Хүүхдийн хумсыг будах нь зөв үү, буруу юу? Хумсаа будуулах гэсэн хүсэлтийг нь зөвшөөрч болох уу?

3

Хүүхэд үргэлж том хүн шиг байхыг хүсдэг. Охидууд ээжийгээ дуурайн уруулаа будаж, үнэртэй ус хэрэглэхийг мөрөөднө. Гэхдээ хүүхдэд ингэж болохгүй гэдгийг, харин том хүмүүс болдог гэдгийг ойлгуулах нь маш хэцүү хэрэг. Ийм яриа эхлэнгүүт л бөөн нус нулимс болж маникюр хийгээд өгөөч гэсэн шаардлага гарч ирнэ.  Магадгүй зөвшөөрөөд хумсыг нь будаад өгөх нь дээр юм биш биз?

le_petite_princesse_ / instagram

Хүүхдийн хумсыг будах уу, үгүй юу?

Сэтгэл судлаач Сара Димерман жаахан хүүхдэд маникюр хийж болохгүй гэдэгт итгэдэг хүн. Ингэснээр балчир хүүхдийн ухамсарт буруу дохио өгдөг байна.

topnails_by_sonja / instagram

“Та хүүхдийнхээ гарыг будаггүй бол муухай харагддаг, муухай гартай хүүхэд гэж ойлгуулж байна. Та том хүний хэрэглэдэг юмыг жаахан хүүхдэд зөвшөөрөхдөө өсөж том болох явцыг нь хурдасган нэгэн цагт, том болсон хойноо тэвчээр алдан хүлээх ямар нэг зүйлийг нь үгүй болгож байгаа юм шүү.”

aspaforyou_usa / instagram

 

Хүүхдийн маникюр хийхдээ юунаас зайлсхийх болон хэрхэн хийх талаар

Хүүхдийн маникюрын үйлчилгээ бараг л бүх салонд бий. Хүүхдүүд ихэнхдээ 4 наснаас эхэлж маникюр сонирхож эхэлнэ: хумс хангалттай том болсон, хүүхэд ч бас нилээд тэвчээртэй сууж чадах нас. Хүүхдийн маникюр хийхэд илүү зөөлөн материал хэрэглэдэг. Хүүхдийн хумсны будаг аль хэдийнээ хийгджээ.

coffee.and.curlers / instagram

Хэрвээ та өөрөө маникюр хийх гэж байгаа бол хэд хэдэн дүрмийг сайн санаж байх хэрэгтэй. Хатуу ширүүн хуурай хэрэглэж болохгүй ба хумсны угийн зөөлөн эдийг оролдож болохгүй. Мөн уг зөөлөн эдийг арчлах тусгай хэрэгсэл хэрэглэж болно.

Хүүхдийнхээ хумсыг будмаар байна уу? Тэгвэл хумсны будаг нь цаашдаа ямар нэгэн хорт хавдар, үр хөврөлийн үйл ажиллагаанд хор болох химийн хүчтэй бодис агуулаагүй (формальдегид, толуол болон дибутилфталат ) байх ёстой. Ийм зүйл нь big3free гэсэн тэмдэглэгээтэй байна.

nailsbytaliaa / instagram

Та хүүхдэдээ хэдэн настайгаас нь маникюр хийхийг, хумсаа будахыг зөвшөөрөх вэ? Энэ талаарх өөрийн бодлоо коммент дээр бичээрэй.

20
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Nasa Vanessa Myagmar

    Nasa Vanessa Myagmar

    2019/06/22 at 16:45

    Буруу

  2. Surnee Surnee

  3. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/06/23 at 10:42

    Ariunaa Boldbaatar

  4. Undarmaa Baatar

    Undarmaa Baatar

    2019/06/25 at 00:19

    #Pray4Dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *