Зуун настын ундаагаар амттан бэлтгэх жор

5

Цэлцгэнүүр орсон зуун настын ундаа нь өдрөөс өдөрт олны таашаалд улам бүр нийцсэн ундаа болж байна. Мөн энэхүү ундаа нь өтгөн хатахаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй эрүүл мэндийн ундаа ч гэгддэг. Ийм зуун настын ундаагаар ямар амттан бэлтгэдэг вэ?

Зуун настын ундаагаар цэлцгэнүүр хийх

Халааж бүлээсгэсэн 400 гр зуун настын ундаан дээр 5 гр элсэн чихэр нэмж хийгээд элсэн чихрээ хайлтал нь сайтар хутгаж өгнө. Хэсэг азнаж байгаад амттай цэлцгэнүүр хийхийн тулд 1 цайны халбага элсэн чихэр дахин нэмж хийнэ. Мөн 30 гр желатин дээр 150 гр ус хийж, бичил долгионы зууханд хийж эргүүлнэ. Үүний дараа бөөгнөрч барьцалдсан желатиныг хутгаад хөргөгчинд хийж биежүүлсэнээр амтат цэлцгэнүүр бэлэн болно!

 

Зуун настын ундаагаар пудинг хийх

Тал аяга зуун настын ундааг кострулинд хийж буцалгаад дээр нь хавтгай желатин хийнэ. Үргэлжлүүлэн буцалгаж байгаад ихээр хөөсрөнгүүт нь галаа унтрааж өөрийн хүссэн саванд хийж тавина. Хөргөгч болгон температурын хувьд ялгаатай байж болзошгүй тул дор хаяж 1 цаг орчим хөргөгчинд байлгах нь зүйтэй! Ингээд хөргөгчнөөс гарган авч гоёмсог тавган дээр тавиад л гүйцээ!

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/04/02 at 16:41

    кострули гэж юуийн?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *