Эрүүл хумстай болоход туслах байгалийн гаралтай 6 арга. Эдгээрийн тусламжтай та дахин гоо сайхны салон зүглэх шаардлагагүй болно

0

Бүх эмэгтэйчүүд гоё сайхан хумстай байхыг хүсдэг. Гэвч хумс хугарч хэврэгшдэг – гоо сайхныг гутаана. Хумс хэврэгшихэд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд удаан хугацаанд хумсны будагтайгаа явах, тогтмол усанд хүргэх болон хөгшрөх зэргийг дурдаж болно. Хумстай холбоотой асуудлууд эрүүл мэндтэй холбогддог байх магадлалтай. Тухайлбал, бамбай булчирхайн эмгэг, хайрст үлд, уушгины өвчин, толбот үлд, цус багадалт болон мөөгөнцрийн халдвар гэх мэт.

Хумс хугарах эсвэл хуваагдсанаас болж тав тухгүй мэдрэмж төрөх, тэр ч бүү хэл өвчин мэдрэгдэнэ. Гэсэн хэдий ч та гэртээ туршиж үзэх боломжтой байгалийн гаралтай бэлдмэлүүдийн тусламжтайгаар энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой. Хумсыг эрүүл, хүчтэй болгох зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.

 

1. Кокосын тос

Кокосын тос хумсыг бэхжүүлж, гайхалтай тэжээл өгнө. Илүү үр дүнд хүрэхийн тулд кокосын тосоор өдөр бүр цөөн хэдэн минут арьсны үлд болон хумсандаа иллэг хийгээрэй. Энэ аргыг тогтмол ашиглах нь чухал юм шүү.

 

2. Нимбэг болон оливын тос

Байгалийн гаралтай орцын хувьд оливын тос бол хамгийн шилдэг бэлдмэл билээ. Биеийн бүх хэсэгт ач тусаа үзүүлнэ – арьс, хумс болон үс. Нимбэгийн шүүс нь антиоксидант болон витамин C амин дэмээр баялаг. Хумсыг гэмтэхээс хамгаалж, үүссэн толбыг арилгана. 1:3 хэмжээтэй нимбэгийн шүүс болон оливын тосонд хумсаа дэвтээх хэрэгтэй. Биеийн хэмээс бага зэрэг дээш хэмд халааж, хуруугаа 15 минутын турш дүрнэ.

 

 

3. Алимны цагаан цуу

Хэрэв танд шилтэй алимны цуу байгаа бол та үүнийг хумсаа эмчлэхдээ ашиглаж болно. Хуруунуудынхаа өндгийг өдөрт нэг удаа алимны цагаан цуунд дүрж дэвтээвэл илүү үр дүнтэй. Алимны цагаан цуу нь хумсыг бэхжүүлж, тэжээл өгөх хүчлийг өөртөө агуулдаг. Түүгээр ч зогсохгүй энэ байгалийн гаралтай бэлдмэл микробын эсрэг үйлчилгээтэй.

 

4. Цайны модны тос

Цайны модны тос бол арьсны олон асуудалд хэрэг болдог байгалийн гаралтай гайхалтай бэлдмэл юм. Мөн хэврэгшсэн хумсыг эмчлэхэд үр дүнтэй. Цөөн дусал цайны модны тосыг тал халбага оливын тосонд хийгээрэй. Дараа нь цөөхөн минут үүгээр хумсандаа иллэг хийж, 30 минут байлгана. Илүү үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр энэ аргыг давтан хэрэглээрэй.

 

5. Далайн давс

Далайн давс хумсанд сайн нөлөөтэй. Найрлагандаа эмчилгээний үйлчилгээтэй эрдэс бодис агуулдаг. Уг бэлдмэл арьсны үлдийг зөөлрүүлж, хумсыг илүү гэрэлтсэн мэт харагдуулна. 2 хоолны халбага далайн давсыг жижиг савтай бүлээн усанд хийнэ. Дээр нь цөөн дусал органик тос хийж, хурууныхаа өндгийг 10 минутын турш дэвтээнэ. Дараа нь усаар зайлж, чийгшүүлэгч түрхэнэ. 7 хоногт энэ аргыг 3 удаа ашиглаарай.

 

6. Биотин

Биотин эрүүл, хүчтэй хумсанд чухал нөлөө үзүүлдэг. Хумс нимгэрэх болон хуваагдах үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Та биотины нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болох боловч, эхлээд эмчид хандаж өөртөө тохирох хэмжээгээр уугаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Сумьяагарав

    Г. Сумьяагарав

    2020/05/10 at 12:47

    Ц. Бямбасүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *