Санаанд оромгүй хачирхалтай шалтгааны улмаас зарим оронд гаргахыг хориглосон 6 алдартай кино

0

Орчин цагийн хүмүүс хэр баргийн зүйлсэд гайхширч, цочирдохоо больсон. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарим орны засгийн газар тодорхой хэдэн киног иргэддээ үзүүлэхийг зөвшөөрөөгүй талаар мэдээлэх болсон. Ингээд бид та бүхэнд тэдгээр кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Django Unchained

© Django Unchained / Columbia Pictures

Алдарт найруулагч Квентин Тарантиногийн найруулагчаар нь ажилласан энэхүү кино нээлтээ хийсэн өдрөө Хятадын зах зээл дээр гарах эрхээ хаалгуулж байжээ. Хятадын кино групп корпорацийн тавьсан шаардлагын дагуу тус киног техникийн шалтгаанаар үзүүлэх боломжгүй хэмээн кино театрууд мэдэгдсэн байна. Гэхдээ үнэн хэрэгтээ техникийн асуудал бол зүгээр нэг шалтаг байсан байж болох бөгөөд Хятадын засгийн газраас Трантиногийн кинонууд дээр хэт их хүчирхийлэлтэй үзэгдэл гардаг учраас олон нийтэд үзүүлэх тал дээр өндөр хэмжүүр тавьдаг байна.

Сонирхолтой нь энэ явдлаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр найруулагч киноныхоо цус болон аллагын хэсгүүдийг далдалсан тусгай хувилбарыг бүтээсэн гэх мэдээлэл явсан юм. Ингээд “Django Unchained” кино Хятад улсад гарсан Тарантиногийн анхны кино болсон юм.

 

2. Wonder Woman

© Wonder Woman / DC Entertainment

Wonder Woman бол “DC universe”-ээс гаргасан хамгийн амжилттай кинонуудын нэг билээ. Гэсэн хэдий ч зарим улс орны үзэгчид гол дүрийн жүжигчин Гал Гадот Израилиас гаралтай гэсэн шалтгаанаар тус киног үзэх боломжгүй болсон байна. Мөн тэрээр энэ улсын бүх эмэгтэйчүүдийн адил цэргийн алба хааж байжээ. Тиймээс киног гаргах эсэх асуудал Ливан, Тунис, Алжир зэрэг улсуудад хурцаар тавигдсан байна. Катар дахь хоёр ч театр “Wonder Woman” киног нээлтээ хийхээс хэд хоногийн өмнө хориглосон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм.

 

3. Kingsman: The Golden Circle

© Kingsman: The Golden Circle / Twentieth Century Fox Film Corporation

Блокбастер кинонуудын томоохон төлөөлөл “Kingsman: The Golden Circle” кино Камбож улсад албан ёсоор хориглогдсон бөгөөд тус улсын хувьд гэмт хэргээс ангид гэдгээ мэдэгдсэн байдаг нь гол шалтгаан нь болжээ. Түүнчлэн Камбожийн Соёлын яамны сайд энэ киног зохисгүй үйлдэл ихтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр мөн тус киноны Камбож сүмийг гэмт хэргийн газар болгон харуулдаг үзэгдэлд ихээхэн эмзэглэсэн гэжээ.

4. Borat

© Borat: Cultural Learnings of America for Make Benefit Glorious Nation of Kazakhstan / Dune Entertainment

Саша Барон Коэнын тоглосон Боратын тухай инээдмийн кино бол бүх дэлхийг инээлгэсэн гэж хэлж болохоор онцгой бүтээл юм. Тус кинон дээр нэгэн Казакстаны телевизийн сэтгүүлч Америк улсын талаар сурвалжилга бэлтгэхээр явж буй тухай гардаг. Харин Казахстан хүмүүс Саша Барон Коэныг казах хүн шиг харагддаггүйн дээр киноны зураг авалтыг Румын улсад авснаас болж улс орон нь буруугаар дүрслэгдэн гарсан гэж үзжээ. Энэ бүх шалтгааны улмаас тус улсад кино гарах эрхийг Коэнын хувийн вебсайт руу хандах эрхийн хамт хаасан байна.

Гэвч эцэст нь Казахстаны Аялал жуулчлалын яам Боратыг Казахстан руу зорин ирэх АНУ-ын жуулчдын тоог нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн тул хоригийг цуцалжээ.

 

5. Saw 3D

© Saw 3D / Twisted Pictures

Энэхүү алдартай аймшгийн киног хэд хэдэн орон гаргахыг хориглосон байдаг. Эхэндээ Герман улс тус киног хэт их аллага, хүчирхийллийн үзэгдэл агуулсан гэж үзсэний улмаас хориглосон ч нэг жилийн дараа хоригоо цуцалж кино театруудаар гаргаж байжээ.

 

6. The Matrix Reloaded

© The Matrix Reloaded / Warner Bros. Pictures

Хүн төрөлхтнийг боолчилдог машинуудын тухай гардаг киберпанк төрөл бүхий тус кинонд янз бүрийн философийн болон шашны санаанууд маш ихээр агуулагдсан байдаг. Учир нь найруулагчид тус киногоороо үзэгчдэд эргэлзээ төрүүлж олон зүйл бодуулахыг хүссэн гэдэг. Гэвч кинон дээрх шашны үзэл суртал бүхий үзэгдлүүдээс шалтгаалж Египет улс тус кинонд хориг тавьсан байна.

Таны бодлоор дээрх шалтгаанууд хэр үндэслэлтэй санагдаж байна вэ? Та үзэгчдийг юу үзэхээ өөрөө шийдэх эрхтэй гэж бодож байна уу эсвэл энэ мэтчилэн зохицуулалт шаардах хэрэгтэй юу?

12
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *