Этгээд дүр төрхтэй энэ залуу маш олон аймшгийн кинонд мангасын дүрийг бүтээжээ. Нүүр хувиргалт хийлгээгүй байхдаа хүртэл айдас төрүүлмээр байна шүү…

6

Хавьер Ботет гэх энэ залуу Испанийн Сьюдад-Реаль хотод төрсөн ч одоо Холливудад амьдарч байна. Хавьерийг 5 настай байхад нь Марфаны хам шинж хэмээх өвчний онош тавьжээ. Түүний өвчин бас биеийн уян налархай байдал нь аймшгийн кино бүтээж байгаа найруулагчдын олз болжээ. Ноён Ботет мангасын дүрийг бүтээдэг, бүтээх бүтээхдээ бусдаас илүү төгс бүтээнэ. Байгалиас заяасан уян налархай байдал, гаж гэмээр биеийн галбирынхаа (2м-ийн өндөртэй ч биеийн жин нь 56 кг) тусламжтайгаар тэр хүний хийж чадамгүй зүйлийг хийж бусдыг алмайруулдаг.

Түүнд компьютер график ч шаардлагагүй, тиймдээ ч мэргэжлийн найруулагчид түүнд өндөр итгэл хүлээлгэдэг биз ээ. Хавьер шиг өөр хүн хаана ч байхгүй.

Хавьер Ботетийн Инстаграм дахь зургуудыг сонирхоцгооё – холливудын хамгийн хөгжилтэй мангас!

Энэ бол Хавьер Ботет – 41 настай испани гаралтай, холливудын (өөр бусад студийн ч) төрөл бүрийн мангасуудын дүрийг бүтээдэг нэгэн

 

Тэрээр Марфаны хам шинжтэй, 2 метрийн өндөртэй ч 56 кг жинтэй

Марфаны хам шинж – хүнийг өндөр, туранхай бас уян налархай болгодог генетик өвчин юм. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн үе мөч урт, өөхний эд эс нь хөгжөөгүй байдаг ажээ.

Түүний биеийн галбирыг компьютер графикаар хийв үү гэлтэй харагдана

Үгүй гэдгийг та сайн мэдэж байгаа

Хавьер энэ байдлаа өөрөө байгаль эхээс заяасан бэлэг гэж хүлээн авдаг – өөрийнхөө дуртай ажлыг хийх боломж хэмээн үздэг ажээ.

 

Хавьер Ботет маш олон, алдартай аймшгийн кинонд дүр бүтээсэн, дүрдээ хувирахын тулд хэдэн сая нүүр хувиргалтад оржээ

 

2017 онд ремейк хийсэн “It” кинонд бүтээсэн дүр

 

“Mama” аймшгийн кино

 

“Crimson Peak”

 

“REC” Испанийн аймшгийн кино дэлхий дахинаа алдаршиж чадсан юм

Үүнд Ботетийн хүч хөдөлмөрийн ач тус их бий

Тийм ээ, Ботет – нүүр хувиргагчдад диваажингийн талбар л гэсэн үг

 

Бас л аймшгийн кино “Alien: Covenant”

 

“Las brujas de Zugarramurdi” киноны зураг авалтын үеэр. Энд Хавьерийг шууд танихаар байгаа биз дээ?

 

“The Revenant” киноны зураг авалтын үер Леонардо ДиКаприотой цуг

 

“Mama” аймшгийн киноны бас нэгэн хэсгээс

 

“The Other Side of the Door” киноны 4 гартай мангас

 

Слендермений дүрд сонгогдох нь ойлгомжтой байсан юм

 

Ботет “Game of Thrones”-ийн нэгэн хэсэгт хүртэл гараад л авсан

“Long Night” ангийн үеэр үхэгсдийн нэгийнх нь дүрийг бүтээж Мелиссандрын үхлийг жүжиглэж гаргасан.

 

Ийм хуруутай Ботет зөвхөн аймшгийн кинонд амжилттай дүр бүтээгээд зогсохгүй амжилттай төгөлд хуурч болж чадна.

 

Хавьер өөрийнхөө мэргэжилд маш дуртай бөгөөд өөрөөрөө бахархдаг ажээ.

Ялангуяа компьютер графикгүйгээр аймшигтай харагдаж байгаагаа өөрөө онцгой үнэлдэг байна.

“Mama” аймшгийн киноны пробыг та хар л даа – энд зөвхөн нүүр будалт л хийсэн, ямар ч тусгай эффект байхгүй шүү.

“Тэдний харсан зүйлийн 90% нь зөвхөн миний бие байсан гэдэгт ихэнх нь итгээгүй дээ”

 

Түүний бүтээсэн дүрийн жагсаалтыг зөвхөн мангас дүүргэх боловч үнэндээ тэр уян зөөлөн сэтгэлтэй залуу юм

 

Яг одоогоор энэ онд дэлгэцнээ гарах “It” киноны зураг авалтад оролцож байна

Аймшгийн кинонд гарч байгаа мангасыг хэн бүтээж байгааг та одоо мэдэж авлаа. Хавьер Бетот өөрийн дүр төрхөөр мангасыг бүтээж байна гэдэгт та 90% итгэлтэй байж болох нь ээ – Сьюдад-Реалиас гаралтай өөдрөг нэгэн залуу!

447
ГайхмаарГайхмаар
137
ГоёГоё
53
БахархмаарБахархмаар
51
Ха ХаХа Ха
50
ТэнэглэлТэнэглэл
36
БурууБуруу
35
ХарамсалтайХарамсалтай
35
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Huuts zochin

    2019/06/13 at 16:07

    Wth ene odoo bie ni jinhen mangas baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *