Төрсөн өдрийн лааг үлээхэд бялуун дээрх бактер 1500%-иар нэмэгдэх эрсдэлтэй болохыг эрдэмтэд олж тогтоожээ!

2

Итгэхэд бэрх боловч, төрсөн өдрийн бялуун дээрх өнгө өнгийн лаануудын цаана аюул нуугдаж байдаг гэнэ. Таныг тэдгээр жижиг лаануудыг хүмүүсийн өмнө хүслээ бодохдоо үлээдэг гэдгээс өөр зүйл мэдэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ та лааг үлээх үед юу болдог талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй байх, харин шинэ судалгаагаар таныг амтат бялуунаас өөрийн зүсмийг идэхээс өмнө сайтар бодох хэрэгтэй талаар анхааруулж байна.

Таныг энэхүү судалгааны талаар тодорхой мэдээлэлтэй болсны дараа, төрсөн өдрийн бялууны уламжлалаа өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ бол бид бүхний хүлээж байсан мэдээ биш. Шударга байх үүднээс, бид хэзээ ч энэ талаар бодож байгаагүй. Баярын уур амьсгал, аз жаргал болон баяр хөөр эргэн тойрон дахь бактерийн тухай бодолтой нийцэхгүй. Гэвч эрдэмтэд хэрэв төрсөн өдрийн бялуун дээрх лааг үлээх юм бол, бялуун дээрх бактерийн хэмжээг ойролцоогоор 1500% нэмэх боломжтой болохыг баталжээ.

© Laurence Cartwright Photography / Getty Images

Үүнийг нотлохын тулд эрдэмтэд дуураймал төрсөн өдрийн бялуунуудыг ашигласан байна. Тэд лаануудыг гялтганасан өнгөтэй крем дээр байрлуулжээ. Лаануудыг үлээхийн өмнө судалгаанд энгийн хоол идсэний дараа амттан идэх зарчмын дагуу судалгаанд оролцсон хүнийг эхлээд пицца идүүлсэн байна.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

Дараагийн алхам бактерийн хэмжээг тооцоолох байв. Эрдэмтэд гялтганасан крем дээр ариутгасан ус нэмж, агар хавтангууд дээр тарааж, бактер үржих нөхцөлийг бүрдүүлжээ. Үр дүн нь бага зэрэг шоконд оруулахаар байв: лааг үлээх үед бактерийн хэмжээ бараг 15 дахин нэмэгдэж байсан гэнэ. Зарим нөхцөлд бүр 120 дахин нэмэгдэж байжээ!

Diana Haronis/Gettyimages

Энэ нь дээрх үр дүн хүн болгоны хувьд өөр өөр байна гэсэн үг юм. Зарим хүмүүс бактерийн үүр уурхайг зөөвөрлөх бол зарим нь тэгэхгүй. Эрдэмтэд мөн энэ нь тэгтлээ эрүүл мэндэд санаа зовохоор зүйл биш болохыг дурджээ. Хэчнээн удаан энэ үйлдлийг хийж, дараа нь хэдэн удаа өвчилсөн талаар санах гээд хичээцгээе. Бид магадгүй хэзээ ч ийм зүйл болж байгаагүй эсвэл зүгээр л нэг юм уу хоёр удаа болж байсан байх гэж бодож байж мэднэ – төрсөн өдрийн бялуу бактертай болж хувирах нь тийм ч ач холбогдолтой болон санаа зовох шалтгаан биш.

© akg-images / Israel Talby/EAST NEWS

Тэгэхээр, ерөнхийдөө төрсөн өдрийн бялууг идэх аюулгүй, тэр тусмаа энэ онцгой судалгаагаар батлагдлаа. Гэхдээ хэрэв лааг үлээгч ямар ч асуудалгүй эрүүл гэдгээс шалтгаалж бялууг идэж болох эсэх нь шийдэгдэнэ гэсэн ойлголт үүснэ. Хэрэв та ирэх өдрүүдэд өндөр температураар халуурах болон хоолой өвдөхөөс зайлсхийхийг хүсэж байгаа бол оронд нь тавагтай жимс эсвэл боодолтой чихэр идээрэй.

emilia_clarke/Instagram

Та урьд нь хэн нэгний төрсөн өдрийн дараа өвчилж байсан уу? Төрсөн өдрийн бялууг үүнд буруутай гэж бодож байна уу?

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Javhaa Javhaa

    Javhaa Javhaa

    2019/07/07 at 17:37

    Sorj untraahad l bolooshd :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *