Идэвхжүүлсэн нүүрсний талаар зарим эмийн санч нар хүртэл мэддэггүй 9 баримт. Мөн сүүлийн үед шүдний оо, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүний орцод ихээр орох болжээ…

2

Идэвхжүүлсэн нүүрсийг ширүүхэн шоудсаны дараа тохиолдох xордлогыг тайлах универсал ерөндөг гэж нэрлэдэг. Сүүлийн үед энэ бэлдмэл зөвхөн эмийн сангаар зарагдаад зогсохгүй арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, шүдний оо болон бүр зарим хоолны жорд хүртэл ордог болжээ. Хар багаасаа мэдэх энэ эм нь ямар ч тохиолдолд тус болох зүйл шиг нь санагдах боловч…

Цуурхал 1. Хoр тайлах үйлчилгээтэй

© Depositphotos © Depositphotos

Хэдэн жилийн өмнөөс хар өнгөтэй бүтээгдэхүүн нь трэнд болж одоо хүртэл байр сууриа алдаагүй байна. Хар пицца болон бургер төдийгүй жүүс, зайрмаг, элдэв ундаа болон бусад зүйлд ч их хэрэглэгддэг болж. Ингэхдээ тэрхүү нүүрс нь уг бүтээгдэхүүнд орсноор хорыг тайлах чадвартай тухай заавал ярина.

Үнэндээ бол идэвхжүүлсэн нүүрс нь хортой зүйлээс гадна бас ашигтай зүйлсийг ч мөн шүүж үгүй болгоно. Тиймээс хүнсний амин дэм, эрдэс болон антиоксидантууд ч үгүй болж танд ямар ч ашиг өгөхгүй хүнс болж хувирна. Хэрвээ та дээд зэргийн зүйл хэрэглэхийг хүсч байгаа болон хэн нэгэнд онцгой сайхан дүр төрхтэй смузи хийснээ сошиал сүлжээгээр гайхуулах гээгүй л юм бол идэвхжүүлсэн нүүрс ороогүй зүйл хэрэглээрэй.

 

Цуурхал 2. Бусад эмтэй урвалд ордоггүй

© Depositphotos © Depositphotos

Олон хүний дуртай дээрх идэвхжүүлсэн нүүрс нь хүнд ашигтай байхаас гадна хортой ч байж болно. Идэвхжүүлсэн нүүрс нь зарим эмийг шүүж болох ба эдгээр нь: депрессийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмнүүд юм. Тиймээс энэ эмнүүдийг идэвхжүүлсэн нүүрстэй хамт хэрэглэж болохгүй бөгөөд эмийн нөлөө буурах, бүр ямар ч үр дүнгүй болж болох юм.

Янз бүрийн дотуур хэрэглэх эмийн нэгдэл хэрэглэдэг хүмүүс идэвхжүүлсэн нүүрс хэрэглэхээр бол эм уухаас багадаа 12 цагийн өмнө эсвэл 3 цагийн дараа л идэвхжүүлсэн нүүрс хэрэглэж болно. Харин эмийн тунгаа хэтрүүлсэн үед идэвхжүүлсэн нүүрс тус болох ба хортой нөлөөг нь багасгаж болно.

 

Цуурхал 3. Бүх л хоолны хордлогыг маш сайн тайлна

© Depositphotos © Depositphotos

Идэвхжүүлсэн нүүрсийг ууснаар зөвхөн ходоодонд байгаа бодистой л тэр нь урвалд орно. Шөнөжин найрласны дараа идэвхжүүлсэн нүүрс уугаад ямар ч нэмэргүй бөгөөд учир нь хор цусанд аль хэзээний шингэсэн байна. Магадгүй ийм байдлаар хордлогын зарим шинж тэмдгийг үгүй болгож болох ч энэ нь зөвхөн эм ууснаас хойших ганц нэг цагийн туршид л хамааралтай байх билээ.

 

Цуурхал 4. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг

© Depositphotos © Depositphotos

Идэвхжүүлсэн нүүрс нь бөөлжүүлж, өтгөн хатааж болно. Заавраараа бол нэг удаадаа 4-8 эмийг өдөрт 3-4 удаа ууна. Гэхдээ заримдаа бид хэдхэн цагийн зайтай идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэж ходоодны хямралаа арилгах гэдэг.

Үр дүнд нь тун хэтэрч бодисын солилцоо алдагдан, хүний биеийн ашигтай бодис шимэгдэж үгүй болно. Удаан хугацаагаар идэвхжүүлсэн нүүрс хэрэглэхэд өтгөн хатах, суулгах зэрэг зовиур илэрнэ. Бөөлжих байдал эм хэрэглэгчдийн 20%-д нь тохиолдож байсан байна. Учир нь идэвхжүүлсэн нүүрс хамаг хэрэгтэй бодисыг шимж дисбактериоз буюу бактерийн дутагдал бий болгоно.

 

Цуурхал 5. Арьс цэвэрлэнэ

© Depositphotos © Depositphotos

Арьс арчлах бодист идэвхжүүлсэн нүүрсийг ихээр хэрэглэх болжээ. Дэлгүүрт болон онлайнаар иймэрхүү зориулалттай маш олон хувилбар бүхий идэвхжүүлсэн нүүрс орсон гоо сайхны бүтээгдэхүүн бий. Идэвхжүүлсэн нүүрс бүхий арьс арчлах хэрэгсэл нь нүүрний арьсны овгор товгор, нүх сүвийг багасгах давуу талтай гэж тайлбарладаг.

Ер нь бол идэвхжүүлсэн нүүрс арьсны нүх сувийг ихээхэн гүн хэмжээнд цэвэрлэх боломжтой. Гэхдээ ийм үйлчилгээг бий болохын тулд нилээд хэдэн цаг хэрэгтэй. Гэтэл энгийн маскыг нүүрэндээ хэдхэн минут л тавьдаг билээ.

 

Цуурхал 6. Согтохгүй байхад тустай

© Depositphotos © Depositphotos

Идэвхжүүлсэн нүүрс нь сайн шүүгч боловч бүх л зүйлийг шүүж авч чадахгүй. Жишээ нь идэвхжүүлсэн нүүрс этанолтой бараг ямар ч урвалд орохгүй. Тиймээс томоохон найр наадамд идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх нь (зарим нэг нь найрны өмнө эсвэл дундуур хэд хэдэн идэвхжүүлсэн нүүрс уух хэрэгтэй гэнэ) нэг их олигтой санаа биш юм. Муудахгүй ч сайн зүйл үүнд ер үгүй.

Идэвхжүүлсэн нүүрс нь этоналын ялгаруулах хорт бодисын эсрэг ямар ч үйлчилгээгүй. Учир нь алкохол цусанд маш хурдан шингэдэг явдал юм. Ходоодонд согтууруулах ундааны багахан хэсэг нь л очих бөгөөд удалгүй тарж шимэгдэн ацетальдегид болон задарна. Идэвхжүүлсэн нүүрс энэ бодисыг шүүж, шингээж бараг чадахгүй. Тиймээс идэвхжүүлсэн нүүрс нь шартах болон түүний шинж чанарыг дарахад ямар нэг нөлөөгүй билээ.

 

Цуурхал 7. Муу холестериныг зайлуулна

© Depositphotos

Идэвхжүүлсэн нүүрс нь муу холестеринтой тэмцэхэд хэрэгтэй, судас цэвэрлэдэг гэж зарим хүмүүс үздэг. Гэхдээ энэ нь цусанд ордоггүй учир түүнийг цэвэрлээд байх боломжгүй юм. Идэвхжүүлсэн нүүрсний ширхэгээс шалтгаалан зарим нэг молекулын нэгдлийг шингээж авч болох ч холестерин нь ходоодонд липидтэй цуг байна. Өөрөөр хэлбэл идэвхжүүлсэн нүүрс муу холестериныг шүүж шингээн, бодисын солилцоог сайжруулах хэмжээнд хүргэх чадваргүй юм.

 

Цуурхал 8. Турахад тустай

© Depositphotos © Depositphotos

Идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэх нь таныг бүсэлхий хавиараа турахад ямар ч нэмэргүй юм. Энэ бодис нь хордлогын дараа зарим хорт бодисыг шүүж шингээх (тодорхой цаг үед) боловч өөх шатаах үйлчилгээ түүнд үгүй. Ер нь жин ихсэх гэдэг бол хортой бодисын нөлөө биш. Хамаг хэрэг бодисын солилцоотой л холбоотой юм. Жингээ хасахын тулд биеэс илүүдэл өөх, нүүрс усыг зайлуулах хэрэгтэй.

 

Цуурхал 9. Үсний өнгө төрхийг сайжруулна

© Depositphotos © Depositphotos

Үс угаах элдэв шингэний бүтцэд идэвхжүүлсэн нүүрс орсон байх нь их бөгөөд нэртэй блоггерууд үсний маскыг хийхдээ идэвхжүүлсэн нүүрс ашиглахыг их зөвлөдөг. Үсний хаг, үс ургах, үсний бүтэц эрүүл байх зэрэгт идэвхжүүлсэн нүүрс маш их хэрэгтэй гэж үйлдвэрлэгчид ярьсаар. Гэхдээ эрүүлээр хараад үзье: хаг бий болох шалтгаан нь мөөгөнцөр, мөөгөнцрөөс адсорбцийн буюу шүүх үйлчилгээгээр сална гэж үгүй.

Үс ургах явцыг сайжруулах элдэв процессыг идэвхжүүлсэн нүүрс мөн л идэвхжүүлж чадахгүй. Магадгүй толгойн арьсыг цэвэрлэхэд тустай байж болно. Гэхдээ дээр хэлснээр ингэж цэвэрлэхийн тулд нилээд хэдэн цаг хэрэгтэй билээ.

Та идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх талаар ямар үр дүнтэй арга мэдэх вэ?

3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lkhamsuren Myagmardorj

    Lkhamsuren Myagmardorj

    2019/07/01 at 21:30

    ymarch hereggui hog

  2. Aira Ari Ariunaa

    Aira Ari Ariunaa

    2019/07/02 at 23:56

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *