройн хоолоо идээд, өглөөний цайгаа уулгүйгээр өдрийн цайгаа 14:00 цагт иднэ.

Фастингийг Риз Уизерспун, Скарлетт Йоханссон болон Женинифер Энистон нар ашиглаж байна. Тус хоолны дэглэмийг баримтлахад Simple эсвэл Zero аппликейшнууд танд тусална. Уг аргын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та TED Talks дээрх лекц-ийг үзэж сонирхоорой. Мөн заавал урьдчилж эмчтэй зөвлөхийг анхаар.

 

4. Микробиомын дэглэм

© kombuchakat / Instagram

Хүн болгонд төрөл бүрийн микро биетүүд бий, өөрийн гэсэн микробиом. Эрдэмтэн Жулия Эндерсийн “The Inside Story of Our Body’s Most Underrated Organ” бестселлер номд бичсэнээр, бидний гэдэс, ходоодонд 2 кг нян амьдардаг, энэ бүгд өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Бактериод нь уурагт дуртай, фирмикутууд нь өөх, сахаранд, бифидобактери нь эслэгт дурлана. Тэд өөрсдийн хүсэл сонирхлоо биднээр дамжуулж гүйцэлдүүлдэг. Гэдэс, ходоодонд дарангуйлж буй микро биетийн дурлаж байгаа хоол хүнсийг бид сонгон иднэ. Амттанд дурладаг нянг бид “тэжээгээд” байвал тэдний эгнээ нэмэгдсээр л байна, аарц, тарганд дуртай нянг “тэжээгээд” байвал ашигтай лактобактери үржээд л байна гэсэн үг.

Микробиом хоолны дэглэм нь бие махбодод ашигтай нянг үржүүлэхээр зорилготой. Ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч, мэдээж турахад тусална. Ашигтай нянг “тэжээж” болно, жишээ нь, даршилсан байцаа, квас, давсалсан өргөст хэмх, камбуча (цайны мөөг) зэрэг пробиотик агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Микробиом хоолны дэглэмийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доктор Рафаэль Келлманы “The Microbiome Diet: The Scientifically Proven Way to Restore Your Gut Health and Achieve Permanent Weight” номоос авч болно.

 

 

5. Фейс-йог

© faceyogamethod / Instagram

Нүүрний дасгал бол ботокс болон филлерийг бүрэн орлох чадалтай арга юм. 40-65 хүртэл насны эмэгтэйчүүдэд нэгэн судалгаа хийжээ – нүүрний булчингийн дасгал нь залуу харагдахад нөлөөлдөг болохыг баталсан байна: 20 долоо хоногийн турш нүүрний дасгал хийхэд даруй 3 насаар залуу (дасгал хийхээс өмнөх болон дараах гэрэл зургуудыг мэргэжлийн гоо сайхны эмч нар дүгнэсэн) харагдаж эхэлсэн үр дүн гарчээ. Нүүрний дасгалыг бие даан хийх боломжтой – интернет олон төрлийн дасгалууд бий, эсвэл тусгай курс хичээл ч үзсэн болно.

 

6. Хацрын иллэг

Хацарны дотор талаас иллэг хийх энэхүү этгээд аргыг францын биохимич болон гоо сайханч Жоэль Сиокко зохиожээ. Хацрын гүн булчинд нөлөөлж тунгалгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ, хацрыг багасгахын зэрэгцээ нүүрийг гонзгой болгоход нөлөөлдөг байна. Бээлийн өмссөн мэргэжилтэн амаар хуруунуудаа оруулж хацар болгонд иллэг хийх юм. Уг иллэгийн ганц дутагдалтай тал нь гэртээ өөртөө хийх боломжгүй. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд 6-7 удаагийн курс иллэгэнд явах шаардлагатай, гарсан үр дүнг хадгалахын тулд сард нэг удаа иллэг хийлгэнэ. Уг иллэгийн хамгийн үнэнч шүтэн бишрэгч бол Меган Маркл.

 

7. Тейп наах

© adamkontor / Pixabay

Өнгөрсөн жил Ким Кардашьян болон түүний дотуур хувцасны брэнд болох Skims гүн ухлаадастай хувцас өмсөх дуртай бүсгүйчүүдэд зориулж нэгэн наалт гаргажээ. Дотуур хувцасны оронд уг тейпийг/наалтыг хэрэглэх нь улам л түгээмээл болоод байна. Хөхний даруулга халуунд хэцүү байдаг, цээжин дээр дарна, задгай хуцас өмсөх аргагүй. Хөхний даруулгагүй явах ч бас хэцүү, хөх ч хэлбэрээ алдаж эхэлнэ. Харин тейпийг өдөржингөө ч хэрэглэх боломжтой, хөхийг дэмжинэ бас гадаад үзэмжийг ч гутаахгүй, арьс ч хөлрөхгүй. Тейп хэрэглэж үзсэн бүсгүйчүүдийн хэлж байгаагаар наалтны хувьд ямар ч асуудал байхгүй гэжээ. Уг наалтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Та дээр дурдсан аливаа арчилгаануудаас хэрэглэж үзсэн үү?

6
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/05 at 09:29

    Good❤

  2. Terbum Billions

    Terbum Billions

    2020/06/05 at 17:41

    Ундараа Ганболд

  3. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/05 at 23:06

    Icecream Icecream

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *