Яг одооноос эхлээд өөртөө дараах 7 худал зүйлийг хэлэхээ болих хэрэгтэй: Үр дүнд нь та амьдралаа зөв хэмнэлд оруулж, амжилт өөд тэмүүлэх болно

3

Хүмүүс итгэл үнэмшилдээ хөтлөгддөг, мөн өөртөө итгэлтэй байгаа үедээ юуг ч хийх боломжтой байдаг. Тэгвэл үүнээс өөрийгөө холдуулахад хүргэж буй зарим нэг шалтгаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

Туршлага бидэнд олон зүйлийг зааж сургадаг, гэхдээ бид үүнд нээлттэй хандах хэрэгтэй. Ихэнх цаг хугацаанд, маш их буруу ойлголт болон итгэл үнэмшлээс болж урам зориг эсвэл бүтээлч байдлаа гээдэг. Та магадгүй дараах худал зүйлсийг олон шалтгаанаар өөртөө хэлж байгаа байх, гэхдээ эдгээрийн үзүүлэх нөлөө таныг өнгөрсөнтэй чинь зууралдуулж, зөв амьдрахад саад учруулна. Өөртөө яг одооноос эхлэн хэлэхээ болих хэрэгтэй 7 худал зүйлийг мэдэж аваарай:

iStock

 

1. “Би амьдралд ялалт байгуулж чадахгүй”

Заримдаа амьдрал шударга бус ханддаг нь үнэн, мөн та энэ үед сэтгэлээр унаж болно. Гэсэн хэдий ч та хөл дээрээ бат зогсож, асуудлыг даван туулах чадвартай байх ёстой. Ганцаараа амжилтын оргил өөд мацсан олон хүмүүсийн түүх байдаг, мөн далайн гүнд шумбаж хэн нэгний амь насыг аварсан бахдам үйлдэл ч бас бий. Та ч бас ийм түүхтэй болох нь цаг хугацааны л асуудал. Нэгэнт та өөрийгөө нээж чадвал, таныг зогсоох зүйл гэж үгүй.

iStock

 

2. “Би л ганцаараа өвдөж шаналдаг”

Яг одоо таны мэдэрч байгаа өвдөлт бол магадгүй хүнд хэцүү санагдаж байж мэднэ, энэ бол хүний амьдралд тохиолддог зүйл. Мөн та өөрийгөө зөвхөн асуудлыг даван туулахын тулд зовж, шаналж байна гэж бодож байгаа байх. Тэгвэл үнэн гэвэл энэ байна – та ганцаараа биш. Маш олон хүн тантай нэгэн адилаар асуудлыг давах туулахаар тэмцэж, амьдралаас суралцаж байгаа гэдгийг санаарай. Тиймээс зөвхөн өөрийгөө л ганцхан зовж шаналдаг гэж бодох хэрэггүй.

iStock

 

3. “Ийм зүйл тохиолдсоны дараа би юуг ч өөрчилж чадахгүй”

Хэрэв танд таныг өвтгөж, шаналгаж байгаа асуудлаас ангид байх эрч хүч дутагдаж байгаа юм шиг санагдаж байвал энэ нь буруу юм. Өөртөө тусалж чадахгүй эсвэл өөрийгөө өөрчилж чадахгүй гэж бүү хэл. Та бол хийсэн, хийж байгаа болон ирээдүйд хийх үйлдлийнхээ цорын ганц эзэн нь, хэн ч танаас үүнийг булааж авч чадахгүй. Зүгээр л хичээ, бас анхаарал тавь, та удахгүй өөрийнхөө төсөөлж байснаас ч илүү ихийг хийх чадвартай нэгэн байсан гэдгийг олж мэднэ.

iStock

 

4. “Надад зөвхөн хайр л хэрэгтэй”

Бүх хайрлаж, дурлах хэрэгтэй, энэ үнэн. Гэхдээ дан ганц хайраар амьдралыг төсөөлнө гэдэг бэрх. Энэ бол ойлгомжтой, энгийн зүйл – хайр дурлалын төлөө өлсгөлөн ходоод болон нүцгэн хөлтэй болох шаардлагагүй. Хорвоо ертөнц хайр дурлалтай учирсан хүн бүрт бүх зүйл сайхан байх юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл хайр дурлалаас өөр шийдвэрлэх олон асуудал амьдралд бий, хайр бол ердөө л тэдгээр зүйлсийн нэг нь юм…гэхдээ хайр хүн бүрт хэрэгтэй.

iStock

 

5. “Муу зүйлс тохиолдож байгаа нь миний л буруу”

Ихэнх нөхцөлд хүмүүс өөрийгөө буруутгах ёсгүй зүйл дээр өөрийгөө зэмлэж, буруутгадаг байна. Нэг талаасаа энэ нь таныг хариуцлага хүлээх чадвартайг илэрхийлж байгаа боловч, нөгөө талаасаа та буруугүй бол хариуцлага хүлээх ёсгүй. Таны амьдралд таагүй зүйлс тохиолдож байвал үүнд өөрийгөө буруутгах гэсний хэрэггүй.

iStock

 

6. “Амжилтад хүрч байж л би аз жаргалтай болно”

Бидний аз жаргал зөвхөн амжилтаар хязгаарлагдах учиргүй. Хэрэв та үүнтэй санал нийлэхгүй байвал, та хувийн арал худалдаж авч, тэндээ баян тансаг амьдрах үедээ хүмүүс болон нийгмийн харилцааг үгүйлэх үедээ ойлгох болно. Аз жаргалыг бид энгийн зүйлээс мэдрэх боломжтой, тухайлбал – үнсэлт, солонго, хүнийг баярлуулах мөч болон хайртай хүнээ халамжлах гэх мэт. Өчүүхэн зүйл дээр гаргасан сэтгэлээс хүртэл аз жаргалыг мэдэрч болдог.

iStock

 

7. “Хэн ч намайг хайрлахгүй”

Энэ бол хүмүүсийн өөртөө хэлдэг хамгийн том худал зүйл юм. Нас ахих тусам нүүр тулгарах хууран мэхлэлт болон араар тавилт, эдгээр зүйл бидний зүрх сэтгэлийг шархлуулж, итгэл үнэмшилгүй болгодог, гэхдээ үүнийг заавал нэг талаас нь ойлгох хэрэггүй. Эхлээд та өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй, дараа нь өөрийгөө хайрлуулах хэн нэгэнтэй учрахад буруудахгүй. Хэрэв та өөрийгөө хүндэтгэж, хайрладаг бол бусад хүмүүс ч гэсэн таныг хүндэлж хайрлана. Өөртөө хэзээ ч, хэн ч намайг хайрлахгүй гэж бүү хэл, заримдаа ганцаараа байх нь хэн нэгэнтэй хамт байхаас илүү дээр байдгийг санаарай.

iStock
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *