Redmi Note 9S урьдчилсан захиалга эхэлжээ

0

Орчин цагт ухаалаг утасгүй бид өөрсдийн өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болсон.
Энгийн дуудлага хийхээс, мессеж бичихээс хэтрэхгүй байдаг байсан зүйлс тэртээ 10 жилийн өмнөөс өөрчлөгдсөөр бид одоо өөрийн хэрэглээнд таарсан гайхалтай утсыг олон брэндүүд дундаас сонгосоор ирсэн билээ. Харин Xiaomi буюу дэлхийд 3 дугаарт эрэмбэлэгддэг гар утасны брэнд болох та бидний сонсож байсан уу? Тэр дундаас дэлхийд борлуулалтаараа iPhone, Samsung-ыг борлуулалтаараа үнэмлэхүй ялдаг утас бол Redmi Note загвар юм.

Анхны 48MP камер мэдрэгч нэвтрүүлж олны дунд алдар нь түгсээр  Redmi Note 8 загварыг 2019 онд худалдаанд гаргаснаас хойш 1 жилийн дотор ( 110,000,000 ) 110 сая утсыг дэлхий дахинд борлуулсан явдал юм. Уг тоог үргэлжлүүлэн хэрэглэгчдийн хэрэглээнд төгс зохицсон гайхалтай утасны үргэлжлэл болох олон улсын загвар Redmi Note 9S утас маань 3 сарын 23нд дэлхий дахинд танилцуулагдан албан ёсны дистрибьютер Xiaomi Mongolia компани урьдчилсан захиалга авч эхэлжээ.

Ингээд Xiaomi гэр бүлийн шинэхэн гишүүн гоц чадварыг агуулсан Redmi Note 9S утасны ямар давуу тал болон үзүүлэлтүүдийг өөртөө шингээсэн болохыг танилцуулъя.

  • Дэгжин зөвхөн үнэтэй утаснуудад л байдаг шинэлэг цэгэн дизайн бүхий HDR 10 технологийн  6.67 инч (нүдэнд хор хөнөөл бага цэнхэр туяа бага ялгаруулдаг) дэлгэц
  • Cinematic display: Кино театрын стандарт бүхий 21:9 харьцаа бүхий илүү өргөн дэлгэц
  • Professional Vlog Camera: Raw буюу зөвхөн мэргэжлийн гэрэл зураг авдаг хүмүүсийн камераар авдаг ямар ч процесс хийгдээгүй мэдээлэл агуулсан формат болон илүү сайжруулагдсан 48MP Samsung ISOCELL Bright GM2 мэдрэгч линз. Одоо таны бүх видео дүрс тогтворжуулагчтай болж систем дээрээ Log Mode-оор мөн дүрс бичих боломжтой болсон.
  • Intelligent performance – Шинэ хүчирхэг үл гацах процессор болон асар том 5020 mAh батарей.
  • Power Charger- Утас маань 18W түргэн цэнэглэлд дэмжих хэдий ч өөрийн хайрцаган дотроо үйлдвэрээсээ 22.5W түргэн цэнэглэгчтэй ирнэ. Энэ нь илүү хурдан цэнэглэнэ гэсэн үг.
  • Gaming – Компьютер дээрээс тоглож буй мэт сэтгэгдэл төрүүлэх хүчирхэг системээр Redmi Note 9S утас тоноглогдов.

Interstellar Grey, Aurora Blue, Glacier White гэх 3 төрлийн орчны гэрлээс улбаалан өөрийн өнгөө байнга өөрчилж харагддаг өвөрмөц өнгөний шийдлийг мөн адил хамгийн бат бөх шил болох Corning Gorilla Glass 5 аар тоноглон бүтээв. Утасны шинэчлэлийг танд дор танилцуулъя.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *