Бяцхан үрс, гэр бүлийнхэндээ зориулж Солонгос гүзээлзгэнэ авч амтархан идээрэй

5

Өнөө үед Солонгос жимс жимсгэнэ хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Солонгос жимс өндөр үнэтэй худалдаанд гардагийн учир нь шинэ бөгөөд чанартай байдагтай нь холбоотой. Тэр дундаа гүзээлзгэнэ жимс бол эр эм хөгшин залуугүй  хэн бүхний таашаалд нийцсэн жимс гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Хүн бүрийн дуртай гүзээлзгэнэ жимс ямар ашиг тустай болох талаар авч үзье.

1. Ядаргаа тайлахад тустай

Бусад жимс жимсгэнэтэй харьцуулахад алим 10 дахин их, нимбэг 2 дахин их витамин С агуулдаг байна. Үүний ачаар биднийг ядрааж байгаа бие дэх аюултай болон хортой бодисуудыг задлахад тусалдаг.

2. Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай

Гүзээлзгэнэ жимсэнд фолийн хүчил элбэг байдаг. Фолийн хүчил нь жирэмсэн эмэгтэйчүүдэд зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн нэг юм. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд болон урагийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөгтэй холбоотой. Өөрийн үр хүүхдийн эрүүл мэндийн төлөө шим тэжээл ихтэй Солонгос гүзээлзгэнэ  авч идэхийг зөвлөе.

3. Насанд хүрэгчдийн өвчин болон хорт хавдраас урьдчилан сэргийлдэг

Байгалийн пигмент болон Антоцианин нь цусанд холестерин хуримтлагдахаас сэргийлж, судас болон цусны төлжилтөнд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн энэхүү жимсэнд агуулагддаг  Эллагийн хүчил (Ellagic Acid) нь хорт хавдрын эс үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна.

Гүзээлгэнийг хавар тариалахад хамгийн тохиромжтой жимс юм. Ялангуяа Солонгост тариалсан гүзээлзгэнэ гялалзсан өнгөлөг харагдахын зэрэгцээ гадаргуугийн үр нь жигд байрлаж, бүхэлдээ час улаан өнгөтэй байдаг. Үр нь гадагш овойж товойн гарч ирсэн гүзээлзгэнэ жимсийг авч идэхээс зайлсхийгээрэй. Ирж буй хаврын улиралд хүнсний дэлгүүрээс шинэхэн, амттай Солонгос гүзээлзгэнийг зорин очиж авч идээрэй.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *