Байр, тогны мөнгө хэмнэхэд туслах хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 8 арга

5

Том талбайтай байрны мөнгө жил ирэх тусам л нэмэгдэж байгаа нь эздэд нь хүндээр тусдаг. Үнэ нэмэгдэж байгааг бид зогсоож чадахгүй, гэхдээ өөрийнхөө хэмжээнд хэмнэлт гаргах бүрэн боломжтой юм. Цахилгаан, ус зарцуулалтад ухамсартай хандах, мөн орон сууцны үйлчилгээ хариуцаж байгаа компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж чадсанаар тодорхой хэмжээний хэмнэлт гаргах боломжтой ажээ.

Ингээд юун дээр анхаарч байрны мөнгөө хэмнэж болохыг танд танилцуулахаар шийдлээ.

1. Жирийн чийдэнгээс цахилгаан хэмнэх чийдэн

© wikipedia © dekoriko

Бидний ярьж заншсанаар сүүн гэрэл нь жирийн шар гэрлийг бодвол 10 дахин бага цахилгаан зарцуулаад зогсохгүй 10 дахин удаан хэрэглэгэддэг. Мэдээж тасалгаанаас гарахдаа гэрлээ унтрааж заншина: хоосон асаж байгаа гэрэл ямар ч нөхцөлд таны төсөөлж байснаас илүү их цахилгаан иддэг байна.

 

2. Халаалтаа тохируулна

© zhkhacker

Орчин үеийн барилгууд ихэнх нь тохиргоотой паар суурилуулдаг болсон тул мөнгөө хэмнэхийн тулд дулаанаа өөрөө тохируулах боломжтой болжээ. Хоосон өрөөг халаах ямар хэрэг байна вэ – паарны хэмийг багасгачих. Бас хэтэрхий их халаад байвал багасгах л хэрэгтэй: цонхоо онгойлголгүй харин паарны тохиргоог багасга.

 

3. Цахилгаан хэрэгслээ залгуураас нь салга

© citilink

Цахилгаан хэрэгслийг хэрэглээд залгуураас нь заавал салгаж байх ёстой. Унтаа горимд байгаа ч гэсэн залгаатай цахилгаан хэрэгсэл эрчим хүч ашигласаар л байдаг. Тухайн үедээ сүйдтэй их мөнгө гарахгүй ч гэсэн жилийн эцэст овоо хэдэн төгрөг дэмий үрсэн байхыг анхаарна уу.

 

4. Тохирох сав суулга сонгоорой

Хоол хийхдээ цахилгаан плитканы диаметрт тохирох сав суулга хэрэглэнэ: хоолны сав нь бүрэн хүрэлцээгүй тохиолдолд илүү их цахилгаан зарцуулахад хүрнэ. Үүнээс гадна хоол болохоос 5 минутын өмнө зуухаа унтрааж ч болдог: зуух халуунаа удаан хадгална, тэгэхээр илүү зардал багахан ч гэсэн хэмжээгээр “баяртай” болж байна.

 

5. Хэрэглээгүй бол усаа хааж бай

© pixabay

Шүдээ угааж байхад эсвэл сахлаа авч байхад 20-30 л ус дэмий урсаж байдаг. Ингээд танай гэрт амьдарч байгаа хүмүүсийн тоогоор үржүүлэхэд ямар их хэмжээний ус дэмий зарцуулж байгааг ойлгож байна уу? Уснаас гадна бидний мөнгө ч гэсэн дэмий л ус зайлуулах хоолой руу урсаж байна гэсэн үг. Мөнгөө хэмнэхээс гадна байгалийн нөөцийг ч гэсэн хэмнээрэй.

 

6. Аяга таваг угаагч уу эсвэл гар угаалга уу?

Хэрвээ танд сонголт байгаа бол аяга таваг угаагч машиныг нь сонгоорой. Та гараар усаа гоожуулж угааснаас 10 дахин илүү ус хэмнэж чадна.

 

7. Суултуурын ус

© wholeworldmen

Орчин үеийн суултуурын ус хуримтлуулах сав хоёр товчлууртай болсон: нэг нь хуримтлуулсан усаа бүтэн зайлуулна, нөгөө нь зөвхөн тал усыг нь л зайлуулах зориулалттай. Тэгэхээр зарцуулалтаа хэмнэж болно гэсэн үг. Үүнээс гадна ус хуримтлуулах саванд устай хуванцар сав хийвэл улам л бага ус зарцуулна гэсэн үг юм. 3 хүнтэй ам бүл гэхэд л өдөрт дунджаар 10 гаруй удаа бие засдаг гэсэн тооцоо гарчээ. Энэхүү зөвлөгөөг дагаж чадвал та жилд 10 мянга хүртэл литр ус хэмнэж чадна.

Та байрны мөнгөө хэмнэх өөр янз бүрийн арга хэрэглэдэг үү?

162
ГайхмаарГайхмаар
44
ГоёГоё
42
ТэнэглэлТэнэглэл
41
Ха ХаХа Ха
38
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Чулуун Санхүү

    Чулуун Санхүү

    2019/05/31 at 16:36

    Unen uu eniigee ajilluulj baihaas ih us orood bh shig baihaar n nam zogsooson sh dee

  2. Oogii Ooko Chimka

    Oogii Ooko Chimka

    2019/05/31 at 21:12

    хэрэгтэй мэдээлэл бна

  3. Ichko Uuganbayr

    Ichko Uuganbayr

    2019/05/31 at 23:25

    Sasuna Sasuna Sanjaa Dambaragchaa

  4. Ш. Билэгмаа

    Ш. Билэгмаа

    2019/06/01 at 00:57

    мэдэж авах юм их бна

  5. Gerelmaa Tsendsvren

    Gerelmaa Tsendsvren

    2019/06/01 at 01:26

    Мэдмээр чухал юм их байх юмаа

  6. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2019/06/01 at 13:14

    Neeh yalgaagvi de ?

  7. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/06/01 at 13:47

    Цагаан Сарнай Улаан Дэлбээvunshaarai

  8. Saruul Enkhtugs

    Saruul Enkhtugs

    2019/06/02 at 20:58

    Tsenguun Saruultugs

  9. Zayaa Zaya

    Zayaa Zaya

    2019/06/02 at 22:21

    Hero Batnyam Joy Shine

  10. З. Цэнгэлмаа

    З. Цэнгэлмаа

    2019/06/02 at 22:23

    Гантулга Батдаваа ayga tawag ugaagch awi ?

  11. Deleg Azarga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *