60 жил хамтдаа амьдарсан Итали хосууд коронавирусын халдвар авч, хэдхэн цагийн зайтай нас барцгаажээ

1

“Эцэг эх маань нас барчихлаа, би тэднийгээ тэвэрч ч чадсангүй.” хэмээн сэтгэлээр унасан хүү нь гашуудлаа илэрхийлсэн байна.

Хөл хорионд орсон байсан эцэг эхээ хоёуланг нь нэг өдөр коронавирусын халдвараас болж тэнгэрийн оронд алдсан ч гэсэн, уй гашууд автаж суухаас өөр хийж чадах зүйл Luca Carrara-д үнэндээ байсангүй. Түүний ээж Severa Belotti (82 настай), аав Luigi Carrara (88 настай) нарын шинжилгээний хариу эерэг гарч, эмнэлэгт 2 хоног эрчимт эмчилгээ хийлгүүлж байгаад үхлийн аюултай вирусын улмаас нас баржээ.

Харин Luca-ийн хувьд эхнэр, 2 хүүхдийнхээ хамт аав ээжийгээ коронавирусын халдвар авсныг мэдмэгцээ Бергамо дахь Албинод гэртээ тусгаарлаад байсан аж. Мөн эцэг эх нь эмнэлгийн яаралтай тусламж авах хүртлээ 8 хоногийн турш өөрсдийнхөө гэрт хөл хорионд байсан байна.

Түүний хэлж байгаагаар аав ээж нь гэртээ өнгөрүүлсэн сүүлийн хэдэн өдөр 39 хэм хүртэл халуурч байжээ. Харамсалтай нь тэдэн дээр ирэх эмч байгаагүй аж. Тэр яаралтай түргэн тусламж дуудах гэсэн боловч, хэн ч аав ээж дээр нь очиж эмнэлгийн тусламж хүргээгүй гэнэ. Гэхдээ Luca эмнэлгийнхэнийг үүнд буруутгахыг хүсэхгүй байгаа юм. Учир нь тэр энэ цаг үед тэднийг ямар ч цаг завгүй ажиллаж байгааг хэнээс ч илүү сайн мэдэж байгаа хүмүүсийн нэг.

Гэсэн хэдий ч Luca эцэг эхийнхээ хэвтэж байсан “Papa Huan XXIII” эмнэлгийнхэнд гомдолтой байгаа талаараа хэлсэн юм.

“Эмнэлэг дотор жинхэнэ сүйрэл болж байна. Эмч нар хаана, хэнийг хэвтүүлснээ ч санахгүй байгаа бөгөөд тэд хэнийг амьдруулахаа сонгож байсан. Ахмад настнуудыг үхэг гээд зүгээр орхисон.” хэмээн Luca орон нутгийн “Corriere della Sera” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Тэрээр мөн нэмж, түүний аав Luigi өнгөрсөн бямба гаригт эмнэлэгт хэвтсэн бол, ээж нь маргааш өдөр нь аавынх нь хэвтсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар хэлсэн байна.

Эцэг эх нь өнгөрсөн мягмар гаригт өглөөний 09:45, 11:00 цагуудад буюу ойролцоогоор 2 цаг хүрэхгүй хугацаанд нас барцгаасан талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Түүний хувьд эцэг эхээ ч харж чадаагүй бөгөөд цогцоснуудыг чандарлах газар руу хүргэсэн байна. Харамсалтай нь эцэг эхийнх нь цогцсыг чандарлахын тулд хэдэн өдөр хүлээх шаардлагатай болжээ. Учир нь Италид коронавирусын халдвараас болж амь насаа алдаж буй хүмүүсийн тоо маш их байгаа юм.

Хөл хорионд орсон учраас эцэг эхээ эцсийн замд нь ч үдэж чадахгүй, хий дэмий л гашуудалд автаж байгаа талаар Luca хэлжээ.

 

 

Хэдийгээр ёс журмын дагуу эцэг эхээ эцсийн замд нь үдэж чадахгүй ч гэсэн, Luca тэдний зургийн хамт дараах зүйлийг бичсэн байна:

“Сайн уу, ээж аав хоёр минь, энэ чөтгөрийн гэмээр вирус та хоёрыг минь надаас ганцхан өдрийн дотор аваад явчихлаа, та хоёр минь тэр дээр тэнгэрт ч гэсэн хоорондоо маргалдсаар л байна уу? Гэхдээ та хоёр минь бие биенийгээ тэврээд байж байгаа гэдэгт итгэлтэй байна.” гэж тэр өөрийн Фэйсбүүктээ бичжээ.

Тэр мөн аавыгаа хэдийгээр өндөр настай хүн байсан ч гэсэн, ямар нэгэн хууч өвчингүй байсан учраас ийм харамсалтай байдлаар алдсандаа маш их стресстэж байгааг илэрхийлсэн байна.

Одоо Luca эхнэр, хүүхдийнхээ хамтаар хөл хорионд байгаа аж.

Хэдхэн 7 хоногийн хугацаанд Италид коронавирусын халдвар хүмүүсийн тоо огцом өссөн бөгөөд үүнийг дагаад нас барж буй хүмүүс ч гэсэн олширч байгаа юм байна. Тухайлбал, одоогийн байдлаар Италид вирусын халдвар авсан хүний 20,000 давж, нас барсан хүний 1000 давжээ.

Вирусын тархалт хүчтэй дэгдсэнээс хойш Италийн Засгийн газраас даруй арга хэмжээ авч, хөл хорио тогтоосон бөгөөд ард иргэдийг аль болох гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг шаарджээ.

11
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *