Нохойнд “сайн” хоол хүнс болон тэднийг “хордуулах” аюултай хоол хүнснүүдийн тухай. Нохой тэжээдэг хүмүүс үүнийг заавал мэдэж аваарай!

0

Нохойнууд ч бас хүний иддэг зүйлсэд дуртай байдаг бөгөөд бид ч түүнийг нь буруутгадаггүй. Гэсэн хэдий ч зарим нэгэн хоол хүнс бидний үслэг найзуудад үнэхээр муу бөгөөд тиймэрхүү зүйлс идүүлэхгүй байх нь бидний үүрэг юм. Тиймээс нохойд ямар хоол сайн, ямар хоол муу байдгийг мэддэг байх нь хамгийн чухал.

1. Кокос

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Кокосыг бага хэмжээгээр идэх нь нохойд ямар нэгэн хор нөлөөгүй боловч наргил модны сүү, үр зэрэг нь ялгадсыг нь өтгөрүүлж, ходоодны үрэвсэл, суулгалт үүсгэдэг тос агуулдаг байна.

Наргил модны ус калийн агууламж ихтэй тул гөлөгөнд өгөх хориотой.

Харин өөр нэг сайн эмчилгээ бол арцны ногоон мод юм. Энэ нь байгалийн гаралтай амттай бөгөөд таны нохойд бүрэн аюулгүй. Үүнд А, В, Д витамин зэрэг эрүүл тэжээллэг бодис, кальци, магни, төмөр, кали, уураг агуулагддаг.

 

2. Чанасан яс

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Нохой нь дуртай гэдэг шалтгаанаар яс өгдөг хүмүүс олон. Чанасан яс нохойн хувьд зажилж идэхэд амар боловч эрүүл мэндэд нь онцгой хор хөнөөл авчирч болзошгүй. Ялангуяа хугарсан яс маш аюултай бөгөөд тэдний ам, хэл, ходоод, гэдэс дотрыг их хэмжээгээр гэмтээж болно.

Харин оронд нь түүхий яс өгөх нь нохойд аюулгүй байх болно. Гэхдээ та 10-15 минутын дараа ясыг нь холдуулах хэрэгтэй гэдгийг мэдэх нь чухал, эс тэгвэл нохой хэт их жижиглэсэн ясныхаа үртсэнд хахах аюултай.

 

3. Самар

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Макадамия самар нь нохойд маш хортой бөгөөд бөөлжих, атакси эсвэл бие нь сулрах, халуурах, булчин чангарах зэрэг хямралд оруулж магадгүй. Мөн нохойноосоо хушгыг аль болох хол байлгах хэрэгтэй. Нохойдоо ямар ч төрлийн самар өгөх нь ходоод, гэдэсний хямрал тэр ч байтугай түгжрэл үүсгэх аюултай. Бусад төрлийн самарнууд гөлөгөнд тийм их хортой биш ч тос, өөх тос ихтэй тул бөөлжих, суулгах, нойр булчирхайн үрэвслийг өдөөж болно.

Газрын самар болон бутлаг модны самарнууд нохойд аюул учруулахгүй ч өөх, тосны агууламж өндөртэй учраас гэдэс нь хямрах аюултай тул аль болох өгөхгүй байсан дээр.

 

4. Авокадо

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Хүн бүхний дуртай эрүүл хүнс болох авакода нохойд тань аюултай гэдгийг та мэдэх үү. Учир нь авакода нь зарим амьтдад ноцтой хохирол учруулж, үхэлд хүргэж болзошгүй персин хэмээх хорт бодис агуулдаг. Эмч нарын зөвлөж буйгаар нохой нь бусад амьтадтай харьцуулахад энэ хорт бодист илүү тэсвэртэй хэдий ч сөрөг урвалууд үзүүлсээр байдаг учир нохойдоо өгөхгүй байсан дээр.

Харин нохой идэж болох жимсний дотор гадил жимс багтдаг. Гадил нь кали, B6, C витамин, магнийг өөртөө агуулдаг. Гэхдээ хэт их чихэртэй учраас нохойдоо их хэмжээгээр идүүлэх хориотой.

 

5. Түүхий мах

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Түүхий мах (загас ч мөн багтана) нь зөвхөн нохой төдийгүй танд ч бас аюултай байж болзошгүй. Түүхий хоолонд сальмонелла гэх мэт хортой бактери агуулагдаж байдаг учир ашиг тус гэхээсээ илүү сөрөг үр дагавар нь давамгайлах хандлагатай байдаг.

Гэвч махаа сайтар болгосон, мөн ясгүй бол нохойд ямар нэгэн хор учруулахгүй.

6. Амттан

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Чихэр, бохь, тэр ч байтугай нарийн боов байсан ч таны нохойн эрүүл мэндэд нэн хортой. Амттан болгонд байдаг ижил төстэй зүйл бол ксилит хэмээх бодисын агууламж юм.  Энэ бодис хүний биед аюулгүй боловч нохойд маш хортой бөгөөд цусан дахь сахарын хэмжээ, шүүрэл, элэгний дутагдал зэрэгт нөлөөлж цаашлаад үхэлд хүргэж болзошгүй.

Зарим төрлийн самрын тос нь ксилит агуулаагүй бол нохойд аюулгүй.

 

7. Сүү, сүүн бүтээгдэхүүн

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Нохойн олон үүлдэрүүд нь лактозыг үл тэвчих шинж чанартай байдаг тул тэдэнд сүү эсвэл бусад сүүн бүтээгдэхүүн өгөх нь тийм ч сайхан санаа биш. Тэдгээр зүйлс нохойд ноцтой аюул учруулахгүй ч ялгадас өтгөрөх, хийгээр дүүрэх, бөөлжих, гэдэс өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Харин оронд нь эрүүл, аюулгүй хувилбар болох овьёосыг сонгон идүүлж болно. Овьёос нь ислэг ихтэй бөгөөд витамин, тэжээл, эрдэс бодис, антиоксидант агуулсан учир таны тэжээвэр амьтдыг эрүүл байлгахад тусалж чадна.

 

8. Интоор

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Нохой интоор жимс идэж болдоггүй. Учир нь интоорын үр, иш, навч зэрэг нь цианид хэмээх хортой нэгдэл агуулдаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэвэл үхэлд хүргэж болзошгүй.

Мөн үр, иш зэргийг нь авсан ч чихрийн агууламж өндөртэй тул нохойд өгөх хэрэггүй.

Харин оронд киви жимс маш сайн сонголт болох болно. Нохойн хоолонд өгөхөөс өмнө хальсыг нь арилгаж цэвэрлэх хэрэгтэй бөгөөд С витаминаар баялаг учир хайртай амьтанд чинь үнэхээр хэрэгтэй.

 

9. Эрдэнэ шиш

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Голтойгоо хамт байгаа эрдэнэ шиш нь таны нохойд маш аюултай бөгөөд гэдэс дотрыг хямрааж, бөглөрөл үүсгэн амьсгал боогдох шалтгаан болдог.

Хэдийгээр үр тариа, шиш зэрэг нь нохойн биед сайн боловч хэрэгцээт шим тэжээлээр хангаж чадахгүй. Тиймээс өөр хоол сонгох нь зүйтэй.

 

10. Зуурсан гурил

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Хэрэв нохой тань түүхий гурил иддэг бол түүний цусан дахь этанолын хэмжээ нэмэгдэж бие нь хордож байгаа гэдгийг эртхэн мэдээд авах хэрэгтэй. Түүхий гурил нь нохойг сул дорой, сэтгэлийн хямралтай, тогтворгүй болгож гипотерми, шүүрэл, кома зэргийг өдөөх магадлалтай.

Гэсэн хэдий ч энгийн цагаан гурил, бүхэл үрийн гурил зэрэгт нохой тань харшилгүй бол өгөхөд ямар нэгэн аюул учрахгүй.

15
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Номио Ганзориг

    Номио Ганзориг

    2020/04/23 at 15:32

    Tergel Bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *