4-р сарын 27-ны жор: Халиартай пицца

0

Амралтын өдрийн жороо та бүхэнтэйгээ хуваалцъя. 4-р сарын 27-ны өдрийн жоронд хавар цагийн шинэхэн ногоо болох халиар орсон учир амин дэмээр баялаг орц юм. Эрүүл мэндэд ашиг тустай энэ ургамлын тухай бид 12-ны өдрийн жор болох “Цөцгийн тосонд нөөшилсөн халиар“-нд дурдсан байгаа билээ. Өнөө цагийн хамгийн алдартай, хүмүүсийн хамгийн дуртай хоолнуудын нэг пиццаг халиараар амтлан зоогийн ширээндээ тавьбал гэр бүлийн тань хоолны цэсийг нэгээр нэмсэн содон жор байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 2
Орц: 120 гр халиар, 2 амны халбага оливийн тос, чимэглэх улаан перецний үйрмэг, давс, эрдэнэшишийн гурил, 340 гр пиццаны гурил, 1/3 эсвэл 1/2 аяга лаазалсан улаан лоолийн нухаш эсвэл бүтнээр нь лаазалсан улаан лооль, жижиглэж хэрчсэн 1 жижиг хумс сармис, чимх давс, шаардлагатай гэж үзвэл хэдэн дусал улаан усан үзмийн цуу, чимэглэлд зориулж маш нимгэн хэрчсэн 85-120 гр мозарелла бяслаг, 1/4 аяга үрсэн романо бяслаг

Халиараа цэвэрлэж, сонгинолог булцуу болон тод ногоон навчит хэсгийг тус тусад нь хэрчинэ.
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 3
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 4
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 5
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 6
Дунд зэргийн гал дээр хайруулын тавгаа тавьж, 1 амны халбага оливийн тос хийж халаагаад хүсвэл чимх улаан чинжүүний үйрмэг хийж, дээрээс нь хэрчсэн булцуугаа хийж, тунгалаг гэхдээ бага зэрэг шаржигнуур болтол нь 4-5 минут шарна. Хэрчсэн ногоон навчийг нэмж, 1 минут шараад давсаар амталж, гал дээрээс аван тусад нь тавина.
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 7
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 8
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 9
Шарах шүүгээгээ сайтар халаагаад пергамент цаас дэвссэн листэн дээрээ пиццаны гурилаа наалдахааргүй хэмжээний эрдэнэшишийн гурил цацаад пиццаны гурилаа гараараа маш нимгэн болтол нимгэлнэ. Хэлбэр нь дугуй, дөрвөлжин гээд ямар ч байж болно.
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 10
Бүхлээр нь нөөшилсөн улаан лооль хэрэглэх бол жижиглэн хэрчих юм уу хүссэн хэмжээндээ хүртэл нухаш болгоод сармис, давс, хүсвэл улаан перецний үйрмэгээ улаан усан үзмийн шүүстэйгээ хийж, сайтар хутган амтлаад гурилан дээрээ түрхэнэ. Мозарелла бяслагаа улаан лоолийн түрхлэгэн дээрээ тараан тавьж, дээрээс нь шарсан халиараа тарааж хийгээд давс, перецээр амталж, үлдсэн оливийн тосоороо шүршиж өгөөд шарах шүүгээнд 10-15 минут жигнэнэ.
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 11
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 12
Жигнэсэн пиццагаа гаргамагц тэр даруйд нь халуун пиццан дээрээ үрсэн романо бяслагаа цацна.
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 13
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 14
4-р сарын 27-ны жор: Халиартай пицца 15

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *