Гэрээсээ ажиллаж байгаа нэгэн залуу тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг болж жүжиглэж, ажлынхаа газрын хүмүүсийг дөнгөөд авчээ

1

Вирусын тархалттай холбоотойгоор гэрээсээ ажиллана гэдэг нь дуртай цагтаа унтаж, унтлагынхаа хувцастай ажлаа хийж, завсарлагаанаараа хувцсаа угаах боломжтой гэсэн үг. Мөрөөдөл биелж байгаа юм шиг л сонсогдоно. Тэрнээс гадна гэрээсээ ажиллана гэдэг нь ажлынхаа газрын хүмүүсийг хөөрхөн дөнгөөд авах боломж юм!

Кембриж, Массачусеттсын нэгэн компанид програмын инженерээр ажилладаг залуу болох Andrew Eckel тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг болж жүжиглэж, ажлынханыгаа дөнгөжээ. Ингэхдээ тэр камерынхаа арын фон дээр өндөр үнэтэй эд хогшил бүхий өрөөний зураг тавьжээ. Тэр ажлынхаа газрын хүмүүсийг дөнгөсөн зургуудаа постолсон бөгөөд олон хүнд таалагдсан байна.

Andrew Eckel гэх залуу ажлынхаа газрын хүмүүсийг алмайруулжээ

“Манай ажлын газрынхан намайг тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг юм байна гэж бодтол нь би тэднийг дөнгөсөн.”

“Би ажлынханыгаа видео чат хийж байх үедээ өөрийгөө тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг юм шиг дараах харуулж, тэднийг итгүүлж чадсан. Арын фон дээр байгаа зургийг би “Flickr”-ээс “орон сууцнуудын интерьер” гэж хайж байгаад олсон юм. Нийт 6 зургийг хэвлэж гаргаад дараа нь ардаа скочдож тогтоогоод  тавьчихсан.”

RelevantForOnce / Imgur

 

“Би үүнийг Pee-wee-гийн “Playhouse”-аас санаа авч хэрэгжүүлсэн юм”

RelevantForOnce / Imgur

 

 

“90 минутын видео чат дуусах хүртэл би дөнгөлтөө зогсоох талаар огтхон ч бодоогүй”

“Би хорт хавдрын судалгааны газар програмын инженерээр ажилладаг бөгөөд хааяа нэмэлт мөнгө олох зорилгоор хөгжим тоглодог гэх үү дээ. Тансаг зэрэглэлийн амьдрал надад тохирохгүй л дээ. Гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй, тийм биз дээ хүмүүс ээ?”

RelevantForOnce / Imgur

“Би арын фоноо томруулж, камерт илүү ойртуулж, ажлынхандаа харуулах үед тэд намайг ямар загварлаг гоё орон сууцанд амьдардаг юм бэ гэж уулга алдаж, гайхацгаасан. Ядаж байхад ажлынхаа өрөөнд бүр хоёрын хоёр сандалтай шүү.”

RelevantForOnce / Imgur

Түүний ажлынханыгаа дөнгөсөн зорилго нь хамт ажилладаг хүмүүсээ маш их санаж, гэрээсээ ажиллах уйтгартай санагдсан тул жаахан ч гэсэн хөгжилдөөд авахыг хүссэн гэнэ.

RelevantForOnce / Imgur

Энэхүү дөнгөлт хийсэн постыг одоогийн байдлаар 160,000+ хүн интернет орчинд үзэж сонирхжээ. Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ мэтчилэн ажлынхаа газрын хүмүүсээр тоглоом хийх тохиолдол олширсон байна.

Танд түүний ажлынханаараа тоглох санаа ямар санагдсан бэ?

326
Ха ХаХа Ха
54
ТэнэглэлТэнэглэл
51
ГоёГоё
48
ГайхмаарГайхмаар
47
БурууБуруу
29
ХөөрхөнХөөрхөн
28
ХарамсалтайХарамсалтай
28
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ээнжийкаа Ээ

    Ээнжийкаа Ээ

    2020/03/25 at 15:14

    sereglenl bnaa shdee

  2. Sainaa Tserendorj

    Sainaa Tserendorj

    2020/03/25 at 20:07

    ingej balairch yadgin bol doo kkk

  3. Otgonbat Otgoo Daram

    Otgonbat Otgoo Daram

    2020/03/25 at 23:24

    ггг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *