
Батлагдсан жор! Хүүхдүүд маань дэлгүүрийн мөхөөлдөс идэхээ болиод удаж байна. Мөхөөлдөс хийх олон төрлийн жор бий. Тэр дундаас энэхүү жор маш энгийн бөгөөд хийхэд үнэхээр амархан. Та зүгээр л туршаад үз!
Мөхөөлдөс хийхэд хэрэг болох орц:
- Цөцгийн тос (тослог байж болно, хамгийн чухал нь өтгөн байх ёстой) – 500 гр
- Өтгөрүүлсэн сүү – 1 лааз
- Ваниль, самар, жимс, шоколадны үйрмэг – амт оруулах зорилгоор хэрэглэж болно
Бидний хувьд жишээ болгож Орос бүтээгдэхүүнийг мөхөөлдөс хийхдээ ашиглахаар шийдлээ.
Хийх зааврыг танилцуулж байна:
Доторх зай нь том аяга авч, цөцгийн тосоо эхэлж хийнэ.
Дээр нь өтгөрүүлсэн сүүгээ хийнэ.
Орцуудыг хооронд нь сайтар хольж хутгана.
Одоо та жимс, самар зэрэг бусад бүтээгдэхүүнийг нэмж хийж, амталж болно.
Бэлэн болсон мөхөөлдсийг жижиг хэмжээтэй хуванцар саванд хийнэ. Ингэвэл мөхөөлдөс маш богино хугацаанд хөлдөнө. Хүсвэл та том саванд хийсэн ч болно. Хөлдөөгчид хийж 8 цаг байлгана.
Ингээд таны салахын аргагүй амттай мөхөөлдөс бэлэн боллоо!
Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!








Od Gerel
2019/05/27 at 05:31
Сметана чинь зөөхий шүү юун цөцгийн тос вэ?!
ИРГЭН
2019/05/28 at 09:50
юун 5 минутын дотор зайрмаг идэх вэ 8 цаг 5 мунитын дараа идэх юм байна шүүдээ