Ердөө 5-хан минут зарцуулаад ванныг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх үр дүнтэй 2 арга

2

Ямар ч гэрийн эзэгтэй угаалгын өрөөн дэх ванныг удаан хугацаанд цав цагаан өнгөтэй чигээр нь байлгаж чадахгүй. 7 хоногт нэг удаа савандаж угаагаад ч нэмэргүй. Хүүхдийн тоглоом эсвэл ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд ваннд толбо үлдээж бохирдуулдаг. Түүгээр ч зогсохгүй ваннд тоос шороо, хир, бактери болон таагүй үнэр шингэдэг.

Харамсалтай нь рекламдаад байдаг гэр ахуйн химийн найрлагатай цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд үр дүнгээс үл хамаарч, эрүүл мэндэд маш их хортой байдаг. Хортой бодисууд болон үнэр дарагч бидний биеэр дамжин, амьсгалын систем, цаашлаад бүр арьсанд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үр дүнд нь хүмүүс харшилтай болж үлддэг.

Тэгвэл бид та бүхэнд химийн найрлагатай цэвэрлэгээний бүтээгдэхүүний оронд ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг зарим нэг зүйлээр гэртээ цэвэрлэгээний бүтээгдэхүүн хийх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь найрлагандаа хортой бодис агуулаагүйгээс гадна, танай гэрийн ванныг цоо шинэ мэт цав цагаан өнгөтэй болгоно.

Jean Andrian / Shutterstock.com

 

Эхний арга

Сод болон устөрөгчийн хэт исэл. Хэт исэл нь хир болон тоос шороог арилгах ач тустай.

Танд хэрэг болох зүйл:

  • 3 хоолны халбага хүнсний сод
  • 1 хоолны халбага устөрөгчийн хэт исэл
  • Ус
ThamKC / Shutterstock.com

Бэлтгэх заавар:

  1. 3 хоолны халбага хүнсний содыг саванд хийсэн бүлээн устай хольж зуурмаг болгоно.
  2. Ванныг усаар чийгшүүлж, дараа нь зуурмагийг түрхэнэ.
  3. 1 хоолны халбага устөрөгчийн хэт исэлийг дээрээс нь асгана.
  4. Порлоноор сайтар хөөсрүүлэн ванныг арчиж, содыг арилгана. Дараа нь ванныг цэвэр усаар угаана.
Imfoto / Shutterstock.com

 

Хоёр дахь арга

Энэ арга бүр хэцүү нөхцөлд асуудлыг шийдэж өгнө.

Танд хэрэг болох зүйл:

  • ½ хэмжээтэй угаалгын саван
  • ½ стакан ус
  • Тал нимбэгийн шүүс
  • 2 хоолны халбага глицерол
  • 1 хундага архи
ecohouse211 / Instagram

Бэлтгэх заавар:

  1. Бутлагчаар угаалгын саванг нунтаглана. Дараа нь усанд хийж, бүлээн ус гоожуулсан ваннд тавина. Хутгана.
  2. Бага зэрэг хөрсний дараа, дээр нь глицерин болон архийг хийнэ.
  3. Ванныг сайтар угааж, дараа нь усаар зайлна.
nik_snowflake / Instagram

Хэрэв та ванныг цэвэр цэмцгэр байлгахаас гадна хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа бол, дээрх 2 аргыг заавал туршиж үзээрэй

10
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Narmandah Dembrel

    Narmandah Dembrel

    2019/09/22 at 09:22

    Устөрөгч хэт исэл гэдэгн ямар юм хаана бгвэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *