Шаардлагатай үед заавал байх ёстой эмийн жагсаалт

4

Айл болгонд эмийн сан гэж бий. Зарим нэг нь тусгай зориулалт бүхий хайрцагт байх бол нөгөө хэсэг нь зүгээр л гялгар уутанд хийх гэх мэтээр хадгалдаг.

Эдгээр гэрийн эмийн сангийн бүтэц нь ихэнхдээ хангалтгүй байдаг ба тэнд өмнөх өвчний үед ууж байсан баахан эмийн үлдэгдэл, хугацаа нь дууссан эсвэл хугацааг нь мэдэх боломжгүй болсон хайрцаг савгүй эм тарианууд байна.

Гэхдээ энэ тал дээр санаа тавин зөв, бодлоготойгоор эмийн сангаа бүрдүүлбэл таны болон ойр дотныхны амь насыг ч аварч болох юм.

 

Гэрийн эмийн санд байх эмнүүд

Энэ удаа аль болох дэлгэрэнгүйгээр эмийн санд байх эмийн жагсаалтыг гаргах гэж хичээсэн ба айл болгон өөрийн гэсэн ийм жагсаалт гаргаж болох юм. Амьдралын бүхий л тохиолдолд зориулж эмийн санг бүрдүүлэх боломжгүй боловч аливаа нэг өвчнийг бүрэн зэвсэглэн угтах нь илүү дээр гэдэгтэй маргахгүй биз ээ.

Гэр бүлийн хэн нэг нь ужиг өвчинтэй бол гэрийн эмийн санд тохирох эм заавал байх хэрэгтэй. Бас хүүхдийн эмийн санг тусад нь бий болгох нь зөв юм.

Нүдний эм

  1. Зовиракс — вирусын эсрэг тос
  2. Квинакс — урьдчилан сэргийлэх хэрэгсэл
  3. Корнерегель — нүдний тунгалаг бүрхүүлийг сэргээнэ
  4. Ксалатан — глаузомын эсрэг үйлчилгээтэй хэрэгсэл
  5. Униклофен — нүдний үрэвслийн эсрэг стероид биш хэрэгсэл
  6. Флоксалын тос — бактерийн өвчлөлийн үед тус болно
  7. Циклоксан — хурц өвчнийг дарах дусал хэлбэртэй антибиотик

Зүрхний эм

  1. Корвалол, валокордин — тайвшруулагч, хөнгөн нойрны эм
  2. Кордиамин — гипотоний үеийн сэргээх хэрэгсэл
  3. Нитрошлицерин — зүрхний судас өргөсгөгч
  4. Каптоприл — хэрвээ танд зүрх судасны ямар нэгэн бэрхшээл байхгүй хэдий ч гэртээ энэ эмийг заавал байлгах хэрэгтэй. Энэ эм нь зүрхний хамгийн дэлгэрсэн өвчин болох гипортонийн хямралын үед түргэний эмч ирэх хүртэл танд туслах эм юм.

Ходоод

  1. Ацидин-пепсин — ходоодны хүчиллэг байдлыг нэмэгдүүлнэ
  2. Мотилиум — ходоодны үйл ажиллагаа сайжруулна
  3. Париет — ходоодны хүчиллэг чанарыг багасгах сүүлийн үеийн эм
  4. Пилобакт —хеликобактерийн эсрэг эм
  5. Риабал — ходоодны өвчин намдаах
  6. Фосфалюгель — шарх дарах, хортой үйлчилгээ маш багатай эм.

Хоолой

  1. Колустан — үрэвслийн үеийн хаван дарна
  2. Люголь — ларингитийн үеийн гадуур хэрэглэх эм
  3. Пропосол-Н — микробын эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  4. Тонзилгон — үрэвслийн эсрэг, өвчин дарах үйлчилгээтэй эм
  5. Тонзилотрен — салст бүрхэвчийг идэвхжүүлнэ
  6. Фалиминт — хоолой болон амны хөндийн өвчний үед хөргөх үйлчилгээтэй эм
  7. Фарингосепт — ходоод гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй халдварын эсрэг эм
  8. Флемоксин Солютаб — идээт ангины үед хэрэглэх хурдан уусах антибиотик.

Мэдрэл

  1. Бусперон — тайвшруулах боловч мансууралгүй эм
  2. Венлаксор — хүнд депрессийн эсрэг, сөрөг нөлөөгүй эм
  3. Гидазепам — хөнгөн нойрны эм
  4. Зипрекса — маш хурдан үйлчилгээтэй, сөрөг нөлөөгүй
  5. Имован — орчин үеийн нойрны эм
  6. Паксил — айдас, салахгүй бодол санаа зэргийг мартуулах антидепрессант
  7. Праместар — ой ухаан сайжруулна
  8. Сульпирид — мэдрэл болон ходоодны эм
  9. Финлепсин — дагжих, болон мэдрэлийн бусад өвчний эсрэг үйлчилгээтэй сэтгэл санаа тайвшруулах эм.

Чих

  1. Амоксицилин — чихний өвчний эсрэг антибиотик
  2. Нимесулид — үрэвслийн эсрэг, өвчин намдаах, халуун буулгах эм
  3. Отипакс — үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлчилгээтэй
  4. Отофа — чихний дунд хэсгийн үрэвслийн эсрэг антибиотик
  5. Ципрофлоксацин — үрэвслийн эсрэг, загатнахын эсрэг үйлчилгээтэй хаван буулгах, судас нарийсгах эм
  6. Эритромицин — пенициллиний харшилтай өвчтөнд өгнө

Элэг

  1. Галстена — бага насны хүүхдэд зориулсан эм
  2. Лиолив —билирубин бага үед элэгний үйл ажиллагааг сайжруулна
  3. Оротат калия — бодисын солилцоог сайжруулан, элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж, уургийн солилцоог түргэсгэнэ
  4. Холензим — хорт бодис гадагшлуулах хэрэгсэл.

Бөөр

  1. Аксеф — антибиотик
  2. Блемарен — бөөрний чулуу уусгагч
  3. Мовалис — дааврын бус үрэвслийн эсрэг эм
  4. Уросепт — шээс гадагшлуулах замын үйл ажиллагаанд нөлөөлөх эм
  5. Флемоклав Солютаб — микробын эсрэг эм
  6. Цефтриаксон — хамгийн бага сөрөг нөлөө бүхий антибиотик.

Ханиад

  1. Ибупрон — хүчтэй өвчин намдаах эм
  2. Колдрекс — судас нарийсгах, түргэн үйлчилгээт эм
  3. Назол — хамрын ханиаднаас хамгаалж хамрын салст хуурайшиж хатахаас сэргийлнэ
  4. Парацетамол — халуун бууруулах эм
  5. Рибомунил — дархлаа сэргээнэ
  6. Санорин — харшлын эсрэг үйлчилгээтэй ханиадны эсрэг түргэн үйлчилгээт эм
  7. Флукол-Б — 8 % алкоголь агуулсан хүчтэй эм.

Харшлын эсрэг эм

  1. Супрастин — Олон янзын эмтэй хамт хэрэглэж болдог түргэн үйлчилгээтэй эм. Сөрөг үйлчилгээ ихтэй учир нойрны эм байдлаар хэрэглэх нь бий
  2. Зиртек — ямар ч эмтэй хамт хэрэглэж болох ба (согтууруулах ундаатай хамт хэрэглэж бас болно) нойр хүргэхгүй, супрастиныг бодвол нилээд удаан хугацааны дараа үйлчилдэг эм. Насанд хүрэгчид эм хэлбэрээр, хүүхдүүд дусал хэлбэрээр хэрэглэнэ.

Үе мөч

  1. Алфлутоп — цус болон булчингийн бодисын солилцоог сайжруулна
  2. Аспирин — тулай өвчний үед тус болно
  3. Диклоберл — үрэвслийн эсрэг дааврын бус эм
  4. Дона — зөөлөн эд сэргээнэ
  5. Остеогенон — үе мөчийг хамгаалах үр дүнтэй хэрэгсэл
  6. Ретаболил — цусан хангамж сайжруулна.

Нэмэлт эм тариа

  1. Халууны шил — мөнгөн усны, электрон, хэт ягаан туяаны зэрэг байна. Хэрвээ электрон болон хэт ягаан туяаны халууны шил авахаар болсон бол зааврыг нь сайн уншиж танилцаарай. Хэмжилтийн зөв буруу нь загвар болон хэрэглэх аргаас хамаарч өөр өөр байж болно.
  2. Хайч – Эмийн санд хайч байх нь тун хэрэгтэй юм. Элдэв шарх боох болон бусад үед хэрэг болно
  3. Цэвэр тарианы зүү, нөөцтэй хамт байх хэрэгтэй.
  4. Хөвөн  (ариутгасан, ариутгаагүй аль аль нь).
  5. Нашатырын спирт — ухаан алдах үед хэрэглэнэ.
  6. Йод — жижиг шарх зэргийг цэвэрлэхэд хэрэглэнэ. Йодын харандаагаар орлуулж болно
  7. Устөрөгчийн хэт ислийн цус тогтоох болон уусмал байдлаар янз бүрийн зүйл зайлах зэрэгт хэрэглэнэ.
  8. Пантенол — Шарх түлэгдэлт зэргийг анагаахад хэрэглэнэ. Ацербин болон Сульфаргин зэргээр орлуулж болно.

Аливаа эмийг уухын өмнө зааврыг нь ядаж унших ёстой гэдгийг мартаж болохгүй ба дээрх эмнчүүдийг дур мэдэн уухаасаа өмнө эмчтэй зөвлөж байж уух боломжтой эсэхээ мэдэж авсны дараа гэрийнхээ эмийн санд хадгалах нь маш зөв юм шүү.

Зөвлөгөө

Гэрийнхээ эмийн санг үе үе шалган эм тарианы дуусах хугацааг шалгаж байх хэрэгтэй.

22
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *