Аспиринийг өвчин намдаах зорилгоор уухаас гадна маш олон зүйлд хэрэглэж болдог

0

Аспирин – дэлхий дээрх хамгийн алдартай эм. Өвчин намдаах, цус шингэлэх зорилгоор ууна.

Хэмжээг нь зохих тунгаар тааруулбал зүрх-судасны өвчлөлд ч уудаг ажээ.

Уг эм нь дээр дурдсан үйлчилгээтэйгээс гадна өөр зориулалтаар ч хэрэглэж болно, магадгүй та урьд өмнө нь сонсож байгаагүй биз. Энэ жижиг цагаан эмийн үйлчилгээ тоо томшгүй их бололтой.

Аспирин хөлсний толбыг цайруулдаг гэдгийг та мэдэх үү? Хэрвээ таны футболк дээр хөлсний шар толбо үүссэн бол туршиж үзэх л хэрэгтэй.

Таны хийх зүйл гэвэл, хоёр ширхэг аспириныг нухаад тал аяга бүлээн усанд уусгана. Толбо дээрээ асгаад хонуулна. Өглөө нь та үр дүнг хараад гайхаж орхино.

  • Суга цэвэрлэх

Дээрх аргаар уусмалаа бэлдээд сугандаа түрхэж 1 цаг байлгана. Дараа нь угааж цэвэрлээрэй. Илүү хурдан үр дүнд хүрэхийг хүсвэл долоо хоногтоо нэг удаа түрхэнэ.

  • Үс уналт баяртай

Аяга усанд 8 ширхэг аспирин уусгана. Үсэндээ түрхээд зөөлөн иллэг хийгээрэй. 15 минут байлгаад усаар угаана. Мөн шампуньдаа 8 ширхэг эмээ нунтаглаад хийж болно.

  • Батга баяртай

Эмээ нухаж ус дусаагаад зуурмаг бэлдэнэ. Батга дээрээ түрхэж хонуулна. Хэрвээ эмзэг арьстай бол хэрэглэхээс татгалзана.

  • Хагийг март

Хоёр ширхэг аспирин нухаад шампуньдаа нэм. Хагтахаас хамгаална.

  • Хөлийн ул хагарахад

7 ширхэг аспириныг нухаад тал хоолны халбага нимбэгийн шүүс хийнэ. Илүү шингэн зуурахыг хүсвэл бага зэргийн ус нэмж болно. Зуурмагийг хөлөндөө түрхээд бүлээн усанд дүрсэн алчуураар бэгнэж бооно, гадуур нь гялгар уут углаарай. 10 минутын дараа ширүүн чулуугаар улыг үрж цэвэрлэнэ.

12
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ami Ami

    Ami Ami

    2017/10/17 at 14:34

    Ss

  2. Минжирмаа Цэвэл

    Минжирмаа Цэвэл

    2017/10/17 at 15:33

    Ss

  3. Rescuer Blgn

    Rescuer Blgn

    2017/10/17 at 17:24

    Сс

  4. Dugerjav Luvsantseren

    Dugerjav Luvsantseren

    2017/10/18 at 21:42

    O

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *