Бусдад дээрэлхүүлснээс болж амьдрах хүсэлгүй болсон одой хүүгийн сэтгэл өвтгөм бичлэгийг үзсэнийхээ дараа нэгэн комедиан 150,000 долларын хандив цуглуулж, түүний мөрөөдлийг биелүүлэхээр Диснейлэнд рүү явуулжээ

2

Комедиан Brad Williams “GoFundMe” дээр хандивын аяныг зохион байгуулж, 9 настай Quaden Bayles-ийн мөрөөдлийг биелүүлж түүнийг Диснейлэнд рүү явуулснаас гадна, бусдад дээрэлхүүлэхийн эсрэг арга хэмжээ авч, түүнд мөнгөн туслалцаа үзүүлсэн байна.

Бусдад дээрэлхүүлснээс болж амьдрах хүсэлгүй болсон 9 настай одой хүүгийн бичлэг саяхан бүх интернет хэрэглэгчдийн сэтгэлийг өвтгөсөн гэхэд болно. Олон хүний анхаарлыг татаад байгаа бичлэгт Quaden Bayles өөрийн ээж болох Yarraka-гаас олс өгөхийг шаардаж, амиа хорлохыг хүсэж байгаа талаараа хэлдэг. Тэр ангийнхандаа үргэлж дээрэлхүүлсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд үүний шалтгаан нь тэр “одой” хүүхэд юм. Хүүдээ санаа зовж буй ээжийн хэлж буйгаар, өмнө нь Quaden Bayles хэд хэдэн удаа амиа хорлохоор завдаж байсан гэнэ.

Алдартай стэнд-ап комедиан Brad Williams мөн одой бөгөөд Quaden-д зориулан тэр дорхноо “GoFundMe” дээр хандивын аяныг идэвхжүүлж, хүүг гэр бүлийнх нь хамтаар Диснейлэндэд аялуулахыг зорьжээ. Одоогоор уг хуудсаар дамжуулан 175,374 доллар цуглаад байгаа юм байна.

Хүүгийн бичлэгийг үзсэний дараа, William өөрийн Твиттертээ ийн жиргэжээ:

“Надад үнэхээр хөгийн санагдаж байна… Энэ гайхалтай хүүгийн ар талд намайг болон миний найзуудаас бүрдсэн бүхэл бүтэн арми байгаагаас гадна, түүнийг дэмжиж байна гэдгийг түүнд хэлээд өгөөч.”

Brad Williams / Twitter

 

 

Brad Williams / Twitter

Хандивын аяны үеэр, Williams 9 настай хүүд хандаж, бусдад дээрэлхүүлэх нь тэвчиж болох асуудал биш, энэ хүү бусдын адил хүн гэж үнэлэгдэж, хүний хүртэх ёстой баяр хөөрийг мэдрэх хэрэгтэй гэж хэлжээ.

“Энэ бол ганцхан Quaden-д зориулж буй зүйл биш, энэ бол амьдралынхаа туршид бусдад дээрэлхүүлж буй хүмүүст зориулсан зүйл юм.” гэж тэр нэмж хэлсэн байна.

Комедиан Williams аль хэдийнээ хүүгийн ээж Yarraka-тай холбогдсон. Цугласан хандиваар хүүгийн гэр бүлийнхний онгоцны тийз, байрлах зочид буудал болон хоол, мөн Анахеймд байрлах Диснейлэндэд тоглох тасалбар авахад зарцуулах ажээ.

Уг хандивын аян цаашид ч гэсэн бусдад дээрэлхүүлж, доромжлуулахын эсрэг чиглэсэн хандивыг шат дараатайгаар цуглуулах зорилгоор үргэлжлэн хийгдэх гэнэ.

Одой байх буюу дварфизм (ахондроплаз гэж бас нэрлэдэг) нь мөгөөрсний өөрчлөлтөөс сэргийлдэг ясны өсөлтийн эмгэг бөгөөд гар болон хөлийн ясанд ихэвчлэн нөлөөлдөг байна.

118
ГоёГоё
39
ХарамсалтайХарамсалтай
14
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Otgoo Oogi

    Otgoo Oogi

    2020/02/22 at 18:36

  2. Selenge Dugarsuren

    Selenge Dugarsuren

    2020/02/22 at 18:57

    Эвий бяцхан зүрх бурхан ивээг

  3. Munkhbat Luvsansharav

    Munkhbat Luvsansharav

    2020/02/22 at 19:00

  4. Puujee Bazar

    Puujee Bazar

    2020/02/23 at 20:48

  5. Oogii Oogii

    Oogii Oogii

    2020/02/23 at 23:51

  6. Mijiddorj Mendbayar

    Mijiddorj Mendbayar

    2020/02/24 at 03:21

    GOD bless you Quaden

  7. Гацуур

    Гацуур

    2020/02/24 at 20:16

    Яахнуу дээ муу хүүг сэтгэл өвдчихлөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *