Хөлний эвэр, арьс хатуурах болон өсгий хагарах асуудлыг байгалийн аргаар эмчилцгээе!

2

Таны хөл таныг зовоогоод байна уу? Хөлний эвэр, хатуурсан арьс болон хагарсан өсгийнөөс болж хэцүү байна уу? Тэгвэл санаа зовох хэрэггүй. Асуудлыг шийдвэрлэж, таны хөлийг амар тайван байлгахад туслах байгалийн гаралтай аргууд бий.

Хөлний хуруунуудын дээр болон хажуу талаар ихэвчлэн эвэршдэг. Өвчинтэй эвэр жижиг хэмжээтэй, зузаан байдаг бөгөөд арьсыг үхүүлдэг. Харин зөөлөн эврийн хувьд нимгэн байдаг бөгөөд ихэнхдээ хөлийн 4 болон 5 дахь хуруунд үүснэ. Мөн хөлний уланд булцгардуу эвэр үүсэх тохиолдол ч байдаг.

Арьс хатуурах нь эвэршилтийн нэг хэлбэр бөгөөд ихэнхдээ хөлийн ул хэсгийн арьс хатуурдаг.

Хөлний эвэр, арьс хатуурах болон өсгий хагарахыг эмчлэх байгалийн гаралтай аргуудыг танилцуулж байна.

1. Касторын тос болон алимны цагаан цуу

Ваннд халуун ус дүүргэж хөөсрүүлээд дээрээс нь 1 аяга алимны цагаан цуу хийнэ. Үүнд хөлөө дүрээд ойролцоогоор 15 минут байлгана. Уушгин чулуу ашиглаж, хатуурсан арьсаа үрнэ. Харин касторын тосыг эврэндээ түрхэж, зөөлөн үрээрэй. 10 өдрийн турш энэ аргыг хэрэглэхэд үр дүнгээ өгнө.

2. Нимбэг

Нимбэгийг хөлийн эвэр, хатуурсан арьс болон хагарсан өсгийнд дараах байдлаар хэрэглэнэ. Хөлийн эвэр дээр нимбэгээс нэг зүсмийг тавьж сайтар боож хонуулна. Маргааш өглөө гэхэд эвэр зөөлөрсөн байна.

3. Сонгино

Цагаан цуунд дүрсэн сонгино дээрх хөлийн гэмтлүүдэд сайн нөлөөтэй. Эврэндээ цагаан цуу түрхэж, бусад гэмтлүүдэд сонгино дээр нь тавиад унтаарай. Дээр дурдсанчлан цагаан цуу эврийг маргааш өглөө гэхэд зөөлрүүлнэ.

4. Талх

Сонирхолтой санагдаж байж магадгүй. Гэвч нэг зүсэм талхыг алимны цагаан цуунд дүрж, эвэр дээрээ тавиарай. Асуудал шийдэгдэх болно.

5. Хүнсний сод болон халуун ус

Нэг аяга халуун усанд 3 цайны халбага хүнсний сод хийж, үүндээ хөлөө сайтар угаах хэрэгтэй. Мөн зуурмаг хийж, уг зуурмагаасаа хөлнийхөө өвчилсөн хэсгүүдэд түрхэн, гараараа зөөлөн массаж хийгээрэй.

6. Ханборгоцой

Найрлаганд нь агуулагдах фермент болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй амин дэмүүд нь эврийг зөөлрүүлж, бүр арилгах ач тустай. Ханборгоцойноос нэг зүсмийг хөлийнхөө өвчилсөн хэсэгт тавьж хонуулна. Маргааш нь уушгин чулуугаар эврээ зөөлөн үрнэ.

7. Алтан товч цай болон эпсом давс

Дээрх хоёр орцын тусламжтай хөлийн бүх өвчлөлийг эдгээх үйлчилгээтэй саван хийж болно. Мөн ваннд халуун ус дүүргэж, дээрээс нь алтан товч болон эпсом давсаа хийнэ. Үүнд хөлөө угаахад эвэр арилна.

8. Чихэр өвс болон гичний тос

Түүхий чихэр өвс нь төрөл бүрийн үрэвслийн эсрэг эерэг нөлөө үзүүлдэг. 2 эсвэл 3 атга чихэр өвсийг нунтаг болтол нь сайтар бутлана. Үүн дээрээ ½ хэмжээтэй цайны халбага гичний тос болон алимны нухаш хийнэ. Бэлэн болсон зуурмагаас хөлийн асуудалтай хэсэг дээрээ түрхэж, гадуур нь сайтар боогоод хонуулна.

Аль арга нь танд хамгийн ихээр таалагдаж байна? Та эдгээрээс өөр арга мэддэг бол бидэнтэй хуваалцаарай. Мөн энэхүү мэдээг найзууддаа дуулгаарай.

15
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Pvrev Tsetseg

    Pvrev Tsetseg

    2018/07/21 at 20:29

    Chuluundorj Bolortsetseg

  2. Chuluundorj Bolortsetseg

    Chuluundorj Bolortsetseg

    2018/07/21 at 20:29

    Ok

  3. Otgoo Ogi

    Otgoo Ogi

    2018/07/21 at 20:35

    Ууганаа Ууганцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *