Хулуу, улаан лоольтой амтат зуушны жор

0

Орц:

  • Хулуу – 3 ш
  • Амтат чинжүү – 2 ш
  • Улаан лооль – 3 ш
  • Сармис – 1 толгой
  • Сонгино – 1 ш
  • Давс
  • Оливийн тос – 50 гр
  • Яншуй – 1 боодол

Хийх арга:

Ногооны хальсыг арилгана. Хулууны хальсыг арилгахгүй байж болно. Хулууг уртаар нь бага зэрэг хажуулдаж зүсэхэд зуйвандуу хэлбэр гарна.

Хулууг хүнсний цаас дэвссэн шарах шүүгээний хавтан дээр тавьж 180 хэмд хагас цаг орчим шарна. Сонгиноо цагираг эсвэл хагас цагираг байдлаар хэрчээд халаасан оливийн тосонд шарна.

Дээрээс нь жижиглэн хэрчсэн амтат чинжүүгээ нэмнэ.

Улаан лоолио блендерээр жижиглээд паста эсвэл шүүс болгоно. Амтат чинжүү шарагдах үеэр улаан лоолийн пастаг хийж давс, сармисаар амтална. Улаан лооль буцлангуут галаас авна.

Бэлэн болсон хулууг таваглаад дээрээс нь улаан лоолийн соусаа асгаад дахин хулуу давхарлаж тавиад дахин соусаа асгана. Яншуйгаар чимэглэн иднэ.

Сайхан хооллоорой.

3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Genee IchkOo

    Genee IchkOo

    2017/09/21 at 17:47

    Nyamaa Ch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *