Эдгээр байгалийн гаралтай 5 аргыг мэдэж байхад заавал шүдний эмч дээр очилгүйгээр шарласан шүдийг цайруулах боломжтой!

2

Шүд цайруулах эмчилгээ бол дэлхий дээрх хамгийн олонд түгсэн гоо сайхны үйлчилгээ бөгөөд яагаад хүмүүс энэ үйлчилгээг авахыг эрхэмлэдэг болох нь ойлгомжтой.

Амьдралын хэв маяг шүдний эрүүл мэндэд асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тамхи татах, кофе уух, шүдээ угаахгүй байх болон шүдээ ухах эсвэл амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байх зэрэг нь шүдний эрүүл мэнд болон цаашлаад харагдах байдалд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг.

Тэгвэл бид заавал шүдний эмнэлэгт очилгүйгээр, шарласан шүдийг цайруулах боломжтой юу?

Эерэг хариулт: Үнэн хэрэгтээ, болно. Гэхдээ үүний тулд дараах 5 аргыг мэдэж байх хэрэгтэй!

Гэрийн нөхцөлд шүд цайруулах 5 арга

1. Хүнсний сод болон устөрөгчийн хэт исэл

Устөрөгчийн хэт исэл бол бактерийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэгч. Хүнсний содтой хамтад нь хэрэглэвэл, та гэртээ өөрийн гараар шүдний оо хийх боломжтой. Өөрөөр хэлбэл тал халбага ус болон тал халбага устөрөгчийн исэл, мөн ижил хэмжээтэй хүнсний содыг хамтад нь хольж, бэлэн болсон зуурмагаар шүдээ угаагаарай.

2. Юм идэх эсвэл уусны дараа шүдээ тогтмол угаах

Юм идэх эсвэл уусны дараа тогтмол шүдээ угаах нь бодит үр дүнг авчирна: амны хөндийн эрүүл ахуйг сайжруулж, шүд шарлахаас сэргийлдэг.

Хэрэв танд боломж байвал, та ажлын цагаар ариун цэврийн өрөө орж, өдрийн хоолоо идсэнийхээ дараа шүдээ угааж байгаарай.

 

3. Кокосын тос

Эрүүл мэндийн хэд хэдэн томоохон сэтгүүлүүд дээр “идэж болдог тосон эмчилгээ нь байгалийн гаралтай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө эрүүл мэндэд үзүүлдэггүй” гэж бичжээ. Түүнчлэн идэж болдог тосны тусламжтай гэрийн нөхцөлд амны хөндийн эрүүл ахуйгаа хангаж болно. Кокосын тос нь урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй тул бактериас шүдийг маш сайн хамгаална.

Үүний тулд та 1 хоолны халбага кокосын тос амандаа хийж, 20 минут байлгасны дараа усаар зайлахад л болно. Нэг бол кокосын тосноос багахан хэмжээгээр сойзондоо түрхэж шүдээ угаагаарай.

4. Алимны цагаан цуу

Алимны цагаан цуу шүдний шарыг ор мөргүй арилгана. Байгалийн гаралтай антибиотик учраас шүд болон буйлны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

5. Жимс болон хүнсний ногоо

Жимс болон хүнсний ногооны хэрэглээгээ нэмэх юм бол шүдний гадаргуу дээрх хоол хүнснээс үлдсэн толбыг бүрмөсөн арилгана. Цоохор майлз, алим, лууван болон гүзээлзгэнийг тогтмол хүнсэндээ хэрэглээрэй.

Та үргэлж танан цагаан шүдээ бусдад гайхуулан, инээмсэглэж яваарай!

3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *