Шинэ жилийн баярын билэг тэмдэг Зул сарын гацуур модод [28 зураг]

0

Шинэ жилийн баярын билэг тэмдэг Зул сарын гацуур модод [28 зураг]


Алим, мандарин, амтат бэлэг, цаа буга хөлөглөсөн Санта өвөө, цасан охидоор гоёсон Шинэ жилийн баярын билэг тэмдэг бол саглагар өтгөн мөчиртэй, мөнх ногоон гацуур мод. Цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр Зул сарын гацуур мод ногоон байх ёстой гэсэн уламжлалт ойлголт ч өөрчлөгдөж, хүмүүс, уран бүтээлчид, үйлдвэрлэгчид Зул сарын гацуур модыг дан ногоон бус цагаан, цэнхэр, гялалзсан саан, бор зэрэг янз бүрийн өнгөтэйгээр ч үйлдвэрлэх болсон. Мөн Lego тоглоом, үнэт эрдэнэс, хуванцар, шил сав гэхчилэн янз бүрийн зүйлсээр бүтсэн үй олон хэлбэрийн гацуурууд ч бүтээгдсээр байна.Жил бүрийн төгсгөлд дэлхийн өнцөг булан бүрийн улс орны хот тосгодыг чимэн байх Зул сарын гацуур моддын зургийг баярын өмнөх энэ өдрүүдийг тань чимэхээр орууллаа. Аль улсад хамгийн гоё, хамгийн тансаг гацуур мод сүндэрлэснийг дараах зургуудаас сонирхоцгооё.

Сингапур дахь алтан гацуур мод.

Бразилийн Рио де Жанейро хотод усан дээр сүндэрлэсэн хамгийн том гацуур мод.

Ватиканы Гэгээн Питерийн талбай дээр сүндэрлэсэн, Украйний баруун хэсгээс авчирсан амьд гацуур.

Японы Токио хотын гудамжин дахь моддын гайхалтай гоёмсог гэрлэн чимэглэл.

Украйньд сүндэрлэсэн конус хэлбэрийн гацуур мод.

Филиппиний Манилла хотод амьд загаснууд бүхий аквариумны ёроолд боссон гацуур мод.

Францын Ниццед сүндэрлэсэн гацуур мод.

Францын Galeries Lafayette их дэлгүүрт сүндэрлэсэн тансаг гацуур мод.

Туркын Истанбул дахь гацуур мод.

Вашингтон хотын төвд сүндэрлэсэн 20 метрийн өндөртэй гацуур мод.

Литвийн Вилниус дахь сүмийн гадаах талбай дээрх гацуур мод.

Аргентин, Буэнос Айрес, Плаза де Маёод сүндэрлэсэн гацуур мод.

Лос Анжелес дахь Grove Farmers худалдааны төвийн үүдэнд сүндэрлэсэн 30.5 метрийн өндөртэй гацуур мод.

Германы Дортмунд хотод боссон 45 метр өндөртэй энэ гацуур модыг бүтээхэд 1700 мод хэрэг болсон бөгөөд 30 тонн жинтэй гацуурыг 40.000 гэрлээр чимэглэжээ.

Палестины Бетлехем хотыг чимсэн гацуур мод.

Мексикийн Пуэбла хотод сүндэрлэсэн гацуур мод.

Литвачууд хямд төсөр аргаар Зул сарын гацуур модыг хийжээ. Тус улсын Кауна хотод сүндэрлэсэн энэ модыг Sprite ундааны 32.000 ширхэг хуванцар саваар хийсэн байна.

Италийн Колизейн театрын ойролцоо боссон гацуур мод.

Лондоны Трафалгар талбайг чимсэн гацуур мод.

Перугийн Лим хотод сүндэрлэсэн тетрапак савнуудаас бүтсэн гацуур мод.

Вашингтон дахь Цагаан ордны ойролцоо боссон гацуур мод.

АНУ-ын Нью Йорк хотын Рокфеллер төвийн ойролцоох 22.5 метрийн өндөртэй гацуур мод.

Designer Christmas trees буюу дэлхийн нэр хүндтэй дизайнеруудын урласан гацуур модод.

3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/12/27 at 22:26

    wow

  2. SoL0

    2011/12/27 at 22:33

    poooooooh ;-)

  3. erxem_0505

    2011/12/28 at 09:03

    goy naasan

  4. enkule_fires

    2011/12/28 at 16:59

    zarim ni jaahan t1 yum bn

  5. TheLibertines

    2012/01/03 at 21:51

    LIKE

  6. Зочин

    2012/11/18 at 16:53

    wow manaih iim gatsuurtai baisan bol ch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *