Брэнд цүнхийг хуурамчаас ялгах хамгийн чухал 4 хүчин зүйл

1

Louis Vuitton-ий цүнх худалдаж авахаар мөнгөө цуглуулсны эцэст … хуурамчийг авчээ. Энэ бол үнэхээр утгагүй хэрэг, багагүй мөнгө хуурамч зүйлд үржээ. Ийм тохиолдолд орж байсан хүмүүс бидний дунд бий.

Худалдагч нар өөрсдийнхөө зарж байгаа барааг жинхэнэ брэнд гэдэгт биднийг итгүүлнэ (бидний мэдлэггүйг далимдуулж), бид тэдний үгэнд сохроор итгэж хуурамч бараатай буцна.

Тэгээд жинхэнэ, хуурамч хоёрыг яаж ялгах вэ?

Арьс

Цүнх сонгохдоо арьсны төрх, үнэр, өнгийг сайтар ажигла. Хямд цүнхний арьсыг боловсруулахад ашигласан химийн бодис хурц үнэртэй байдаг. Хэрвээ химийн хурц үнэр үнэртэж байвал таны өмнө чанаргүй хуурамч бараа байна гэж ойлгоно. Чанартай дуураймал цүнхийг мөн арьсаар хийнэ, гэхдээ арьс нь эвгүй үнэргүй, нэгэн жигд өнгөтэй, барьж үзэхэд зөөлөн байх учраас жинхэнээс нь ялгахад хэцүү.

Дуураймал болон хуурамч цүнх юугаараа ялгагдах вэ? Чанараараа. Дуураймал – жинхэнийг нь сайн чанараар дуурайлгаж хийснийг хэлнэ, харин хуурамч – чанаргүй хулгайн аргаар үйлдвэрлэсэн бараа, танд жинхэний үнээр зарах гэж оролдоно. Одоо ялгааг нь мэдэж авсан биз дээ?

 

Оёдол

Брэнд цүнхэн дээр ямар ч утасны үзүүр ил харагдахгүй. Харин хуурамч цүнхнээс утасны үзүүр ил гарсан байдаг. Мэдээж чанарын өндөр түвшинд хийгдсэн дуураймлын хувьд бол оёдол сайн хийгдсэн байна. Гэхдээ л сайтар ажиглаад хайгаад байвал хаа нэгтээ оёдлын доголдол олж харах л болно.

Дотор

Хуурамч цүнх хийж байгаа хүмүүс алдаа гаргана: тэд доторт ямар ч анхаарал хандуулахгүй. Тиймээс цүнхийг нээгээд дотор талыг нь хар, ямар материалаар хийсэн байна вэ? Жинхэнэ брэнд цүнхний дотор таныг өөрийн эрхгүй дуу алдуулна: дээд зэргийн даавуугаар гайхалтай өөгүй оёсон байх бөгөөд цүнхний хэвийн дагуу байна, хаанаа ч хумирч, үрчийсэн зүйлгүй. Харин хуурамч цүнх синтетик дотортой, буландаа “овоорсон”, оёдол мурий сарий харагдах ажээ.

 

Хэлбэр

Хэлбэр болон цүнхний ерөнхий төрх цүнхийг хуурамч гэдгийг шууд илтгэнэ. Жинхэнэ брэнд цүнхний өнцөг булан болгоныг бэхэлсэн байдаг тул хэлбэрээ удаан хадгалж чаддаг. Харин хуурамч нь хэлбэрээ барих элдэв нэмэлт зүйл хийгдээгүй тул богино хугацаанд муудаж хэлбэр дүрсээ алддаг ажээ.

33
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/11/12 at 20:16

    зүгээр бэлэглэсэн

  2. Myadagbadam Jadamba

    Myadagbadam Jadamba

    2017/11/12 at 21:29

    Tsas orsonu

  3. Зочин

    2017/11/12 at 23:24

    hulhi lv barij bolku shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *