Долоо хоногтоо нэг удаа хөлийн уландаа уг аргаар эмчилгээ хийж байгаарай. Хавагнах, хуурайших, хагарах асуудлыг мартана

0

Өвлийн улирал… Эмэгтэйчүүд дулаан гутал, ноосон оймс өмсөнө, харин гэртээ дулаахан углааштай яваа, тэд хөлийн уландаа анхаарал хандуулах нь эрс багасжээ. Шалтгаан нь ойлгомжтой – хэн ч харахгүй. Та эдгээр эмэгтэйчүүдийн тоонд орохгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хүйтний улиралд хөлөө арчлахаа больсон олон бүсгүйчүүд байгааг нуух юун.

Эдгээр бүсгүйчүүд том алдаа хийж байгаагаа ойлгохгүй л яваа. Өвлийн улиралд зузаан бариу гутал өмсөхөөр хөлийн ул хатуурч заримдаа бүр хагарахад хүрнэ. Хөлийн ул хуурайшиж, хамгийн аймшигтай нь – хөл өвдөж хүндрэх мэдрэмж төрүүлдэг.

Энэ бүх асуудлаас зайлсхийх бүрэн боломжтой, энгийн бөгөөд амархан аргаар – энэ бол скраб. Бид та бүхэндээ гэрийн нөхцөлд бэлдэж болох скрабын жорыг танилцуулж байна. Эрүүл, зөөлөн хөлтэй болгох тэрхүү скрабын жортой танилцана уу.

Хөлийн скраб

Орц:

  • 1 стакан сахар
  • 1 ц.х сод
  • 2 ц.х оливын тос
  • 1 х.х зөгийн бал
  • 1 ц.х жожобагийн тос
  • Хэдэн дусал эфирын тос (өөрийн дуртайг)

Бэлдэх арга:

1. Саванд сахар, оливын тосоо холино. Сахар хатуурсан арьсыг зөөлрүүлэх эксфолиант агуулсан, харин оливын тос нь чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

2. Содоо нэмнэ – арьсыг цэвэрлэж, хортой нянгаас цэвэрлэнэ. Зуурмаг дээрээ зөгийн бал хийнэ – арьсанд шим тэжээл өгч зөөлрүүлнэ (зөгийн балаа халуун усны ууранд байлгаж шингэлж болно). Хамгийн сүүлд нь жожобагийн болон эфирийн тосоо нэмээд сайтар хутгана.

Шүршүүрт орсны дараа цэвэрхэн хөлөндөө скрабаа түрхэж  3-5 минут иллэг хийнэ. Дараа нь цэвэрхэн усаар угааж цэвэрлэнэ. Илүү үр дүнд хүрэхийн тулд чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Энэ арчилгааг долоо хоногт 1-2 удаа хийх бөгөөд хэмнэлттэй гар дор бэлэн байх уг скраб таны хөлийг сахиусан тэнгэрийнхээс дутахааргүй болгоно. Мөн цусны эргэлтийг сайжруулж хөл, улын өвчнийг намдаана.

Скрабыг бүх биендээ түрхсэн ч болно. Гэхдээ бэлэн скрабыг шилэн саванд таглаад 2 долоо хоногоос илүүгүй хугацаагаар хадгалах ёстойг анхаарна уу. Хугацаа нь дууссан бол шинийг бэлд.

Зөвлөгөө

Сахарын оронд мөхсөн тэнгисийн давс хэрэглэвэл илүү үр дүнтэй. Давсаар иллэг хийхэд хатуурсан арьсыг зөөлрүүлэхээс гадна нөхөн төлжихөд маш ихээр нөлөөлдөг байна. Мөхсөн тэнгисийн давс нь ширхэггүй тул бусад далай, тэнгисийн давсыг бодвол хуурайшуулдаггүй ажээ.

Мөхсөн тэнгисийн давсаар скраб бэлдэж чадахгүй бол давстай усанд хөлөө дүрнэ. Ингэснээр хөлийн мөөгөнцөр, арьсны өвчнийг дарах ажээ. Арьсны өвчнөөсөө салах гэж олон хүн мөхсөн тэнгисийг зүгээр ч нэг зорьдоггүй нь үүнтэй холбоотой. Скрабад мөн кофе, цинамон ч нэмж болно.

Та энэ скрабыг бэлдэж үзээрэй, сэтгэл дундуур үлдэхгүй нь лавтай. Найз бүсгүйчүүддээ бидний жорыг танилцуулахаа мартаж болохгүй шүү.

10
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Naagi Naagii

    Naagi Naagii

    2018/01/06 at 16:30

    Tuya Dash
    Эрдэнэ Хангай

  2. Ganbold Ganbaa

    Ganbold Ganbaa

    2018/01/06 at 18:48

    Byamba Mishigdorj

  3. Д. Энхсайхан

    Д. Энхсайхан

    2018/01/06 at 18:48

    yu tos dvrheh ym be

  4. Baldandorj Enkhtsetseg

    Baldandorj Enkhtsetseg

    2018/01/08 at 16:47

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *