Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт

0

Шинэ нээлт, шинэ санаанууд нь хэрэгцээ шаардлагатай уялдан бий болдог. Өнөө цагт та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг олон зүйлсийг бүтээгчид хийж байгаа зүйлээ хялбарчлах гэж, илүү амархан арга замыг хайснаар бүтээгдсэн байдаг. Бидний толилуулж буй эдгээр нээлтүүд, шинэ бүтээлүүд нь дайны цаг үетэй холбоотойгоор бүтээгджээ. Хүн төрөлхтний түүхэн дэх олон улс орныг хамарсан, хамгийн том дайнуудын анхных нь болох дэлхийн нэгдүгээр дайны үед орчин үеийн технологийн олонх нь бүтээгдсэн байна.

1. Нисгэгчийн холбоо харилцаа
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 2
Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө нисгэгчид өөр хоорондоо болон бусад хүмүүстэй газардах хүртлээ ярилцах боломжгүй байжээ. Нисгэгчид дохио зангаа ашиглах эсвэл хашхирахаас өөр аргагүй байдаг байлаа. Радио технологи байсан боловч цэрэг дайны хэмжээнд хэрэглэхүйц хэмжээний хараахан хөгжөөгүй байсан байна. 1916 он гэхэд радио технологийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц гарч, нисгэгчид хоорондоо найдвартай харилцах боломжтой болжээ.

2. Ууттай цай
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 3
Энэ нь яг дайны улмаас бий болоогүй ч санамсаргүйгээр бүтээгдсэн байна. 1908 онд Америкийн цайны худалдаачин худалдан авагчиддаа цайгаа жижиг уутанд хийж өгдөг байжээ. Хэн нэгэн нь санаатай ч бай, санамсаргүй ч бай цайгаа ууттай нь усандаа дүрж хандалсан нь Германы компанийг энэ санааг хуулбарлахад хүргэсэн байна. Тус компани цэргүүдийн цайг ийнхүү ууталж бэлтгэдэг байсан нь тухайн үедээ tea bomb хэмээн нэрлэгдэж байв.

3. Зэвэрдэггүй ган төмөр
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 4
Орчин үеийн ертөнцийн гол бүрдэл болсон энэ зүйлийг 1913 онд Harry Brearley бүтээжээ. Британий армийн бууны гол төмөр хэдэн удаагийн буудалтын дараагаар тахийчихаад байсан нь металлургист Harry Brearley-д энэ асуудлыг шийдэх санал тавихад хүргэсэн байна. Тэрээр ган төмөр дээр хром нэмэх туршилтууд хийж байхдаа энэ металл нь зэврэхгүй байгааг ажиглажээ.

4. Цахилгаан товч
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 5
19-р зууны дунд үе хүртэл хүмүүс зангуу, уяа бүч, товч тэргүүтнээр л хувцсаа торгоодог байлаа. Гэвч Америк руу цагаачилсан Швед цагаач, цахилгааны инженер Gideon Sundback-ын шинэ санаа тухайн үеийн дэлхийн нэгдүгээр дайны Америк цэргүүдийн дүрэмт хувцасны гол тогтоогч товч болсон байна. Дайны дараа энгийн иргэд ч цахилгаан товчийг хэрэглэх болжээ.

5. Бугуйн цаг
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 6
Бугуйн цаг нь дэлхийн нэгдүгээр дайнд зориулагдаж бүтээгдээгүй ч түүнээс өмнө эрчүүд цагаа гинжээр оосорлон халаасандаа тогтоодог байжээ. Харин бүсгүйчүүд анх цагийг гартаа оосорлон зүүх аргыг хэрэглэсэн байна. Дайны үед цаг гэдэг чухал зүйл байсан ч хоёр гар чөлөөтэй байх нь бүр чухал байлаа. Үүнээс үүдэн эрчүүд ч цагийг бугуйндаа зүүх болсноор өнөөг хүртэл хэвээр үлджээ.

6. Хүнсний ногоон зайдас
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 7
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германы анхны канцлер болсон Konrad Adenauer шар буурцагны зайдсыг санаачилжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Кёльн хотын дарга байсан тэрээр Британий бүслэлтэнд байх үедээ өлсгөлөнгөөс үүдэн олдоц муутай хүнсний бүтээгдэхүүнүүдийг орлуулах зүйлсээр нөхөх боломжийг олж харсан байна. Adenauer улаан буудайн гурилны оронд будааны гурил, арвай болон эрдэнэшишийн гурилаар талх хийж, шар буурцагны мах орлуулагчаар махтай зайдсыг орлуулсан байна. Энэ зайдас нь “энх тайвны зайдас” гэж нэрлэгдэж байв.

7. Өдрийг хэмнэсэн цаг
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 8
Хэдийгээр дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Benjamin Franklin цагийг хавар урагшлуулж, намар ухраах санааг дэвшүүлсэн ч дайн үүнийг батжуулж өгсөн юм. Герман улс нүүрсний хомсдолтой тулгарах үед 1916 оны 4-р сарын 30-ны өдөр эрх баригчид нүүрсний хэрэглээг бууруулж, өдрийн цагийг хэмнэхээр шөнө дунд цагийг 23:00 цаг руу ухраах шийдвэр гаргасан байна. Дайны дараа энэ санаа орхигдсон ч хожим нь дэлхийн бусад орнуудад тархжээ.

8. Нарны чийдэн
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 9
1918 оны өвөл Берлиний хүүхдүүдийн тал нь рахит өвчнөөр өвчилсний улмаас тэдний яс зөөлөрч, хэлбэрээ алдсан байна. Энэ явдлын шалтгаан ядуурал байсан гэж бодсон эмч Kurt Huldschinsky асуудлыг шийдвэрлэх гарц олохоор шийджээ. Өвчтнүүд нь дэндүү цонхигор цагаан байгааг ажигласан эмч тэднийг нил ягаан туяа ялгаруулдаг мөнгөн усны кварцан гэрэлд шарах туршилт явуулсан байна. Хүүхдүүдийн яс илүү бэхжиж байсан учир энэ эмчилгээг Германы хүүхдүүдийг эмчлэхэд өргөн хэрэглэсэн бөгөөд эрдэмтэд хожим нь нил ягаан туяа нь витамин D-г ясанд нэвтэрч, кальцийг бий болгох хариу үйлдэл үзүүлдэг болохыг олж тогтоожээ.

9. Ариун цэврийн хэрэглэл
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 10
Цаасан дээр суурилсан шингээгч бүтээгдэхүүн болох Cellu-cotton нь дайны өмнө зохион бүтээгдсэн. Даавууг бодвол шингээх чадвараараа 5 дахин илүү энэ материалыг үйлдвэрлэхэд даавууны үйлдвэрлэлд зарцуулах мөнгөний тал хувийг зарцуулж байв. Хямд төсөр бөгөөд шингээх чадвар сайтай энэ материалын үйлдвэрлэл дайны үед минутанд 110-150 метр хүртэл өссөн нь дайны шархдагсдын боолтонд хэрэглэх зориулалттай байлаа. Дайны талбарт ажиллаж байсан Улаан загалмайн сувилагч бүсгүйчүүд энэ материалыг хувийн ариун цэврийн зориулалтаар ашиглаж байсан нь материалыг үйлдвэрлэгчийн хувьд азтай хэрэг болжээ. Хоёр жилийн дараа дайн дуусахад компани материалаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хэлбэрээр үйлдвэрлэж эхэлсэн байна.

10. Цаасан сальфетка
Дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотойгоор үүссэн 10 шинэ нээлт 11
Эрэгтэй ажилтнуудтай дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдаж авах нь эмэгтэйчүүдийн хувьд тухгүй мэдрэмж төрүүлдэг байсан учир ариун цэврийн хэрэгслийн худалдаа зах зээл дээр тийм ч амжилттай байсангүй. Компани хүмүүст бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах аргуудыг нээсэн ч худалдаа тийм ч сайн өссөнгүй. Дараа нь 1920-иод оны эхээр целлюлоз материалыг индүүдэх санааг хэрэгжүүлж, зөөлөн, гөлгөр цаасыг бүтээсэн байна. Олон арван туршилтын дараагаар 1924 онд Kleenex нэртэй цаасан сальфетка бүтээгджээ.

2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. PIZda

    2014/05/12 at 18:12

    Orchuulah gj alah yumaa. yuch oilgosongui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *