Цаг хугацаа өнгөрөх тусам жинхэнэ хайр улам хүчтэй болж, хоёр зүрх нэг нэгнээ илүү их хайрладгийг батлах 20 гэрэл зураг

0

Хүүхэд насны шохоорхлоор хамтдаа цаг хугацааг өнгөрүүлэхээс авахуулаад хожим хойно жинхэнэ хайртайгаа учрах гээд он жилүүдийн хугацаанд хайр өөрчлөгдөж, улам бүр бэхэждэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс биенийхээ нөгөө хэсэгт туслах эсвэл хамтдаа гайхалтай мөчүүдийг хуваалцдаг гэж ойлгож болно.

Бид та бүхэнд цаг хугацааны эрхээр бие биенээ хайрлах хайр нь улам хүчтэй болсон сайхан хосуудын фото зургийг тайлбарын хамт хүргэе. Та эдгээрээс урам зориг, итгэл үнэмшил авна гэж найдъя.

1. Эдгээр инээмсэглэлүүд хоорондоо 45 жилийн зайтай бөгөөд хоёр дахь удаагаа зургаа авахуулан инээмсэглэх үедээ ч гэсэн тэдний сэтгэл маш их хөдөлжээ

© mattkruse / reddit

 

2. Бие биедээ тусламжийн гараа сунгах явдал бол хүчтэй, хайр дурлалдаа шатсан гэрлэлтийн хамгийн чухал хэсэг юм

© vichuu / reddit

 

3. Энэ хос хамтдаа 6 арван жилийг өнгөрүүлжээ. Цаашид ч гэсэн энэ тоо үргэлжилнэ

© ItsSoWarm / reddit

 

4. “Жил бүрийн зун манай хөрш эхнэрээ дагуулан, үлгэрийн ертөнцөөр аялж буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Сайхан сэтгэл шүү, хөгшин эр минь.”

© baxterfp / reddit

 

5. Нас бол зүгээр л тоо бөгөөд та хоёрын зүрх сэтгэл одоог хүртэл залуу хэвээрээ байх үед:

© keesh75 / reddit

 

6. Та тэдний инээмсэглэлээс хоёр биенээ гэх тэдний хайр хэзээ ч төгсөшгүй гэдгийг олж харах болно

© nikaazma / reddit

 

7. Тэд хүүхэд байхаасаа хойш сайн найзууд байсан бөгөөд хожим нь хоорондоо сүй тавьцгаажээ

© smileeb / reddit

 

8. “Тэд өсвөр наснаасаа эхлэн болзож, өөр хүмүүстэй гэрлэцгээсэн байсан боловч 65 жилийн дараа эргэн нийлжээ. Энэ бол миний эмээ бас түүний найз залуу.”

© Burkenstockss / reddit

 

9. Тэдний инээмсэглэл ямар ч хүний өдрийг гэрэл гэгээтэй болгоход хангалттай

© jel114jacob / reddit

 

10. “Хэдэн насандаа хайртайгаа учрах эсэх нь хамаагүй – Нагац эгч маань 60 настайдаа анхныхаа хайртай учирсан.”

© MsFoxyBlack / reddit

 

 

11. Тэд хоёр дахь удаагаа хуримын ордонд хамтдаа орж ирж байна. Энэ удаа тэдний хурим болжээ!

© dummy8843 / reddit

 

12. “Аав маань Альцгеймер өвчин туссан хойд ээжийг маань үнсэж байна – миний харсан хамгийн хөөрхөн зүйл энэ байлаа.”

© chocaholic_insomniac / reddit

 

13. “Эцсийн амьсгалаа авах хүртлээ тэд бие биенийхээ төлөө байсан гэдэгт эргэлзэх зүйл алга.”

© RealLiveGirl / reddit

 

14. Энэ хосууд Leia болон Han Solo нарыг ямар хөөрхөн дуурайгаа вэ?

© FrizzlyBear / reddit

 

15. “Хөгшин эр машиныхаа хажууд суугаад хайртай эхнэрийнхээ аманд мөхөөлдөс хийж өгч байна.”

© oda1337 / reddit

 

16. Энэ гэр бүлийнхэн тэр чигтээ нэг өнгөөр ижилсжээ – хошин шогийн мэдрэмжтэй байх ч сайхан шүү

© Bentleyk1212 / reddit

 

17. “Бид анх 1997 онд 2-р ангидаа танилцаж байлаа. Харин одоо 21 жилийн дараа”

© AudsOrEvens / reddit

 

18. Эдгээр зургууд хоорондоо 40 жилийн зайтай бөгөөд одоо ч гэсэн тэд бие биенийгээ гэсээр байгааг та олж харах боломжтой

© bitbot2000 / reddit

 

19. Тэд одоог хүртэл хамтдаа гайхалтай дурсамжуудаа хадгалж авсаар байна

© shootingfilm / reddit

 

20. Энэ бол тэдний хамгийн хайртай зураг бөгөөд нөхөр нь бурхан болсон ч гэсэн эхнэр нь зургийг хадгалсан хэвээр байгаа ажээ

© WhatAFineWasteOfTime / reddit

Танд амьдралын чинь хугацаанд хамтдаа жаргал зовлонгоо хуваалцсан онцгой нэгэн бий юу?

8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *