Амьдрах хугацаа нь хоногоор тоологдсон эцэг 11 настай охиныхоо хуримыг хийжээ

0


Калифорний иргэн 62 настай Жим Зетза нойр булчирхайн хавдар нь 4-р шатандаа орсон гэсэн оноштой. Хорвоо дээр амьдрах хугацаа нь хоногоор тоологдож байгаа энэ эрхэм 11 настай ганц охинтой. Хайртай ганц охиныхоо хуриманд өөрийн биеэр байхыг дэндүү их хүсэж байгаа түүнд ийм хувь оногдсонгүй. Хуримын даашинз өмсөж, гартаа цэцэг барин хуримлаж байгаагаар охиноо харж, диваажин руу сэтгэл тайван явахыг хүссэн эцэг жинхэнэ биш боловч хурим хийсэн байна. Охин Жосигийнхоо 11 насны төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө Жим охиныхоо төрсөн өдрийг хуримын үдэшлэг хэлбэрээр тэмдэглэхээр шийджээ. Гурав хоногийн дотор хуримын бялуу, хуримын даашинз, зочдод зориулсан хоол, цэцэгсийг бэлтгэж, зочдоо урьсан байна. Цагаан даашинз өмссөн охиныхоо гараас хөтөлж, хослолоор гоёсон Жим тэднийг хүлээж буй санваартан руу очиж, ламтны хэлсэн “Одоо би та хоёрыг эцэг охин хоёр хэмээн зарлаж байна” гэсэн үгсийг нүдэндээ нулимстайгаар сонсчээ. Охин Жоси, ээж Грейс, аав Жим түүнчлэн бяцхан хуримын зочид бүгд энэ өдөр маш их нулимс унагасан ч хэнийх нь ч хувьд хэзээ ч мартагдашгүй энэ өдрийг инээмсэглэл дүүрэн өнгөрүүлсэн байна.






0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *