Таны бие хэзээ ч худал хэлэхгүй: Хэрэв эмэгтэй хүн буруу сонголт хийсэн бол бие организм нь дараах байдлаар анхааруулга өгдөг!

2

Таны бие организм бол мэдээллийг хүлээн авагч бас илгээгчийн үүргийг гүйцэтгэдэг шилдэг дамжуулагч юм. Бие организм 3 өөр түвшинд харилцдаг: бие физиологи, оюун санаа болон сэтгэл хөдлөл. Таныг хэзээ ч хуурахгүй, тэр тусмаа таны бусад хүмүүсийн талаар юу гэж мэдэрч байгаа мэдрэмжийг хүртэл үнэнээр тодорхойлно. Заримдаа нэг хөмсгөө ирмэх нь хамтрагчтайгаа бүх зүйл дээр ойлголцоход хангалттай байдаг.

Харамсалтай нь тогтмол стресс, хэрүүл болон сэтгэл зовниход хүргэсэн асуудлууд биднийг бие организмынхоо илэрхийлэх дохиог мартахад хүргэж, анзаарахгүй өнгөрүүлдэг. Хэрэв та амьдралаа илүү амар хялбар болгохыг хүсэж байгаа бол тэдгээр дохионуудыг гарцаагүй санаж, мэдэж байх ёстой.

Жишээ нь хэрэв та хамтрагчаараа буруу хүнийг сонгож, одоог хүртэл сонголтондоо эргэлзэж байгаа бол таны бие организм үүнийг илэрхийлж, дохио илгээх болно. Танд цөөн хэдэн илэрч болох дохионуудын талаарх мэдээллийг хүргэе.

1. Хаалттай поозууд авах

Хэрэв та хамтрагчтайгаа харилцааны үеэр давтамжтайгаар, хоёр гараа хооронд нь зөрүүлэх эсвэл халаасандаа гараа хийх, хөлөө хооронд нь зайгүй тавих болон мөрөө унжуулах үйлдлийг хийж байгаагаа анзаарвал, таныг энэ харилцааг цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл та хамтрагчтайгаа хамт байхыг хүсэхгүй байна гэсэн үг.

Roman Samborskyi / Shutterstock.com

 

2. Өөрийгөө эвдэх

Та үргэлж өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх ёстой, хэдийгээр та хайр дурлалын харилцаанд байгаа ч гэсэн. Та хамтрагчийнхаа эрх ашгийн төлөө өөрийнхөө төлөвлөгөөг өөрчилбөл, энэ талаар сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ бүхний дараа та бүхий л амьдралаа зөвхөн нэг хүний төлөө зориулж чадахгүй – танд өөрийн гэсэн цаг зав болон сонирхол гэж байх ёстой.

 

3. Өөртөө итгэх итгэл буурах

Эрүүл хайр дурлалын харилцаанд байнга дүн шинжилгээ хийх болон хэн нэгнийхээ үйлдлийг заавал хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Та өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэж бодож эхэлмэгц, үүнд эргэлзэж, тээнэгэлзэх шаардлагагүй.

fizkes / Shutterstock.com

 

4. Сэтгэл санаагаар ядрах

Та үргэлж баяр хөөртэй, хүсэл тэмүүлэлтэй бас эрч хүчтэй байх ёстой, таны хамтрагч хажууд чинь байгаа нөхцөлд. Гэхдээ таны хайр дурлалын харилцаа эрүүл биш бол та эсрэгээрээ байх болно. Энэ нөхцөлд та бие болон сэтгэл санаагаар ядрах болно.

 

5. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах

Таны хамтрагч үргэлж өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь нэмэгдүүлж байх ёстой, яагаад гэвэл та түүний хажууд өөртөө итгэлтэй байж чаддаг. Хэрэв та өөрийнхөө хийх үйлдлээ дахин бодож, эргэцүүлээд байвал энэ нь та хамтрагчаасаа хэтэрхий хараат болохын илрэл юм.

 

6. Ганцаараа байхдаа инээдэггүй

Хэрэв та хамтрагчтайгаа холбоотой бодолд автах үедээ өөрийн эрхгүй инээдэггүй бол, энэ нь таныг харилцааныхаа талаар эргэн нэг бодож үзэх хэрэгтэйг анхааруулж буй хэрэг юм. Та хайртай хүнээ хуурч болох ч, бие организмоо хуурч чадахгүй!

Antonio Guillem / Shutterstock.com

Хэрэв та дээрх шинжүүдээс аль нэгийг нь өөртөө байгааг анзаарсан бол, ирээдүйн харилцааныхаа талаар сайтар бодолхийлэхэд гэмгүй. Таныг үргэлж аз жаргалтай байхын тулд, хамтрагчаа зөв сонгоорой гэж хүсье!

13
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Byambaa

    Bayarmaa Byambaa

    2019/07/28 at 11:15

    Baidag

  2. Хонгорзул Энхболд

    Хонгорзул Энхболд

    2019/07/28 at 14:41

  3. Dulamsuren Dambodoo

    Dulamsuren Dambodoo

    2019/07/29 at 09:48

    hezeed vnen zvb bai hudal huurch yrih huuramch ybdal hezeed ilerdegiig sanaj amidar

  4. Одгэрэл Заяа

    Одгэрэл Заяа

    2019/07/29 at 12:07

    Dulmaa Duka eniig unshaarai nz unen bx shvv

  5. Erdenetuya Togtokh

    Erdenetuya Togtokh

    2019/07/29 at 12:56

    Тэргэл Тэргэл

  6. Enji Enji

    Enji Enji

    2019/07/29 at 13:34

    Mongolian Dakini

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *