СКАЙтелийн нэгжийг фэйсбүүк мессенжерээр борлуулдаг боллоо

0

SKYDEALER 2.0-Т НЭГДЭЖ ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЦГЭЭЕ

СКАЙтелийн нэгж худалдах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр төлөх хамгийн хялбар, дэвшилтэт арга нэвтэрлээ. Та SKYdealer болж, өөрийн фэйсбүүкийнхээ мессенжерийг ашиглан, СКАЙтелийн нэгж борлуулж, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр төлөн орлого олох боломжтой.

Хүн бүр өөрийн Фэйсбүүк хуудастай, үүнийхээ мессенжер чатыг тогтмол ашиглах болсон. Энэ зуураа борлуулалт хийж орлого олохын зэрэгцээ, цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр гэр бүл, найз нөхдийнхөө дугаарыг цэнэглэж, төлбөрийг төлөөрэй. Тэгэхээр SKYdealer та заавал СКАЙтелийн дугаартай байх албагүй, өөрийн ашиглаж буй операторын дугаартайгаа байхад л болно. SKYdealer-ийн ашгийн хувь бусадтай харьцуулахад хамгийн өндөр бөгөөд татан авалтын хамгийн доод хэмжээг санал болгож байна.

Хэрхэн SKYdealer-ээр ажиллах вэ?

  • СКАЙтелийн үйлчилгээний салбарт хандан, гэрээ хийж, чатад холбогдох нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ авна.
  • SKYdealer-ийн дансаа цэнэглэнэ.
  • Фэйсбүүк мессенжерийн хайлтын цонх дээр SKYdealer гэж бичин нэвтэрч, чаттай холбогдоно.
  • Чатын заавраар нэгж борлуулж, төлбөр төлнө.

SKYdealer буюу мессенжерт суурилсан СКАЙтелийн гэрээт борлуулагч болсноор ямар давуу талтай вэ?

  • Төвөггүйгээр нэмэлт орлого олно.
  • Цаасан картын түгээлт хүлээж, орлого алдахгүй.
  • Фэйсбүүк мессенжер орох боломжтой ухаалаг утас, таблет, компьютерийн алийг нь ашиглаж болно.
  • Та утасны дугаараар биш мессенжерээр борлуулалт хийх учраас өөрийн дугаарыг өөрчлөх шаардлагагүй.
  • Хэрвээ та СКАЙтелийн дугаартай бол 1 жилийн Фэйсбүүк чатын эрх бэлэглэнэ.
  • SKYdealer-ийн дансаа цэнэглэхдээ банкны гүйлгээний өөрт хамгийн боломжит хувилбарыг ашиглана.
  • Бүртгэлийн хураамжгүй.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахдаа СКАЙтелийн дугаараас 1516 руу төлбөргүйгээр, харин бусад операторын дугаараас 90001516 руу холбогдон гэрээт борлуулагчийн лавлахтай холбогдоорой.

Мөн https://www.skytel.mn/p/cooperation холбоосоор хандан мэдээлэл авах боломжтой.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *