2011 онд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй дуучдын жагсаалт [12 зураг]

0

2011 онд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй дуучдын жагсаалт [12 зураг]


Хуучин он улиран одож, Шинэ он айлчлан ирэхийн өмнөхөн дэлхий даяараа хоног хоногоор алслан одож байгаа хуучин оныхоо алдаа оноо, үйл явдал, ололт амжилт юуг дүгнэн цэгнэдэг. Энэхүү үнэлэлт дүгнэлтийн нэг хэсэг болох 2011 онд дэлхийн нэр хүндтэй эмэгтэй дуучид хэдий хэрийн ашиг орлого олсныг харуулсан жагсаалтыг үзэгч, уншигч та бүхэнд толилуулж байна. 2011 онд хэн гээч дуучин бүсгүй хамгийн их одтой, адтай байж, хөрөнгө мөнгөө хэдий хэрээр зузаатгасныг дараах жагсаалтаас харах боломжтой юм. Таалан болгооно уу.Хүчирхэг хоолой, этгээд содон стилиэрээ шүтэн бишрэгчдээ гайхуулдаг дуучин Lady Gaga бусад бүх өрсөлдөгчдөө манлайлж, 2011 онд 90 сая долларыг ашиг орлогоор энэхүү жагсаалтыг тэргүүлжээ.

Lady Gaga-гийн санхүүгийн энэ амжилтыг түүнд аялан тоглолтууд болон олон арван зар сурталчилгааны гэрээнүүд нь авчирчээ.

Жагсаалтын дэд байранд 45 сая долларын орлогоор царайлаг, авьяаслаг, залуу дуучин Taylor Swift бичигдсэн байна.

Харин гуравдугаар байрыг 44 сая долларын орлого олсон дуучин Katy Perry эзэгнэжээ.

Дуучин Beyonce 35 сая доллараар дөрөвдүгээр байранд бичигдсэн юм.

Барбадосын үзэсгэлэнт дуучин бүсгүй Rihanna 29 сая долларын ашигтай ажиллаж, энэхүү жагсаалтын тавд бичигджээ.

Хамгийн өндөр орлого олсон арван эмэгтэй дуучдын жагсаалтанд саяхан ээж болсон дуучин Pink 22 сая долларын орлогоор орсон байна.

20 сая долларын орлого олсон дуучин Carrie Underwood

Ихэр хүүхдээ асарч байгаа гайхамшигт дуучин Celine Dion 19 сая доллар олжээ.

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирж байгаа гайхалтай хоолойтой дуучин Adele 18 сая долларын орлогоор энэ жагсаалтанд багтаж байгаа юм.

Хүүхэд байхаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж, алдаж онож явсан ч эргээд урлагийн тайзнаа ирсэн дуучин Britney Spears-ийн орлого урьд өмнөхөөс буурсан ч түүний Femme Fatale цомог нь 10 сая долларын ашиг орлого олоход нь ихээхэн тус болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/12/27 at 23:08

    Britney Spears ulam l muuhai bolool bhima

  2. Зочин

    2011/12/27 at 23:16

    LADY GAGA 89
    ADELE GOY DUUCHIN

  3. elle

    2011/12/28 at 00:42

    What's the difference between 89 and 90 when we're talking millions, anyway???

  4. erxem_0505

    2011/12/28 at 09:03

    kakaz

  5. Hammyshdee

    2011/12/28 at 14:35

    bugd goy duuldag

  6. enkule_fires

    2011/12/28 at 16:58

    araggui l deee

  7. SoL0

    2011/12/29 at 12:55

    lady gaga zailaa adele nice

  8. Зочин

    2012/01/04 at 14:23

    lady gaga unen zail adele bas zl zl

  9. Зочин

    2012/01/16 at 16:08

    nice tailer goy shvv

  10. Зочин

    2012/01/17 at 23:08

    wlalala erguu duuchin lolz

  11. Зочин

    2012/07/05 at 19:00

    lady gaga goy shuuu !! adele erguu zl zl ! delberlee gahai chin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *