Бүсгүйчүүдэд зориулав: Эр хүнийг илүү их мөнгө олоход нь нөлөөлөх 5 энгийн зөвлөгөө. Эрчүүдийг хэрхэн урамшуулж, идэвхжүүлэх вэ?

2

Эмэгтэй хүн л эрчүүдийн амжилтын үндэс болж хэдий хэр орлого олоход нь нөлөөлдөг гэцгээдэг. Бүсгүй хүн бол хамгаалагч, сэтгэлийн хөдөлгүүр, түүний нөхөртөө хандаж байгаа харьцаагаар бүх зүйлийг үнэлнэ: нөхрөө хооллож ундалсан уу, хувцас нь индүүдлэгтэй байна уу? Эр хүнийг илүү их орлого олоход нь нөлөөлөх – энэ бол эмэгтэй хүний ажил. Ингээд илүү өндөрт яаж үсрэх вэ?

Stas Ponomarencko / Shutterstock.com

 

1. Өөрийнхөө бодлыг шууд хэлж бай

Ганцаараа амьдрах – зөөлөн ярьж, багахан идэхэд болоод л явдаг. Бүх зүйл ямар нэгэн асуудалгүй болж бүтээд л – энэ бол ганц хүний амьдрал. Хосуудын амьдрал – энэ бол нэгэн зорилготой насанд хүрсэн хүмүүсийн холбоо юм. Хайр дурлалын үндсэн дээр босгосон үүр нь дандаа сайхнаараа байхгүй, гэхдээ ийм амьдралд өөрийгөө бэлдэж бас тайлбартай байх ёстой: нөхөр та хоёрын ойрын/алсын төлөвлөгөө юу вэ, зорилгодоо хэрхэн хүрэх вэ, хэн нь ямар үүрэг хүлээх вэ?

via Giphy

 

2. Хоёрдугаар зэрэг хүртэл буурахад бэлэн бай

“Амжилттай гэр бүл” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаагаа мартаж болохгүй, энэ төсөлд та хоёрдугаар зэргийн дүр бүтээнэ. Эр хүн – өрхийн тэргүүн гэдгийг байнга сануулж түүнд зөв залуурдахад нь тусалж бай. Гэхдээ түүнийг гуйгаагүй байхад нь түрүүлж зөвлөгөө өгч хэрэггүй.

Pressmaster / Shutterstock.com

 

3. Сул тавь

Эхлүүлсэн ажил нь бүтэлгүй, олигтой болохгүй байвал дарамтлах хэрэг огт байхгүй, бас худлаа дүр эсгэх ч хэрэг алга. Бид амьдралдаа хийсэн зүйлдээ харамсах тохиолдол байдаг. Буруу зорилгод зарцуулсан цаг хугацааг бид эргүүлж авчирч чадахгүй, харин ухаантай эмэгтэй хүн бол дэмий зүйлд хэтэрхий их хүч хөдөлмөр, цаг зарцуулаад байгааг шууд хэлж чадна. Эмэгтэй хүний дотоод мэдрэмж аугаа – эр хүн гэдэг чинь нарийн ширийн зүйлийг бүгдийг нь харж чаддаггүй шүү дээ.

Syda Productions / Shutterstock.com

 

4. Зөвхөн мөнгөтэй бүү зууралд

Том Фордын нэгэн үгийг санаж явахад илүүдэхгүй. За, энэ таны чийдэн – таны тэвчээр гэсэн үг, таны нөхрийн ажил хэрэг бүтэлгүйтлээ гэхэд чин сэтгэлээсээ түүнийгээ сэтгэлээр дэмж. Чийдэнгээ толгой дээрээ тавиад – өчүүхэн ч гэсэн итгэл найдвар байгааг ойлгуул. Таны нөхөр нэг л өдөр амжилтад хүрнэ – үүний тулд та түүнийгээ байнга дэмжиж байх ёстой.

vkutzerfotografie / instagram

 

5. Өөрийгөө гээж болохгүй

Зөвхөн нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гэж зүтгэх хэрэг байхгүй. Өөрийн хувийн мөрөөдөлтэй байгаарай, мөрөөдлөө биелүүлээд өөрөөрөө бахарх. Амжилттай яваа бизнес эрхэлдэг бүсгүй юу эсвэл гэрийн эзэгтэй юу хамаагүй. Турах, хумсаа янзлуулах – таны мөрөөдөл юу ч байж болно, таны мөрөөдөл нөхөрт тань таалагдах нь ойлгомжтой.

Dean Drobot / Shutterstock.com

Эмэгтэй хүний аугаа их үүрэг болон авьяас чадал – эр хүний хувьд маш том бэлэг болно. Таны түүнд итгэх итгэл түүнд дээш дүүлэн нисэх далавч нь болог. Эр хүн өөрийгөө өрхийн тэргүүн, гэр бүлийнхээ багана нь гэдгээ мартаж болохгүй. Ингэж чадсан цагт мөнгө өөрөө л урсаж ирнэ.

6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mendamar Ravzanaadii

    Mendamar Ravzanaadii

    2019/06/08 at 20:41

    Za yamar ATM bishdee

  2. Enkhjargal Khishigjargal

    Enkhjargal Khishigjargal

    2019/06/08 at 21:57

    Altansvh Saruul Altansukh

  3. Н. Дамбийням

    Н. Дамбийням

    2019/06/08 at 22:50

    Ганболд Амарсайхан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *