Та булчинлаг гэдэстэй болохыг хүсэж байна уу? Тэгвэл богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх дараах 6 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй

2

Дэлхий дээр булчинлаг гэдэстэй болохыг хүсдэггүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Гэсэн хэдий ч элсэн цаг шиг биетэй болохыг тулд олон хүчин зүйлс шаардлагатай байдаг. Гэхдээ цөхрөх хэрэггүй! Хэдхэн долоо хоногийн хугацаанд таныг мөрөөдөлдөө хүрч, булчинлаг гэдэстэй болоход туслах энгийн аргууд гэж бий. Дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй:

1. Зөв цагт зөв шингэнийг уух

Өдрийн турш шингэний дутагдалд орохгүй байх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой зүйл. Хоол боловсруулалтыг сайжруулах болон хорт бодисыг гадагшлуулахаас гадна өтгөн хаталт, хэвлий хийгээр дүүрэх зэргээс сэргийлэх ач тустай. Эдгээр асуудлуудаас ангижирч, булчинлаг гэдэстэй болохыг хүсэж байвал хоолноос гадна ус эсвэл ургамлын цай (өдөрт 1.4 литр) уух хэрэгтэй. Мөн та органик сүү уух, бохь зажлах болон зөөлөн ундаа ууж хэвлий хийгээр дүүрэхээс сэргийлж болно.

2. Дахин зажилж сурах

Хоолоо удаан идэх нь хоол боловсруулалтыг сайжруулах, шим тэжээлийг илүү ихээр шингээж авах болон хорт бодисыг гадагшлуулахад тусална. Хазалт тутамд дор хаяж 10 удаа зажилж байгаарай.

3. Гэдсэндээ иллэг хийх

Гэдэсний иллэг шингэний эргэлтийг сайжруулж, хийг багасгахаас гадна өөхийг хайлуулах ач тустай. Та өөрөө хийж болох 2 төрлийн гэдэсний иллэг гэж байдаг. Шүршүүрт орсны дараа, үл ялиг улайтал нь хүйтэн ус хөл болон гэдэс рүүгээ цацна. Мөн та хөлийнхөө дотор хэсэгт ч гэсэн иллэг хийж болох ба дараа нь хөлийнхөө урд болон арын хэсэгт доош чиглэсэн байдлаар иллэг хийнэ. Үр дүнд нь хоол боловсруулалтад оролцдог бүх эд эрхтэнг идэвхжүүлнэ.

4. Булчинлаг гэдэстэй болоход туслах хоолны дэглэм баримтлах

Булчинлаг бас эрүүл гэдэстэй болохыг хүсэж байгаа бол та хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Өөх тос хадгалагдахаас сэргийлэхийн тулд нүүрс усны хэмжээг эрс багасгах эсвэл хязгаарлах арга хэмжээ авч, кофе болон цай уухдаа сахар хэрэглэлгүй, гурилан бүтээгдэхүүн эсвэл амттанаас 7 хоногт 1 удаа идэж байх хэрэгтэй. Дээрээс нь уургаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэж, өглөө болон өдрийн хоолондоо цардуул агуулаагүй хүнс хэрэглэх, өдөр болон оройн хоолны тавагны талд нь хүнсний ногоо байх, мөн өдөр бүр 2 ширхэг жимс идэж байх хэрэгтэйг анхаарна уу.

5. Гэдэсний бактерид анхаарлаа хандуулах

Эрүүл бактериуд бодисын солилцооны үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, иймд та ферментжүүлсэн хоол хүнс буюу пробиотикоор баялаг (тараг, кефир болон ферментжүүлсэн сүү) бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.

6. Гэдэсний дасгал хийх

Эцэст нь сүүлийн зөвлөгөө таныг нарийхан бэлхүүстэй болоход ихээхэн тусална, ингэхийн тулд хэвлийн дасгал хийнэ. Олон төрлийн дасгал байдаг тул та өөрт тохирох дасгалыг сонгож хийгээрэй.

Өдөр тутам дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэх юм бол хэдхэн 7 хоногийн дотор та эрүүл, булчинлаг гэдэстэй болж чадна. Амжилт хүсье!

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Lynn Hln

    Lynn Hln

    2019/07/04 at 12:23

    Meleyna Maral

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *