Таны гэдсийг яг л үлээсэн шаар шиг болгодог, бидний хамгийн их хэрэглэдэг 5 хоол хүнс

1

Хэвлий, гэдэсний орчим үүсэх идэвхтэй өөхлөлт нь элэг, нойр булчирхай болон гэдэс дотор ихээр хуримтлагдсан байдаг. Энэ нь арьсан доорх өөхтэй адилгүй (бидний арьсан доор тогтмол байх өөх) бөгөөд энэ нь гормоны тэнцвэрт чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй, хоёрдугаар түвшний чихрийн шижин, зүрхний өвчин болон бамбай булчирхайн асуудлуудыг үүсгэдэг. Хэрэв таны хэвлийн дотор хэсгийн өөхлөлт хэтэрхий их байх юм бол нэн яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Та дараах хоол хүнсийг тэнцвэргүй байдлаар хэрэглэвэл таны хэвлийд өөх хуримтлагдана гэдгийг сануулах зорилгоор энэхүү мэдээг бэлтгэлээ. Мөн бонус хэсэгт хэвлийн өөхлөлттэй хүмүүст асуудлаасаа ангижрахад нь туслах хялбар аргыг дурдсан байгаа тул, алгасалгүй уншаарай.

1. Фруктоз

Бидний супермаркетаас худалдаж авч хэрэглэдэг сод болон сахарууд ихэнхдээ дахин боловсруулсан савлагаатай сахар эсвэл фруктоз байдаг. Ихэнх рекламан дээр гардаг чанамал жимсийг жишээ болгож тайлбарлая. Эдгээр нь жимсний агууламж маш бага байдлаар хийгдсэн байдаг: орчин үеийн чанамал жимснүүд 60% хүртэлх сахар орлуулагчийг агуулсан байж болно. ДЭМБ өдөрт 50 гр-аас ихгүй хэмжээний сахар идэж болно хэмээн үздэг бөгөөд энэ нь 1 ширхэг лаазтай кола ундаанаас ялимгүй багад тооцогддог байна. Гол төлөв орц жор зэргээс ихээхэн хамаарна.

© depositphotos.com © depositphotos.com

 

2. Тосны тэнцвэргүй савласан хоол хүнс

Хүмүүс бургер болон шарсан төмсийг мах болон талхнаас бүрддэг байхад яагаад биед муу гэж үздэг юм бол гэж гайхдаг. Хот-дог бол зүгээр л зайдастай талх, тийм үү? Гэвч хоолны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тэнцвэрт байдлын асуудал юм байна. Жишээ болгон энгийн бургер болон шарсан төмсийг тайлбарлахад найрлагандаа их хэмжээний тос агуулдаг. Хүнсний ногоонд витамин болон антиоксидантууд байдаг учраас хүний бие хялбархан боловсруулдаг. Түргэн хоолны бургерууд болон шарсан төмс эсвэл хотдог найрлагандаа тэнцвэрт байдлыг хангах хангалттай хэмжээний хүнсний ногоо агуулдаггүй нь гол асуудал юм.

© shutterstock.com © shutterstock.com

 

3. Транс тос

Транс тос бол идэвхтэй өөх үүсэхэд хүргэдэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Жигнэмэг болон хатаасан талх найрлагандаа их хэмжээний өндөр-фруктоз бүхий эрдэнэшишийн сироп, мөн транс тос агуулдаг. Бусад энэ төрлийн түгээмэл хэрэглэгддэг хоол хүнсэнд хуурамч агч модны сироп, хөлдөөсөн пицца, хөргөгчинд хадгалсан хөрөнгө, кофены крем эсвэл маргарин зэргийг нэрлэж болно.

 

 

4. Дахин боловсруулсан нүүрс ус

Цагаан будаа бол гоймон болон цагаан талхнаас гадна түгээмэл хэрэглэгддэг дахин боловсруулсан нүүрс усны эх сурвалж юм. Дахин боловсруулсан нүүрс ус хэвлийн дотор өөхлөлтийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар олж тогтоосон. Эдгээрийг бүхэл үрийн будаа, гоймон эсвэл талхаар орлуулах юм бол, нүүрс усыг илүү сайн боловсруулахад тусална. Учир нь найрлагандаа ширхэглэг агуулдаг.

© shutterstock.com © shutterstock.com

 

5. Дахин боловсруулсан сахар

Сахараар бүрсэн эрдэнэшиш бол мөсөн уулын үзүүр хэсэг л гэсэн үг. Шоколадтай гранола болон хатаасан жимстэй энгийн гранола – эрүүл хүнс юм шиг санагддаг – үнэн хэрэгтээ маш их хэмжээний дахин боловсруулсан сахар болон тос агуулдаг бөгөөд найрлагандаа өчүүхэн хэмжээний ширхэглэгийг багтаасан байдаг аж. Их хэмжээний сахарын хэрэглээ хэвлийн дотор өөхлөлттэй шууд холбогдоно. Жишээ нь, өглөөний цайндаа дахин боловсруулсан нүүрс усыг найрлагандаа агуулсан овьёос идэх нь цагаан будаа идсэнтэй ижилхэн үр дүнд хүргэнэ. Сайн сонголт бол сахарын агууламжгүй, ширхэглэг ихтэй овьёос идэх юм.

© shutterstock.com © shutterstock.com

 

Бонус: Та лийр-хэлбэрийн биетэй юу эсвэл алим-хэлбэрийн биетэй юу?

Хэдийгээр хооллолт бидний биед чухал нөлөө үзүүлдэг боловч, өөх хаана хуримтлагдах нь хүний гентэй шууд хамааралтай байдаг. Хэвлийн дотор өөхлөлтөөс сэргийлэхийн тулд та хэд хэдэн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Калори ихтэй хооллолт өөх хуримтлагдахад хүргэнэ. Хэрэв та эдгээрийг хангалттай шатааж чадахгүй бол, арьсны доор өөхийг хуримтлуулна гэсэн үг. Ингэж хуримтлагдсан өөх хавчигдаж, улмаар “лийр-хэлбэрийн бие”-тэй болгодог аж.

© shutterstock.com

Нөгөө талаасаа зарим хэвлийн дотор өөхлөлт гэдэсний орчим буюу дотор эрхтнүүдэд байрладаг тул эдгээрийг харж, хэмжих боломжгүй байдаг. Энэ нь “алим-хэлбэрийн” биетэй болоход нөлөөлдөг. Сонирхолтой нь эрчүүд цэвэршилтийн өмнөх үедээ явж байгаа эмэгтэйчүүдээс илүү хэвлийн дотор өөхлөлттэй болох магадлал харьцангуй өндөр байдаг байна.

Хоол хүнсний найрлаганд агуулагдах орцууд танд огт мэдэгдэлгүйгээр хэвлий хэсэгт өөх хуримтлуулж байдгийг та мэдэх үү? Дээр дурдсан хоол хүнсийг өөр ямар бүтээгдэхүүнээр орлуулж болох вэ?

9
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *