Хулгайч нарын дэлгүүрээс бараа хулгайлах аргууд улам нарийсч байна. Болгоомжтой байгаарай!

4

1000 төгрөг төлөөд 5000 төгрөгийн барааг яаж авч гарч болох уу? Тийм ээ, энэ бол хууль бус. Иймэрхүү маягаар хулгай хийж байгаа нөхдүүд улам л нэмэгдээд байгаа юм, ядаж байхад тэд ажлаа амжилттай гүйцэтгэхийг яана гээч.

Иймэрхүү хулгайн хэргийг тэр болгон илрүүлж чаддаггүй. Энд дурдагдаж байгаа хэргүүдийг бичлэгээр барьж авсан аж. Миний хувьд урьд өмнө нь дэлгүүрээс ингэж хулгай хийдэг тухай огт сонсож байгаагүй билээ.

Барааг бараанд нууж гарах. Үнэхээр сэдэж байна шүү…

Худалдагч, касс дээр сууж байгаа хүмүүс анхаарал болгоомжгүй байгаа учраас ийм төрлийн гэмт хэрэг их гардаг. Касс дээрх урт дугаараас болоод тэд бараа болгоны савлагааг шалгах боломжгүй байдаг. Хуучин ихэнх дэлгүүрийн танхим дундуур хамгаалагч хөлхдөг байлаа, одоо ч зарим нэг томоохон дэлгүүр л хамгаалагч хөлсөлдөг болжээ.

Өндөг – 3600₮

Өндөг худалдан авч байгаа хүн савлагаатай өндөг нь хагарч уу гэдгийг шалгаж авдаг. Савлагаатай өндөгний зарим нэг нь хагарсан, бохир эсвэл дутах ч тохиолдол бий. За, ингээд кассан дээр шалгаад үзтэл хайрцагт өөр зүйл нуусан байвал яах уу?

Шүдний сойз нэг нь л 7000-8000₮

Өндөгний хайрцагт хоосон зай их байдаг, тэгэхээр үнэтэй гэхдээ овор багатай юу ч хийгээд гарч болох нь.

Уусдаг хүнс

Дэлгүүрийн хулгайч нар уусдаг ямар хүнсэнд дуртай вэ? Кофе. Яагаад гэвэл бас овоо үнэтэй бас аваад гарчих боломжтой. Тэгээд хааш нь хийх үү?

Кофег шууд шилэн савтай нь хулгайлахад тийм ч амар биш. Ядаж байхад хулгайд өртөх магадлал өндөртэй тул камертай газар байрлуулсан байдаг. Харин хулгайч нар энэ асуудлыг яах учраа олсон байна.

Иймэрхүү бараа маш хямд үнэтэй байдаг

Жишээ нь, өглөөний бэлэн хоолны саванд импортоор орж ирдэг кофеноос нэг бүтэн хагас шилийг хийсэн байна. Тэр зүгээр 2 шил кофе задлаад л талхны тасаг дээр очиж өглөөний бэлэн хоолыг асгаад үнэтэй кофегоо хийчихэж байгаа юм.

Хэсэг хугацааны дараа шалаар дүүрэн асгарсан өглөөний хоолыг хэн нэг нь олж мэднэ, тэр хооронд үнэтэй кофе хулгайлсан хулгайч дэлгүүрээс аль хэдийн арилаад өгөх жишээтэй.

Өөр бас нэгэн арга

Шүдний ооны хайрцагт бас юу юу авч гарч мэдэх вэ? Энэ хайрцагт их зүйл хийж хулгайлдгийг та мэдэх үү? Жишээ нь, өөр шүдний оо.

Хайрцгийг нээгээд хямдхан Colgate-ийг гаргаж хаяад дотор нь өндөр үнэтэй өөр шүдний оо шургуулна. Өөр тасаг руу ч гүйх хэрэггүй, шүдний оо байгаа лангуун дээрээ л бүгдийг амжуулдаг байна.

Касс дээр шүдний ооны хайрцгийг задлаад дотор талыг нь шалгаад байсан тохиолдлыг та ер нь харж байсан уу? Юу л бол, кассчин ингээд хайрцаг задлаад шалгаад эхэлбэл дугаарлаад зогсож байгаа хүмүүс удааныг нь гайхаад бухимдаж эхлэх нь ойлгомжтой.

Кассчин үнэхээр энэ хэргийг илрүүлбэл яах уу? Хулгайч шууд л мэлзэнэ, би яаж мэдэх вэ, танай лангуун дээр байсныг л авсан гэх зэргээр жүжиглэж гарна.

Хууль тогтоомжийн дагуу авах арга хэмжээ

Дэлгүүртээ өөрийнхөө итгэлтэй сайн таньдаг хүнийг ажиллуулах эсвэл та өөрөө ажиллахаас өөр аргагүй.

Жишээ нь, дэлгүүрийн худалдагч өөрийн сонирхож байгаа үнэтэй барааг бага зэрэг гэмтээгээд өөрөө хямдхан худалдан авах сонирхолтой байж болно. Зориудаар барааны савлагааг гэмтээнэ, тэгэхээр бараа зарагдахгүй, ингээд л бараа хүссэн хүсээгүй хямдрах нь ойлгомжтой.

Дээрх мэдээллийг та бүхэнд зүгээр анхаарал болгоомжтой байх ёстой үүднээс танилцуулж байна. Дараа удаа шүүсний саванд виски юүлээд зогсож байгаа хүнийг харвал хулгайч байна гэж ойлгоорой. Та хулгайн гэмт хэргийн гэрч болж хууль бус үйлдлийг таслан зогсоож чадна.

Ийм явдал хараад хажуугаар нь дуугүй өнгөрч байгаа бол маргааш таны гэрийн үүдэнд ирэхийг үгүй гэх газаргүй.

100
ГайхмаарГайхмаар
62
Ха ХаХа Ха
43
БурууБуруу
39
ТэнэглэлТэнэглэл
25
БахархмаарБахархмаар
14
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Purevsuren Dashdorj

    Purevsuren Dashdorj

    2018/10/12 at 10:02

    Dugarsuren Delgermaa

  2. Migva Migvanshi

    Migva Migvanshi

    2018/10/12 at 15:18

    Хулгайч нарын дэлгүүрээс бараа хулгайлах аргууд улам нарийсч байна. Болгоомжтой байгаарай! hulgaich hulgaichdaa sanuulaad bna uu gui yu voobshe oisongui kkkkk

  3. Б. Түмэнцэцэг

    Б. Түмэнцэцэг

    2018/10/12 at 16:14

    Sereenen Oyuntsetseg GNEE

  4. Bold Deedel

    Bold Deedel

    2018/10/12 at 16:50

    хулгайч нарын дэлгүүр гэж бас тусдаа.тэгээд тэндээс хулгайлдаг хүмүүсийн арга нь нарийсаж гэж ойлгохоор бичжээ. дэлгүүрээс бараа хулгайлах .хулгайчдын арга улам нарийсаж гэж байх юм

  5. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/10/12 at 17:42

    Yamar muuhai gej sanana aa namaig harj bhad oo savan karmalaad yavchsan sh dee hudaldagch nar hyanamgai bhgui bol tehdee bidniig bol haraad yahav dee aimaar yumaa ch avch chadahgui aidgiin dagaad haraad bhaar ,jijig delguuriihen

  6. Отгон Жаргал

    Отгон Жаргал

    2018/10/12 at 20:05

    Муу юманд яасан ч сайн ажиллаг толгойнууд вэ

  7. Crystal Ball

    Crystal Ball

    2018/10/12 at 21:11

    Б. Загдсүрэн unsh anda

  8. Цүнхийг бол хайрцагт хийлгэдэг болсон байна лээ Хувцасыг нь тайлуулалтай бишдээ Яаамаар ч юм бэ дээ

  9. Tuya Sara

    Tuya Sara

    2018/10/13 at 18:25

    Өөрийнхөө эд зүйлийг авч байгаа юм шиг л хулгай хийх юмаа. Арай дэндүү биш гэж үү. Тэнд чинь чамтай л адилхан өөрийгөө болоод үр хүүхдээ тэжээх гэж ажиллаж байгаа худалдагч болоод бусад ажилтнуудыг өрөнд оруулан явж байгаагаа мэдэхгүй байна гэж баймгүй л юм даа. Даанч дээ.

  10. Сайн

    2020/02/11 at 17:41

    Хулгайч нарыг шоронд нь явуулах хэрэгтэй

  11. ЗОЧИН

    2020/02/13 at 14:39

    ТА НАР ХУЛГАЙЧ НАРТ ЦУВРАЛ ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙХААР ХҮНД ХЭРЭГТЭЙ ЮМ НИЙТЛЭЭЧ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *