Өдөр тутмын жижиг сажиг ахуйн зүйлс цаг их авах тул өөрийн дуртай зүйлд бага цаг зарцуулах нь харамсалтай. Энэ л шалтгааны улмаас гэр ахуйн аливаа аргуудыг мэдэж байх хэрэгтэй, зөөлөн тавилга дээр наалдсан үс ноосыг арилгах, сантехник засах зэрэг…
Гэр бүлдээ илүү цаг гаргах эсвэл өөрийн дуртай зүйлээр оролдох цагтай үлдэхэд тань туслах гэр ахуйн 12 лайфхакыг танилцуулж байна.
12. Цавуутай наалтыг үсний сэнсээр салгана
Зарим нэг наалтууд цавуулаг ихтэй байх тул амар салдаггүй. Та яаж ч оролдоод салахгүй байгаа наалтыг халаах аргаар салгаж болно. Ямартай ч үр дүнтэй.
11. Гарынхаа алган дээр утсаа тавьж сүвлэнэ
Толгойгоо цохимоор болж байна уу, бид насанд туршдаа ингэж л хийсээр ирсэн. Утсаа гарынхаа алган дээр шулуунаар нь тавина. Татах хэрэггүй. Одоо зүүгээ авч нүхийг нь утас руу харахаар барь. Зүүг утасны уртын дагуу явуулна. Бэлэн боллоо.
10. Гадилыг шинээр нь удаан хадгалахын тулд тугалган цаас ашиглаарай
Идэх дуртай гадилаа удаан хадгалж чадах нь. Гэрэл зураг дээр үзүүлсний дагуу үзүүрийг нь тугалган цаасаар ороовол жимсний хадгалах хугацаа уртсах ажээ.
9. Латекс + цавуу = буйданг сэргээнэ
Таны буйдан хайртай амьтны чинь үс ноосонд байнга бохирдож байна уу? Энэ асуудлаас салах шалгарсан аргыг бид мэднэ. Цэвэрлэгээний резинэн бээлийнд 1-2 дусал цавуу дусаагаад хатаана. Харин дараа нь буйдангаа арчаарай.
8. Плитаны завсрыг электрон шүдний сойзоор цэвэрлэнэ
Танд хаа нэгтээ хэрэглэхээ больсон электрон шүдний сойз байгаа юу? Түүндээ хоёр дахь амьдралыг бэлэглэ. Ийм сойзоор гар хүрэхээргүй булан тохойг цэвэрлэхэд маш хялбар байдаг юм.
7. Шүршүүрийн толгой цэвэрлэхэд уксус хэрэглэнэ
Шүршүүрийн зэв зэргийг цэвэрлэхийн тулд уксустай гялгар уут углаад хонуулна. Өглөө гэхэд элдэв бохирдол бүгд арилсан байна.
6. Гутал хадгалах тавиурт цэвэрлэгээний бодисоо хийгээрэй
Бид угаалга, цэвэрлэгээний бодисыг хаа хамаагүй хадгалдаг: шкаф, угаалтуурын доор, угаалгын машины хажууд зэрэг. Хадгалах асуудлыг маш амархан аргаар шийдэн болох нь. Гутлын өлгөдөг тавиур гэж бий, цэвэрлээгний бүх бодис нэг дор бүгд бэлэн.
5. Цэнэглэгчийг тасрахаас хамгаалахын тулд пүрш углах
Хэсэг хугацааны дараа шинэ цэнэглэгч авахаас өөр аргагүй болдог. Бас л багагүй мөнгө тийм биз? Цэнэглэгч төхөөрөмжийг хүсээгүй эвдрэл гэмтлээс хамгаалахын тулд балны пүрш ашиглаарай.
4. Шингэн саванд Lego хий
Хүүхдүүд гараа угаахаа нэг л мартаад болж өгөхгүй юм? Тэгвэл энэ үйлдлийг нь илүү сонирхолтой болго, шингэн саванд хэд хэдэн өнгө, өнгийн Lego хийгээрэй.
3. Богино долгионы зуухандаа аягатай ус тавь
Өчигдрийн пиццанаас хэдэн зүсэм үлдэж, ашгүй минь. Гэхдээ богино долгионы зууханд халаахаар пицца хатчихна, бас амтгүй болно. Дараа удаа богино долгионы зууханд пицца халаахдаа устай аяга заавал тавиарай. Сайхан хооллоорой.
2. Гар дрилл-д сойз углая
Дрилл-д сойз угла, плита, ванн зэрэг гадаргууг цэвэрлэх ажил хамаагүй илүү хөнгөвчлөгдөнө. Үнэхээр сайхан санаа байгаа юм.
1. Угаалтуурын тосгуур
Цоргоноос хувинд ус хийх – зарим үед маш хүнд даалгавар болдог. Цоргоны доор хогны тосгуур тавьж үзээрэй, гэрэл зургаас илүү тодорхой харж болно. Ура, ванны өрөөнд дахиж хэзээ ч ус гоожуулахгүй боллоо.
Та ямар лайфхакыг өөрийн болгож авахаар шийдэв? Танд гэр цэвэрлэгээний өөрийн нууц байдаг юм биш биз?